Энэтхэгийн Нью Дели хотод 23 настай оюутан охиныг бүлэглэн хүчирхийлж,
амиа алдахад хүргэсэн таван хэрэгтнийг шүүх хурал үргэлжилж байгаа
билээ. Тэднийг гурвыг нь өмгөөлөгч Шарма өмгөөлж байгаа аж. Харин үлдсэн
хоёрыг өмгөөлөх хүн олдохгүй байна.
Энэтхэгийн Нью Дели хотод 23 настай оюутан охиныг бүлэглэн хүчирхийлж, амиа алдахад хүргэсэн таван хэрэгтнийг шүүх хурал үргэлжилж байгаа билээ. Тэднийг гурвыг нь өмгөөлөгч Шарма өмгөөлж байгаа аж. Харин үлдсэн хоёрыг өмгөөлөх хүн олдохгүй байна. Оюутан охиныг автобус дотор явж байхад нь жолоочийн хамт бүлэглэн хүчиндэж, зодож, дээрэмдэж, зам дээр хаяж, амиа алдахад хүргэсэн гэмт этгээдүүдийг хамгаалахаас Энэтхэгийн өмгөөлөгчид татгалзаж байна.
Харин өчигдрийн шүүх хуралдаанаар өмгөөлөгч Шарма цагдаа нарыг буруутгасан байна. Тэрбээр цагдаа нар гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэгдсэн хүмүүсийг эрүүдэж, хүчээр мэдүүлэг авсан хэмээн ярьсан байна.
Зургаа дахь хамт хэрэгтэн болох 17 настай ялтны хэргийг насанд хүрээгүй хүмүүсийн хэрэг шүүн таслах шүүхэд шилжүүлжээ.
Д.Идэр






















































Сэтгэгдэл (5)