Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Хамелеон” С.Жавхлан

2011-11-11
0
ЖИРГЭХ

ЖавхланХүн ер нь мөнгөтэй болохоороо хамелеон шиг болчихдог юм байна. Хэдэн жилийн өмнө дуучин Т.Баясгалантай хослон дуулж гарч ирсэн С.Жавхланг би биширч, хүндэлж явдаг байлаа. Нүдээрээ инээсэн, даруухан, чадвартай сайн дуучин, сайхан ч залуу байна даа гэж боддог байсан юм. Гэтэл одоо танигдахын аргагүй болчихож. Хуучны дуучин С.Жавхлангаас юу ч үлдээгүй байна. Түүнийг дуучин гэх үү эсвэл илтгэгч, хэл уран зохиолын багш, бөө гэх үү. Бүр учраа олохгүй нь.

Тэрбээр ард түмэндээ хүндлэгдэж, олон сайхан уран бүтээл хийж сонсогч фенүүдийнхээ хайртай дуучин болсон. Гэтэл гэнэт л саа дайрав уу гэлтэй Италийн нэртэй том сургуульд суралцах урилгаас ч татгалзаж “Эх орондоо хийж бүтээнэ” хэмээн үлдсэн. Тэгээд тун удалгүй л “Дуучин Жавхлан улс төрд хүч үзэх гэнэ” хэмээн яригдах болж нээрээ ч дээл ємсєж, vсээ ургуулан, сонгуулийн сурталчилгаагаа уйгаржин монгол бичгээр бичин, vндэсэрхэг vзлийг тунхаглаж, хєдєєний хvн гэдгээрээ PR хийж эхэлсэн. Түүнийг УИХ-д нэр дэвшинэ гэхэд нутгийн ах Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар түүнийг хориглосон гэнэ. Гэтэл тэрбээр “Битгий хуц” хэмээн өмнөөс нь хэдэрлэжээ. Мөн нутгийн хүү хэмээн сонгуулийн сурталчилгаандаа дуулуулахаар зорьж очсон тэдэнд татгалзсан хариу өгч дургүйг нь хүргээд амжсан. Тэрбээр 2008 онд УИХ-ын 24 дүгээр тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөж 1690 сон­гогчийн санал авсан нь нийт са­налын 3,84 хувийг эзэлсэн юм. Учир нь түүнийг ард түмэн нь улс төрд ороод юу хийх вэ гэж үзсэн хэрэг. Урлаг гэдэг  ард түмнийг хөгжөөн баясгах, ухаарал хайрлах хэрэгсэл юм шүү дээ. Тиймээс урлаг урлагаараа л байх ёстой. Мөн спорт спортоо­роо л байх нь зүйтэй. Улс төрд энэ бүхэн хэт хол. Улс төрд сэт­гэл хөдлөл, хөгжөөн баясал байх ёсгүй. Гэтэл үүнийг С.Жавхлан ойлгосонгүй. Ирэх сонгуульд Увсаас нэр дэвшихээр зэхэж буй гэсэн. Гэхдээ өнөөдөр улс төрийн өн­дөрлөгт хэнийг гаргах вэ гэдгийг ард түмэн ялгаж салгаж чаддаг болжээ. С.Жавхланг цэнхэр дэлгэцээрээ харж, дуунд нь уярч явахыг ард түмэн хүсэхээс мебель ширээн дээр тохойлдон хууль, энэ тэр ярихыг чинь харахыг хүсэхгүй байна. Ер нь эцсийн эцэст урлаг спортынхон улс төрөөс ангид байж гэмээнэ энэ нийгэм бага ч атугай эрүүл байх бус уу.

