Энэ сарын 5-8-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод олныг сэртхийлгэсэн аймшигт хэрэг гарчээ. Тодруулбал, тус хотын нэр бүхий долоон залуу 20 гаруй насны бүсгүйг гурван хоногийн турш зочид буудалд байлган зэрлэгээр зодож, танхайран бүлэглэн хүчиндсэн байна. Хохирогч бүсгүйг аймгийн төвийн “Солонго”, “Цэцэг”, “Орхон” зочид буудлуудад гурван хоногийн турш хорьж, зодон, балмадаар хүчиндэж байсан гэнэ. Баттай эх сурвалжийн мэдээлснээр “Бүлэг залуус энэ сарын 8-нд бүсгүйг суллан явуулсан бөгөөд бүсгүй зочид буудлаасаа шууд найз залуугийндаа очиж болсон явдлыг хэлсэн. Хохирогч одоогоор шокноос гараагүй байгаа бөгөөд түүний биед учирсан гэмтлийг аймгийн шүүх эмнэлгээр магадлуулан батлуулсан. Сэжигтнээр шалгагдаж байгаа залуус 1987-1990 онд төрсөн, “Оюутолгойд” ХХК-д ажилладаг, интернет кафе ажиллуулдаг гэх мэт бийлэгжүү залуучууд байсан” гэв. Хэргийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.





















































Сэтгэгдэл (30)