Олон улс Сирийн удирдлага, сөрөг хүчний хоорондын яриа хэлцээг
эхлүүлэхэд тус дөхөм үзүүлэх ёстой гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны
төлөөлөгч Александр Лукашевич мэдэгдлээ.
Олон улс Сирийн удирдлага, сөрөг хүчний хоорондын яриа хэлцээг эхлүүлэхэд тус дөхөм үзүүлэх ёстой гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Александр Лукашевич мэдэгдлээ. Тэрбээр Сири улсад цуст ажиллагааг аль болох түргэн зогсоох нь зайлшгуй чухал гэдгийг онцлон тэмдэглээд, Сирийн оршин сүүгчид л улс орноо цаашид хөгжүүлэх загварын асуудлаар тохиролцох ёстой гэж ОХУ үзэж буйг илэрхийлжээ.
Мөн Сирийн мөргөлдөөнт хоёр талыг хэлэлцээ хийж эхлүүлэхэд ОХУ туслахад бэлэн байгааг илэрхийлжээ. Тэрбээр “Гадаадын бүх тал ямар ч болзол урьдчилан тавилгүй эрх баригчид ба сөрөг хүчний хоорондын яриа хэлэлцээг эхлүүлэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд хүчин чармайлтаа зузаатгах ёстой” хэмээн онцолжээ.
Д.Идэр




















