С.Жавхлангийн хадуурал энүүгээр дуусаагүй ээ. “Тулганы гал бадраах ёслол” хэмээх зүйл санаачлан 21 аймгаар аялаад хамгийн сүүлд нь нийслэлийн төв талбайд галаа бадраасан ч нийслэлчүүд төдийлөн тоосонгүй.  Сонгууль дөхөж амтай болгон  улс төр ярих болсон өнөө үед С.Жавхлангийн улс төржихөөс нь уйдсан уу эсвэл цаг агаараас болов уу. Түүнийг дуугаа дуулаад явж байхад тоглолтын тасалбар нь хэдэн төгрөгийн үнэтэй байсан ч хамаагүй, өдөртөө л зарагддаг байсан гэхэд худлаа болохгүй байх. Гэтэл үнэ төлбөргүй, Сүхбаатарын талбайд тоглолтоо хийе гэхэд нь хэчнээн хүн ирснийг хэлэхэд ч ичмээр юм. Түүний эх орноо гэсэн сэтгэлийг үгүйсгэх гэсэнгүй. Монголоороо бахархаж, эх орноо хайрлахад заавал улс төр хийх албагүй шүү дээ. Уран бүтээлч хүн өөрийнхөө хэлэхийг хүссэнээ дуугаараа илэрхийлж, түүнийг нь ард түмэн нь дуугаар нь ойлгож, хайрлаж явдаг. Уран бүтээлч, дуучин хүн ийм л зүйлээс итгэл зориг, энерги, эрч хүчээр цэнэглэгддэг баймаар.

За тэгээд бас болоогүй ээ. Зохиолын дууны ханхүү гэгддэг гавъяат маань их дээд сургуулиудаар лекц уншдаг болсоор удлаа.
Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй их дээд сургуулиудыг бараг гүйцээгээд байгаа гэхэд хилсдэхгүй.  Түүний лекцийн сэдвийг та хэдийн мэдэж буй байх. “Монгол хүн, Монгол ухаан, Монгол ахуй”. Түүнд үнэхээр үндэсэрхэг үзлийн хэнээ тусчихжээ. Сүүлдээ хэнээрхэл нь хэрээс хэтэрч, улсын хилээ хаачихаад , зөвхөн дээл өмсөж, малаа хариулаад XIII зууны үеийнх шиг амьдарцгаая гэх утгатай лекц уншиж залуусын толгойг угаах болов. Түүнийхээр бид дэлхийн хөгжлөөс тусгаарлагдан, зэрлэг омгийнхон мэт амьдрах ёстой бололтой. Энэ байдлаараа удвал манай нэрт илтгэгчид ажилгүй болох цаг ойрхон л харагдаж байна.

Бид монгол гэр, монгол ёс заншил, монгол ахуйгаараа бахархах нь зүйтэй боловч улсын хилээ хаачихаад урьдын бүдүүлэг амьдралаар амьдрана гэдэг угаасаа бүтэхгүй зүйл шүү дээ. Өнөөдөр бид дэлхий дахины хөгжил дэвшил, шинэ содон бүхнийг дагаж амьдрахаас өөр гарцгүй. Хэрвээ яг ийм зүйлийг хүсч байгаа бол С.Жавхлан хөдөө хээр гэр барьж, хүн амьтнаас хол амьдарч болно шүү дээ. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа бид нэгнийхээ үзэл бодлыг хүндэтгэх нь зүйн хэрэг. Тэрбээр европ хувцсаа монгол дээл, малгай, гутлаар солив. Түүгээр ч барахгүй паартай байшин, паалантай жорлонгоосоо салж Монгол гэр барьж хөдөө амьдрах хэрэгтэй, машин биш морь уна, эхнэрээ араг түшүүлж төрүүл, мах гурил хоёроос өөр хоол идэх хэрэггүй хэмээн өнгөрсөн зууны түүхийг сурталчилж байсныгаа өөрийнхөө амьдралд бүрэн хэрэгжүүлсэн гэхэд болно.

