Монголын Дартсын Холбооноос зохион байгуулж байгаа “Од шүүрэх хүүхдүүд" өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний 1-р шатны сонгон шалгаруулал 05-ны өдөр Нийслэлийн 20-р сургууль дээр өрсөлдөөн дүүрэн болж өнгөрлөө. Тус тэмцээнд 24-н багийн 72 тамирчин оролцсон юм.Тэмцээнд 7-12-р ангийн сурагчид хамрагдсан ба тэмцээний эхний үе нь бүсчилж явагдсан бөгөөд 8-н баг шалгарч хагас шигшээд тоглосоноос “Star wars”, “Мэргэн”, “Бар”, “Good game” багууд тус тус шалгарсан юм. Тэмцээний дүн гарахад Тэргүүн байранд “Star wars” Дэд байранд “Бар” баг, Гутгаар байранд “Good game”, “Мэргэн” багууд шалгарч дараагийн шатанд оролцох эрхийн бичиг болон “ВИТСАМО” ХХК-ний нэрийн бүтээгдэхүүнээр шагнагдсан юм.




















































