2014 онд тус улс нефтийн импортоо сүүлийн 25 жилд гараагүй хэмжээгээр
бууруулах аж. “Financial times” сонины мэдээлснээр сүүлийн жилд АНУ-д
нефтийн олборлолт нэмэгдэж, эрэлт багассантай холбогдуулан ийм дүгнэлт
гаргажээ.
2014 онд тус улс нефтийн импортоо сүүлийн 25 жилд гараагүй хэмжээгээр бууруулах аж. “Financial times” сонины мэдээлснээр сүүлийн жилд АНУ-д нефтийн олборлолт нэмэгдэж, эрэлт багассантай холбогдуулан ийм дүгнэлт гаргажээ. 2014 онд АНУ-д нефтийн импорт хоногт зургаан сая баррель хүртэл багасах юм. Энэ нь 1987 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлт юм. Тухайлбал, 2004-2007 онд импорт өдөрт 12 сая баррелиас хэтэрч байжээ.
Мөн АНУ-д нефтийн олборлолт өсөн нэмэгдэх нь дэлхийд нефтийн үнийг бууруулахад нөлөөлж мэднэ хэмээн олон улсын шинжээчид үзэж байна.
2008 онд АНУ-д хоногт таван сая баррель, 2012 онд 6.43 сая баррель нефьт олборлож байжээ. Харин 2014 онд өдөрт нефтийн олборлолт 8 сая баррельд хүрч магадгүй байна.
Д.Идэр




















































