Өнөөдөр 14.00 цагаас Нийслэлийн шүүхээс “Анод” банкны удирдлагуудад ял оноосон талаар мэдээлэл хийнэ. Хурал Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд болох юм байна. “Анод” банкныг дампууруулсан хэрэгт буруутгагдсан “Анод” банкны гүйцэтгэх захирал асан Л.Уламбаярт 2.3, ТУЗ-ын гишүүн Э.Гүр-Аранзад дөрвөн жил, Н.Даваад хоёр жил, Д.Энхтөрд дөрвөн жил, зээлдэгч Н.Гантулга 2,1 жилийн хорих ял оноосон. Мөн Н.Оюунцэцэгт таван жилийн ял оноосон ч нялх хүүхэдтэй хэмээн өршөөлд хамруулсан юм.
Түүнчлэн ял авсан ТУЗ-ын гурван гишүүн болох Э.Гүр-Аранз, П.Даваа, Д.Энхтөр нар 76 тэрбум, зээлдэгч н.Гантулга 940 сая төгрөгийн хохирлыг тус бүр барагдуулна гэж шийдвэрлэсэн билээ.
Б.Чимэг





















































Сэтгэгдэл (2)