Баянзүрх дүүргийн шүүхээс өчигдөр ял сонсоод байгаа “Анод” банкны
удирдлагуудын ар гэрийнхэн өнөөдөр 13.00 цагт Монгол ньюс мэдээллийн
төвд мэдээлэл хийхээр болжээ. Тэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн ийнхүү
хэвлэлийнхэнд хандаж байгаа гэнэ.“Анод” банкныг дампууруулсан хэрэгт буруутгагдсан “Анод” банкны гүйцэтгэх захирал асан Л.Уламбаярт 2.3, ТУЗ-ын гишүүн Э.Гүр-Аранзад дөрвөн жил, Н.Даваад хоёр жил, Д.Энхтөрд дөрвөн жил, зээлдэгч Н.Гантулга 2,1 жилийн хорих ял оноосон. Мөн Н.Оюунцэцэгт таван жилийн ял оноосон ч нялх хүүхэдтэй хэмээн өршөөлд хамруулсан юм.
Түүнчлэн ял авсан ТУЗ-ын гурван гишүүн болох Э.Гүр-Аранз, П.Даваа, Д.Энхтөр нар 76 тэрбум, зээлдэгч н.Гантулга 940 сая төгрөгийн хохирлыг тус бүр барагдуулна гэж шийдвэрлэсэн билээ.
Б.Чимэг




















































