Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Албан тушаалын суудал хазгай яваа М.Энхсайханы тухай 24 баримт

2013-1-11
0
ЖИРГЭХ
“24” Баримт булан  нэгэн цагт Монголын хүчтэй, нөлөө бүхий улс төрчдийн нэгг явсан М.Энхсайханы тухай 24 баримтыг хүргэж байна.  ГХЯ-нд эдийн засагч, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, МУ-ын ерөнхий сайд, МҮАН-ын дарга гэх мэт албыг хашиж байсан түүхээр түүний баримт хөвөрнө.
Энхсайхан“24” Баримт булан  нэгэн цагт Монголын хүчтэй, нөлөө бүхий улс төрчдийн нэг явсан М.Энхсайханы тухай 24 баримтыг хүргэж байна.  ГХЯ-нд эдийн засагч, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, МУ-ын ерөнхий сайд, МҮАН-ын дарга гэх мэт албыг хашиж байсан түүхээр түүний баримт хөвөрнө.

1.     М.Энхсайхан 1955 онд Улаанбаатар хотод Г.Мэндсайханы гэр бүлд төржээ.

2. 
   1973 онд 10 жилийн нэгдүгээр дунд сургуулийг дүүргэсэн бөгөөд ер нь хичээлдээ сайн, тэр дундаа математикийн хичээлдээ “гавал” байсан хүү байжээ.

3.    10 дугаар ангид байхдаа Олон улсын математикийн олимпиадад оролцож хүрэл медаль хүртэж байв.

4.    Дунд сургуулиа төгсөөд 1978 онд Украйн улсын Киев хотын улсын их сургуульд олон улсын эдийн засагч мэргэжлээр сурч төгссөн. Москва хотод энэ чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.

5.  
  Орос, англи хэлтэй. АНУ, Япон, Германд мэргэжил дээшлүүлсэн.

6.   Түүний аав Г.Мэндсайхан нь Дорнод аймгийн хүн бөгөөд яруу найрагч, зохиолч Ц.Дамдинсүрэнтэй нэг нутаг, хошууных. Угаас эрдэм номд мундаг хүн бөгөөд БНМАУ-ын Гэгээрлийн яамны орлогч сайдаар ажиллаж байсан билээ.

7.     Харин түүний ээж М.Алтанцэцэг бол хүүхдийн эмч мэргэжилтэй. Сүхбаатар аймгийн Дарьганга нутгийн уугуул. М.Энхсайхан ээжтэйгээ илүү адилхан.

8.    М.Энхсайханы гэргийг Э.Шүрэнцэцэг гэдэг. Тэд ижил мэргэжилтэй бөгөөд Киев хотод суралцаж байхдаа танилцаж байжээ. 

9.    М.Энхсайханых хоёр хүүхэдтэй. Түүний охиныг Э.Хонгорзул гэдэг. Тэрээр АНУ-ын Хьюстон хотын их сургуулийг санхүүч, нягтлан бодогчийн мэргэжлээр төгссөн бол хүү Э.Батзул нь Англид маркетингийн чиглэлээр суралцаж төгссөн.

10.  Түүний хадам аав Т.Эрэнжав нь  VIII Богд Жавзандамбын өргөмөл хүү байсан гэдэг.

11.  1978-1988 онд Гадаад худалдааны яаманд эдийн засагч, эрдэм шинжилгээний ажилтан, газрын орлогч дарга, 1989-1990 онд Зах зээл судлалын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байв.

энхсайхан 212.  Тэрээр 1990 онд Ардчилсан хувьсгалыг байгуулцаж явсан залуусын нэг.

13.  Тэр жагссаныхаа хүчинд 1990-1992 онд АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүнээр ажиллах эрхээ олж авсан юм.

14.  Хамгийн анх 1992 онд УИХ-ын гишүүн болж парламентад сууж байв.

15.  1992 онд Америкийн Бүгд найрамдахчуудын хүрээлэнгээс Монголын дөрвөн залууг Олон улсын залуу лидерүүдийн хөтөлбөрт урьж оролцуулсан юм. Тэр нь С.Зориг, Да.Ганболд, Э.Бат-Үүл, М.Энхсайхан нар байлаа.

16.  1992-1993 онд Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байв. Энэ үед Монголчуудын тусгаар тогтнолын бэлгэдэл, эрхэм шүтээн Мэгжиджанрайсиг бурхныг анхны ерөнхийлөгч П.Очирбатын зарлигаар сэргээн босгосон билээ.

17.  1996 оноос 1998 он хүртэл М.Энхсайхан МУ-ын 18 дахь ерөнхий сайдаар томилогдон ажилласан юм.

18.  2003 оноос Ардчилсан намын даргаар ажиллах болсон юм. Нэгэн цагт АН-ын даргаар ажиллаж байсан М.Энхсайхан одоогоос долоон жилийн өмнө Ардчилсан намын хаалгыг савж гарахдаа “Хэзээ ч би энэ намын босгоор алхахгүй”, “Энэ нөхөдтэй хойшид хамтрахгүй” хэмээн ярьж явсан юм.

19.   Тэрээр 2005 оны Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд ялагдаж байв. Түүнийг ялсан хүн нь өнөөгийн дуулиан шуугианы эзэн Н.Энхбаяр юм.

