Өнөөдөр НБА-гийн талбайд гурван тоглолт боллоо. Эхний тоглолт болох
Индиана Пейсэрсчүүд талбай дээрээ Нью-Йорк Никсийг хүлээн авч тоглолоо.
Тус тоглолтод талбайн эздээс П.Жорж 24 оноо, 11 самбараас бөмбөг авч, 4
Оновчтой дамжуулалт гүйцэтгэж 76-81 харьцаагаар Никсийг буулган авчээ.
Харин эсрэг багаас Ж.Р.Смит 25 оноо, 6 оновчтой дамжуулалт, 3 самбараас
бөмбөг авалт гүйцэтгэж багаа тэргүүлсэн бөгөөд энэ тоглолтод Антони
оролцоогүй байна.
Өнөөдөр НБА-гийн талбайд гурван тоглолт боллоо. Эхний тоглолт болох Индиана Пейсэрсчүүд талбай дээрээ Нью-Йорк Никсийг хүлээн авч тоглолоо. Тус тоглолтод талбайн эздээс П.Жорж 24 оноо, 11 самбараас бөмбөг авч, 4 Оновчтой дамжуулалт гүйцэтгэж 76-81 харьцаагаар Никсийг буулган авчээ. Харин эсрэг багаас Ж.Р.Смит 25 оноо, 6 оновчтой дамжуулалт, 3 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж багаа тэргүүлсэн бөгөөд энэ тоглолтод Антони оролцоогүй байна.Даллас Мавириксчүүд өнөөдөр Сакерменто Кингсийн талбайд нэмэлт цаг сунган тоглож 117-112 харьцаатайгаар хожлоо. Тус тоглолтод Маё 25 оноо, 10 самбараа бөмбөг авч, 5 оновчтой дамжуулалт гүйцэтгэжээ.
Портланд Трэйл Блезерс талбай дээрээ дорнол бүсийн тэргүүлж буй Майами Хит багийг хүлээн аван тоглож 92-90 харьцаагаар буулган авлаа. Тус тоглолтодПортландаас Николас Батум багаа тэргүүлж 28 оноо, 7 самбараас бөмбөг авч, 5 оновчтой дамжуулалт гүйцэтгэжээ. Харин зочин багаас Леброн Жэймс 15 оноо, 10 самбараас бөмбөг авч, 9 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн бөгөөд түүний 33 тоглолт дарааллан 25 дээш оноо авсан тоглолт нь зогслоо.




















































