Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Болор цом 30” наадмын тэргүүн байрыг авсан шүлэг

2013-1-10
0
ЖИРГЭХ
МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг их наадам “Болор цом-30” анхлан 1983 онд зохиогдсон цагаас хойш өдгөө 30 дахь жилийнхээ босгыг алхаж байна.  Улсын драмын эрдмийн театрт болсон "Болор цом 30" наадмын тэргүүн байрыг яруу найрагч Н.Гантулга "Уулсын сэтгэлгээний тэлэлт" шүлгээрээ хүртлээ.
Н.ГантулгаМЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг их наадам “Болор цом-30” анхлан 1983 онд зохиогдсон цагаас хойш өдгөө 30 дахь жилийнхээ босгыг алхаж байна.  Улсын драмын эрдмийн театрт болсон "Болор цом 30" наадмын тэргүүн байрыг яруу найрагч Н.Гантулга "Уулсын сэтгэлгээний тэлэлт" шүлгээрээ хүртлээ.

"Болор цом"-30 яруу найргийн наадмын тэргүүн "Уулсын сэтгэлгээний тэлэлт" шүлгийг хүргэж байна.

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг...

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг би дотоод ахуйгаасаа мэдэрдэг
Уулсыг хэчнээн хайрлаж ижий шигээ, амраг бүсгүй шигээ санана
Уулс намайг яг л тэгж хайрлан толгод шигээ, хэдэн зууны өмнө
өврөөс нь алга болсон
Уусмал ягаан чулууд шигээ санана, зүрхнийхээ хөндүүр шиг л хүлээж авна

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг энэрэн хайрлахуйн цаг хугацаанаас мэдэрдэг
Эрх жаахан үр минь хүзүүнээс зүүгдэн шулганаад дээдийн жаргалыг амсдаг ч
Элэг зүрхний таталцлын гүүр-ганихралын дамжуурга модны үзүүрээс
Дэлхийн татах хүч шиг уулс ер бусаар соронздон, хацартаа энхрийлэн наадаг

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг омог барданамлын хөх дөлөн дундаас мэдэрдэг
Өөрөө өөрийгөө ч шатааж чадах эр зоригтоо эрдэн
энэхэн замбуулинд багтаж ядахад,
Өмнө минь мэхийсэн олон сөхөрсөн согоо шиг санагдан
хангайн буга шиг сэрвэлзэхэд
Өөрийн мэдэлгүй уулсын сүр хүчээр дутан жижигхээн толгодынх нь өвөрт
нялх янзага шиг бохирон унадаг даа

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг гоо сайхны хамгийн төгс илэрхийллээс мэдэрдэг
Эмзэг ялдам охидын арван долоохон нас сэтгэлийн зовлон болж
Эгчмэд хонгор бүсгүйн уяхан ааль, ер бусын бие галбир
нүдийг минь дахин цэлмээхэд
Цээжнийхээ гүнд уртаар санаа алдаад өнөө муу зүрх минь уулсын зүг хэдийнэ
алсарч оддог

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг яруу найргийнхаа эрчимлэг долгионоос мэдэрдэг
Хүмүүний ертөнцийг цагийн цагт гэрэлтүүлэн асааах ид шидийн наран бөмбөлөг
цээжинд минь байгааг
Хүслийн цэнхэрлиг огторгуйд оюун билгийнхээ даль жигүүрээр
судрын чуулган титэмлэж явааг уулс л мэдэрнэ
Цагийн буданд ч надаас өмнө мянга мянган жил найрагч нөхдийг минь
ингэж л мэдэрч байсан биз ээ
Уулсын сэтгэлгээний тэлэлтийг...

Энэ удаагийн наадмын эцсийн шалгаруулалтад яруу найрагч Б.Галсансүх, Ай.Төмөр-Очир, О.Цэнд-Аюуш, Б.Мягмаржав, Н.Гантулга нар шалгарсан юм. Энэ үеэр “Болор цом-30” наадмын залуу авъяаслаг яруу найрагчийн шагналыг яруу найрагч С.Начинд хүртээлээ. Мөн яруу найрагч Д.Энхболдбаатарын охин Э.Сударчулууны шүлгүүдийг “Болор цом” наадмын зохион байгуулагчид өндрөөр үнэлж залуу яруу найрагчийн шагнал хүртээв.