Хэнээрхэл үүгээр  дууссангүй. С.Жавхлан монгол хэл бичгийн эрдэмтэн болохоор шийдэв бололтой. Тэрбээр илтгэгчдийг ажилгүй болгож байснаа  “Санчиг” гэдэг бол “Санаа зах” гэсэн утгатай үг гэх мэтчилэн монгол хэлний үгийн утга тайлбарлах хообийтой болж, монгол хэлний эрдэмтдийг ажилгүй болгохоо шахав. Монгол ёс заншлаа хадгалах, ахас, ихсээ хүндэтгэх, хэл соёлоо дээдлэх тухай сургааль хэнд ч хэрэгтэй л зүйл. Гэхдээ хүн хэрээрээ гэдэг шүү дээ. Чаддаг чаддагаа л хийх нь энэ нийгмийн хууль биш үү.

Түүний нэг хэсэг хамт удирдаж явсан “Гал үндэстэн” нэртэй холбооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Баатархуяг, Д.Төмөрбаатар нарын төрийн ордон руу нум сумаар харвасан гэх хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэрэгт эрүү үүсгээд байсан ч эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзээд прокурорын шатнаас саяхан хэрэгсэхгүй болгосон. Тус холбооноос өнгөрсөн зургадугаар сарын 3-нд Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулж, ерөнхий сайд С.Батболдтой биечлэн уулзах хүсэлт тавьсан ч хүсэлтэд хариу өгөөгүй учир төрийн ордон руу нум сумаар харвасан юм. С.Жавхлан тэднээс салж явсан нь оносон юм шүү. Тэгээгүй бол шорон, оронд орж мэдэх л байлаа. Тэрбээр “Гал үндэстэн” холбооны ах нар миний үгэнд ороогүй. Буудна, устгана гээд. Ухаан байхад бяраар яах билээ, бид. Монголчууд хоорондоо эвдрэлцэж болохгүй гэж учирласан. Даанч тэд их төрдөө гомдсон болохоор миний үгээр байсангүй. Тиймээс бид зам мөрөө бодсон” гэж нэг ярилцлагадаа дурдсан байна билээ.

Миний бие энэ бүгдийг бичсэний учир нь түүний хийсэн бүгдийг буруутгах гэсэндээ биш юм. Харин олон зүйл рүү үсчиж байгаа нь түүнийг ард олонд нэр хүндээ алдаж, үнэ цэнэгүй болоход хүргэж буйг сануулахыг хүсэв. Хүн бүр улс төр яриад, илтгэл уншаад, эрдэмтэн, бөө, лам болчихвол энэ нийгэмд эрүүл бус байдал үүснэ. Харин хайрлаж, хүндэлдэг дуучин нь уран бүтээлээ хийгээд явж байвал Монголчууд энэ бүх дарамт, стрессээс бага ч болов гарах байх гэж бодсондоо бичив.  Эцэст нь хэлэхэд сайн нэрийг хүсэвч олдохгүй, муу нэрийг хусавч арилахгүй гэж үг бий. Нийтийн дууны ханхүү цолоо хамгаалж, ард түмнийхээ хайрыг даагаарай гэж С.Жавхланд хэлье.

Б.Бурмаа

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орос, Монголын худалдааны шинэ боломжууд нээгдэж байна
    13 цаг 16 мин
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
    16 цаг 0 мин
  • Дональд Трампын гэр бүлтэй холбоотой криптовалютын ханш 50 хувиар унажээ
    16 цаг 27 мин
  • Дэлхийн хамгийн гүн далайн бүсээс асар хүчтэй галт уулын дэлбэрэлтийн ул мөр олджээ
    16 цаг 34 мин
  • Өвлийн идшээ базаахад өрхийн хэтэвч нимгэрч байна
    16 цаг 48 мин
  • ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд "Royal dance" баг түрүүлж, дэлхийн хошой аварга боллоо
    16 цаг 57 мин
  • Өвлийн элсэлтийн шалгалт 12 сарын 19-23-нд болно
    17 цаг 4 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    17 цаг 18 мин
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    Уржигдар 22 цаг 31 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    Уржигдар 22 цаг 13 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    Уржигдар 13 цаг 29 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    Уржигдар 13 цаг 14 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    Уржигдар 12 цаг 00 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    Уржигдар 11 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    2026-11-27
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    2026-11-27
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    2026-11-27
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    2026-11-27
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК