Налайх дүүргийн “Хаан банк”-ны салбарт хоёр иргэнийг буудаж гэмтээн, нэг хүний амь насыг хөнөөсөн А.Бат-Ялалтад Налайх дүүргийн шүүхээс өнгөрсөн сарын 21-нд цаазын ял оноосон.Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.7, 91.2.10,91.2.12, 91.2.13,91.2.16, 91.2.17, 112.2.5, 112.2.6-д заасан найман зүйл ангиар буруутган ялласан юм.
Гэвч тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан тул гомдлыг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэнэ. Хуралд өмгөөлөгчөөр Б.Болортуяа, Ч.Эрдэнэ-Очир, М.Хувцагаан, илтгэгч шүүгчээр Х.Эрдэнэсувд, улсын яллагчаар С.Хишигжаргал оролцохоор болсон байна. Түүний гомдлыг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-нд хэлэлцэх байсан ч хэрэгт хяналт тавьж буй улсын яллагч С.Хишигжаргал хойшлуулах хүсэлт шүүх бүрэлдэхүүнд гаргаснаар хойшлуулаад байсан юм.
Анхан шатны шүүх хурлаар түүнийг найман зүйл ангиар шүүж байсан бол өнөөдөр зургаан зүйл ангиар шүүх аж.
Хэргийг сануулбал, тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард Налайх дахь “Хаан” банкинд халдаж, захирал Н.Туяагаас мөнгө, нэхэн буу тулгаж сүрдүүлсэн юм. Энэ үеэр Н.Туяагийн нөхөр орж ирэх үед тэрээр нөхрийг нь буудаж, мөн банкинд үйлчлүүлж байсан нэг иргэнийг гэмтээсэн. Мөн гарч яваад таксины жолоочид буу тулгаж сүрдүүлсэн хэрэг үйлдсэн билээ.
Б.Чимэг





















































Сэтгэгдэл (1)