Дэд байрыг яруу найрагч Б.Мягмаржав хүртсэн бөгөөд түүний шагналыг Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж гардуулав. Гуравдугаар байрт залуу яруу найрагч О.Цэнд-Аюуш шалгарсан бол модернист яруу найрагч Б.Галсансүх дөрөвдүгээр байр, яруу найрагч Ай.Төмөр-Очир тавдугаар байр эзэллээ.
Т.Хулан
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • Би байна... (103.10.22.103)
    Та нар бол тэнэгүүд. Илжигний чихэнд тос ч хийсэн сэгсэрнэ, ус ч хийсэн сэгсэрнэ гэдэг үгийг эхлээд ойлгочих. Дараа нь хүний бичсэн шүлгийг муу муухай гэж хэл амаа билүүдэцгээ...
    2013 оны 05 сарын 23 | Хариулах
  • Би байна... (103.10.22.103)
    Муу яруу найрагч л шүлгээ бусдад тайлбарладаг юм. Харин сайн яруу найрагч бол хэн нь ойлгож, хэн нь шүлгийг нь үнэлж байгааг зүгээр л хараад сууж байдаг юм даа.
    2013 оны 05 сарын 23 | Хариулах
  • гүн сэтгэгч (122.201.20.194)
    хэхэхэ та нар нийгмийн масс юм чинь яаж ч ойлгохов дээ.Сэтгэлгээний урлаг монголын бүх урлагаас 70 жилээр түрүүлж явдагийг мэдэх үү? Залуу халуун нас байвал нийгэмтэйгээ дэлхийтэйгээ мөр зэрэгцэн алхцгаая л даа.Монголчууд наадах гүн ухааны чинь судар ш дээ. ойлгохгүй гэдэг чинь л мөхөл сонсогдож байна шүү. Миний сэтгэхүй ийм сондгой бүхэнд мацах дуртай. Тиймээс би дэмжиж байна. Монголд уран зураг, яруу найраг 2 л байдаг юм. Харин тэр байгаа юмыг байгаагаар нь бичдэг реализм үеэ нөхцөөсөн ш дээ.
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
    • юу юу
      чи харь гарагаас ирээ юу эсвэл ялгарыг хүссэн хүн юм уу?
      2013 оны 04 сарын 11
  • Ээгий (202.179.10.70)
    Б.Мягмаржавын "Нүүдэлчний цаг хугацаа" шүлгийг нийтлээч. хэрэг байна
    2013 оны 01 сарын 18 | Хариулах
  • Инээд (122.201.18.150)
    Засссс хэд хэд уншаад ойлгосонгүй. Б.Лхагвасүрэн "Хил дээр бичсэн шүлэг", А.Эрдэнэочир "Зам", Бавуудорж "Монголын их амар амгалан", Хулан "Ганцхан ээждээ унших шүлэг".... гэх мэтсийг сонсоод шууд ойлгочихсон юмсан... ха ха яруу найрагч гуай энэ шүлгийнхээ тайлбарыг доор нь бичихгүй бол хүмүүс ер нь ойлгохгүй байна шүү
    2013 оны 01 сарын 14 | Хариулах
  • хуцлаа (122.201.18.193)
    ийм шүлгэнцэрээр л хуцдаг боллоо шүү. болорцом гэж лаларцом болжээ. чи юу бичсэнээ өөрөө ойлгож байгаа юм уу
    2013 оны 01 сарын 14 | Хариулах
  • (182.160.63.76)
    za yostoi medehgui hetsuu l yum baina.oilgohiin tuld dahin dahin l unshih heregtei bololtoi.
    2013 оны 01 сарын 10 | Хариулах
  • (27.123.214.113)
    ineedtei balai shuleg baina
    2013 оны 01 сарын 10 | Хариулах
  • (202.170.68.130)
    бОЛОР ЦОМ ШҮЛГИЙН НААДАМ ТУН ЯДРУУ БОЛДОГ БОЛЖЭЭ ШҮЛГИЙН ХУВЬД МУНДАГ САЙН ШҮЛЭГ БИШ Л БАЙНАДАА
    2013 оны 01 сарын 10 | Хариулах
  • 1414 (202.170.81.170)
    oilgohgui bol dahin dahin unshiid dotoroo tosool
    2013 оны 01 сарын 10 | Хариулах
  • 1414 (202.170.81.170)
    oilgohgui bol dahin dahin unshiid dotoroo tosool
    2013 оны 01 сарын 10 | Хариулах
  • Үнэн үг (202.131.235.68)
    Хог
    2013 оны 01 сарын 10 | Хариулах
  • (122.201.18.144)
    Энэ муу хїїгийн буру гэж юї байхав дээ.МЗЭ-ийн л буруу анх сайхан наадам байсан Томчууд бїгд ордог байсан Гэтэл одоо Єлзийтєгс.Аюурзана, Батхуяг ,Буянзаяа гээд олон сайн найрагчид орохоо байсан.Тэгэхээр Бурхангїй газар бумба галзуурахаас яахав Муу шїлэгтэй хїмїїс уралдахаар арай гайгїй муу нь авахаас яахав Одоо ийм хоцрогдсон хэлбэрийн шїлэгийг Болор цомоос л олж сонсоно Муу шїлэг сонсоё гэвэл Болор цом їз гэдэг їг хїртэл гарсан байх юм Одоо энэ наадмыг єяаралтай єєрчилж байр энэ ээ тэр гэхгїй сайхан Яруу найргийн уншлага болгохгїй бол удахгїй сєнєнє.Яахав заавал урашуулал хэрэгтэй юм бол компаниуд єєрийнхєє таалллар яруу найргчдыг урамшуулж болно ш дээ За тэгээд ямар єлсєж їхэх гээд байгаа биш Тэрїїгээр ч яадаг юм Аягїй бол Байн байн цадна Болор цом болохоор бас нэг цадна гэдэг їг гарна