20.  2006 онд АН-аас гарч  Үндэсний Шинэ Намыг байгуулан 2007 он хүртэл анхны даргаар ажилласан. 2011 онд тус нам нэрээ Монгол Үндэсний Ардчилсан Нам болгон солиход даргаар нь сонгогдож ажиллаж байна.

21. 
Түүний тэргүүлдэг МҮАН-МАХН-тай нэгдэж эвсэл байгуулсан. Одоо МҮАН-аас намаа төлөөлөн УИХ-д М.Сономпил, Г.Уянга, Д.Батцогт нар сууж байна.

22.
Шинэчлэлийн засгийн газар байгуулагдах үед түүнийг сангийн сайдаар томилогдоно гэсэн таамаг байсан ч МАХН-МҮАН-ны зөрчлөөс болж М.Энхсайханы оронд Ч.Улаан томилогдсон юм. Үүнээс хойш М.Энхсайхан МАХН-д сэтгэл татагдахаа больсон гэдэг.

23.  М.Энхсайханы нам МАХН-тай нэгдэж хамтарч тэмцэж явсан ч Н.Энхбаярыг дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлж, биеийн байдал хүндхэн эмнэлэгт эмчлүүлж байхад шийтгүүлсэн нь зөв хэмээн хэвлэлээр дуугарсан юм. Энэ нь бас л сангийн сайдын суудлын төлөөх сөргөлдөөний дараагаар яригдсан яриа юм.

24. 
Үүний дараагаар М.Энхсайханыг МТЗ-ын газрын даргаар томилсон боловч өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Ийнхүү ажлаас халагдах болсон гол шалтгаан нь Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгатай үл ойлголцлоос болсон гэж зарим эх сурвалжууд хэлж байна.

24tsag.mn




0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • зочин (202.72.247.244)
    боловсролтой , туршлагатай хүмүүсийг монголын төрд ажиллуулах хэрэгтэй шүү , дахин төмөр замын даргаар тавья, ерөнхий сайдаа , таны ажилд мэдлэгтэй хүмүүс л тус болно шүү
    2013 оны 01 сарын 23 | Хариулах
  • hi (49.0.191.27)
    Enkhsaikhan bol ,gadaad,dotoodiin oligarhuudiin gar hol boloh hun bish, tednii nairaand orohgui tsoriin gants shiidemgii,chadvartai uls torch, uul ni mash zuv hunee tavisan baisan,odoo ch gadaadiinhnii gar hol bologsod eh ornii toloo bish tednii erh ashigaar ajillah bolhdee hoorhii,ene uil yavdlaar Enkhsaikhan hohirohgui,uls oron maani hohiroh bolnoo.ene zasag ene yanzaaraa unah yanztaidaa
    2013 оны 01 сарын 11 | Хариулах
  • (203.194.115.19)
    Ene bun medeej Jenkogiin ugeer yavj uls eh orniig busniulah,mongo ideh hun bish,ene zam deer l ene 2 hun tohirohgui baisnaas ene buh asuudal uussen, Enkhsaikhan mongold heregtei, Battulga bayanhongorchuudad l heregtei baihaaa,asar tom yalgaa shuuuuuuu?
    2013 оны 01 сарын 11 | Хариулах
  • зочин (103.11.192.202)
    М.Батзул ч гэх шиг Э байдаггүйм байх даа. Сэтгүүлч нэр А гэснийг Б гэж сонсоод, В гэж бичих гээд Г гээд биччихдэг гэж үнэхээр үнэн үг шүү
    2013 оны 01 сарын 11 | Хариулах
  • hi (202.70.46.201)
    Battulgiig sain zaluu gej bodoj bsan chin heterhii ih huwiin sonirhol ihtei gar ni unen ym bna
    2013 оны 01 сарын 11 | Хариулах
  • ajil hiih hyn (122.254.127.34)
    ERhem saidad uhaantai hyn hereggyi,ajil hiih hyn heregtei..
    2013 оны 01 сарын 11 | Хариулах
  • Lol (68.55.208.49)
    Batulga ch dee. Hudlaaa eh oronch tsarailsan Iuivarchin . Enhsaihan ug ni Mundag uhaantai hun shdee. Manaihan iim humuuseeree ajil hiilgej baigaa ch.
    2013 оны 01 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    8 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    2 цаг 34 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    2 цаг 39 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    2 цаг 42 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    3 цаг 25 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    4 цаг 5 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    4 цаг 37 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    5 цаг 16 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    5 цаг 19 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    5 цаг 21 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    5 цаг 28 мин
  • Архинд харшилтай залуу хятадын үнэтэй архины 1000 гаруй лонх цуглуулга бүрдүүлжээ
    5 цаг 30 мин
  • Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
    5 цаг 30 мин
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
    5 цаг 44 мин
  • Талархлын баярын шуурга АНУ-ын зүүн хэсэгт замуудыг үерт автуулж, 900 мянга гаруй хүнийг цахилгаангүй болгов
    5 цаг 56 мин
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
    Өчигдөр 09 цаг 40 мин
  • Анхдугаар үндсэн хуулийг боловсруулах ажлыг удирдсан Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ой тохиож байна
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Монголчуудын улсаа ТУНХАГЛАЖ, үндсэн хуулиа БАТАЛСАН түүх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
24 баримт
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК