АНУ хүүхэд үрчлэх тухай хэлэлцээрийн үйл ажиллагааг түр зогсоохыг хүссэн талаар “CNN” мэдээллээ.
АНУ хүүхэд үрчлэх тухай хэлэлцээрийн үйл ажиллагааг түр зогсоохыг хүссэн талаар “CNN” мэдээллээ. АНУ хүүхэд үрчлэх тухай хэлэлцээрийн үйл ажиллагааг түр зогсоох хүсэлтээ ОХУ-д тавьжээ. Төрийн Департментын төлөөлөгч Виктория Нуланд ОХУ-аас хэлэлцээрийг түр зогсоохыг хүлээн зөвшөөрвөл албаны ёсны мэдэгдэл гаргаж өгөхийг хүссэн тухай мэдээлжээ.
Энэ сарын нэгнээс ОХУ-д “Магнитскийн хууль” хэрэгжиж эхэлснээс АНУ ийм шийдвэр гаргажээ. Оросын шинэ хуулиар америкчууд ОХУ-д харьяалтай хүүхдийг үрчлэхийг хориглосон юм.
Д.Идэр




















