    2013 оны 01 сарын 10 | Хариулах
  • (203.116.140.117)
    yu ch oilgosongui ee, gun uhaanii setgelgeeg jiriin hellegeer heleh gsn ni denduu hol bh shig bna daa
    2013 оны 01 сарын 10 | Хариулах
  • bi (202.21.111.162)
    medehgui yum daa, yu ch oilgosongui ee, bodvol ih l sain shuleg bolood terguun bair ezlee blgui dee, nad shig oilgoogui hun bas bh shig l bn...
    2013 оны 01 сарын 10 | Хариулах
  • (122.201.18.133)
    Nadad taalagdsangui Magad gun uhaantand zoriulsan bj boloh
    2013 оны 01 сарын 10 | Хариулах
  • goy goy (203.91.118.58)
    saihan shvleg bichsen bnaa ene surug comment bichsen tenegvvdiig bitgii too ugaasaa manai omngolchuud hvnd uram ugch chadah bish de dandaa l ehelj muulahaa boddog hvmvvs yum chen bitgii too amjilt hvsie
    2013 оны 01 сарын 10 | Хариулах
  • (123.236.217.236)
    Шүлгийг яаж дүгнэдэг юм бол?
    2013 оны 01 сарын 10 | Хариулах
  • (103.10.22.62)
    Хүмүүний ертөнцийг цагийн цагт гэрэлтүүлэн асаах ид шидийн НАРАН бөмбөлөг цээжинд минь байгаа ... гайхалтай гайхамшигтай сайхан хэлжээ
    2013 оны 01 сарын 10 | Хариулах
  • (202.9.47.131)
    estoi teneg shuleg bn haha araichdee
    2013 оны 01 сарын 10 | Хариулах
  • (133.5.11.10)
    Mash muu shvleg baian daa, jilees jild muudaj baian daa
    2013 оны 01 сарын 10 | Хариулах
    • zochin
      chi tengtee ene shvlgiig oilgohgyi baihgyi yu da tvvnees unshaad vzel de sain l bichsen bn dag chi oilgohgyi baigaa bol olon dahin unshaad vz hvnii setgelgeenii hurdiig gvitsehgyi yum baij uuruu iim shvleg bichej chadahgyi bj hvnii hiisen ajiliig bitgii gutaaj bai tenegee
      2013 оны 01 сарын 10
    • шаанамз чи
      2013 оны 01 сарын 10
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    14 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    2 цаг 40 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    2 цаг 45 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    2 цаг 48 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    3 цаг 31 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    4 цаг 11 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    4 цаг 43 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    5 цаг 22 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    5 цаг 26 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    5 цаг 27 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    5 цаг 34 мин
  • Архинд харшилтай залуу хятадын үнэтэй архины 1000 гаруй лонх цуглуулга бүрдүүлжээ
    5 цаг 36 мин
  • Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
    5 цаг 36 мин
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
    5 цаг 50 мин
  • Талархлын баярын шуурга АНУ-ын зүүн хэсэгт замуудыг үерт автуулж, 900 мянга гаруй хүнийг цахилгаангүй болгов
    6 цаг 2 мин
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
    Өчигдөр 09 цаг 40 мин
  • Анхдугаар үндсэн хуулийг боловсруулах ажлыг удирдсан Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ой тохиож байна
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Монголчуудын улсаа ТУНХАГЛАЖ, үндсэн хуулиа БАТАЛСАН түүх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
24 баримт
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК