Газрын тосны тухай хууль, тогтоомжын журмыг зөрчиж газар олгосон хэрэгт буруутгагдаад буй Багануур дүүргийн Засаг дарга асан Ц.Сандаг-Очирын хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгаж дуусчээ. Тиймээс Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Нийслэлийн прокурорын газарт түүний хэргийг үндэслэлтэй эсэхийг шалгаад харъяаллын дагуу шүүхэд шилжүүлна гэлээ. Б.Золбоо




















































