Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболд: Нам унхиагүй байгаа учир гишүүд шүүмжилж байна

2011-11-15
0
ЖИРГЭХ

ЭнхболдУИХ-ын гишүүн З.Энхболдтой уулзаж сонгуулийн болоод цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Танай намын бүлэг Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 48:28 хувилбараар явуулах саналыг дэмжив үү?

-Бүлгийн хурлаар сонгуулийг 48:28 тогтолцоогоор явуулъя гэж шийдвэрлэлээ. Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тогтолцооноос гадна сайжирч байгаа өөр олон заалт бий. Үүн дотор санал хурааж гүйцээгүй хэдэн заалт байгаа юм. Жишээ нь нэг санал авах байранд оногдох сонгогчийн тоо, шилжих, шилжихгүйгээ хэрхэн томъёолох вэ зэргийг шийдвэрлэнэ. Тиймээс эдгээр асуудлыг хэлэлцэн санал хурааж, хуулиа энэ долоо хоногт батлах нь зүйтэй гэж үзэж байна.

-Шилжих, шилжихгүй гэдгийг тодруулахгүй юу. Нэр дэвшигч мажоритари тогтолцооноос пропорциональ руу орох тухай хэлж байна уу?

-Ер нь мажоритари тогтолцооны хамгийн муу зүйл нь дөнгөж 50+1 санал авсан хүн сонгогдож, үлдсэн нь буюу 49.9 хувийн саналтай хүн гадна үлддэг. Юу гэсэн үг вэ гэхээр нийт сонгогчдын саналын талынх нь төлөөлөл УИХ-д суудаг. Харин дэлхий даяар "Энэ бол буруу юм. Сонгууль бүрийн дараа "Миний төлөөлөл алга" гэж боддог хүмүүсийн тоо нийт сонгогчдын тал хувь нь байдаг учир мажоритари тогтолцооноос татгалзъя" гэж үзэж байгаа. Шилжинэ гэдэг нь хоёр талын ашигтай. Учир нь хоёр хүн өрсөлдөөд нэг нь 51 хувь, нэг нь 49 хувийн санал авлаа гэхэд тойрог дээрээ авсан саналыг нь намд авчирсан санал гээд намын жагсаалтаар орох боломжийг олгож байгаа юм. Өөрөөр хэлбэл 51 хувь, 49 хувийн төлөөлөл ялгаагүй намын жагсаалтаар орно гэсэн үг. Үүнийг л холимог систем гээд байгаа шүү дээ. Энэ тогтолцоог бид ч бодож олоод байгаа юм биш германчууд бодож олсон юм. Манай улсад 1996 оны орон нутгийн сонгуулийг энэ хуулиар явуулсан. Тухайн үед хувь хүнээрээ хоёрт орсон хүн намын жагсаалтаар аймаг, сумынхаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн болж байв. Ер нь шилждэг тогтолцоог авснаар "УИХ-ын гишүүн сайд болохгүй" гэх хуулийг давхар явуулж болно. Сонгогдсон хүн сайд болвол сонгууль явуулахгүйгээр намаас нь дараагийн хүнийг УИХ-ын гишүүн болгодог байвал уян хатан болно гэсэн үг.

-Хэрэв мажоритариар өрсөлдөөд 49 хувийн санал авсан бол намынхаа жагсаалтаар бараг нэгээр гарч ирэх боломжтой гэсэн үг үү?

-Гэхдээ нам нь долоон хувийн босго давсан бол шүү дээ.

-Тэгэхээр л энд асуудал байгаа юм биш үү. Учир нь мажоритариар гарч ирж чадаагүй нэр дэвшигч намдаа нөлөө бүхий бол УИХ-ын гишүүн болох бололцоо нээлттэй байгаад байна?

-Харин ч эсрэгээрээ. Тэр 48 мандатын төлөө нам бүрээс 48 хүн өрсөлдөнө. Энэ хүмүүс сонгогчдын саналыг авчирч байгаа юм. Тиймээс үүн дотроос л намынхаа жагсаалтыг бүрдүүл гэж байна. Нэг үгээр хэлбэл хэн нэгэн буюу саналын хуудаст бичигдээгүй хүн УИХ-ын гишүүн болж болохгүй. Харин заавал сонгуульд оролцож, хувь хүнээрээ, намдаа санал авах учиртай. Тэгээд хувь хүнээрээ санал авбал УИХ-ын гишүүн болно. Намдаа авчирсан саналыг дээрээс нь эрэмбэлнэ гэж байгаа юм. Тойргийн хүн амын тоо харилцан адилгүй байдаг. Тийм учраас аль нэг тогтолцоогоор нь явуулах боломжгүй. Тухайлбал процентоор нь явуулбал хөдөөд нэр дэвшигч цөөн учир 49.9 хувь болох магадлал өндөр. Гэтэл хотод хэн ч, хэзээ ч 49.9 хувийн санал авах бололцоогүй. Тодруулбал хөдөөнөөс нэр дэвшсэн хүний 49.9 хувийн саналын тоо 10, 20-хан мянга байхад хотод авсан 20 хувийн санал нь 50, 60 мянга байх жишээтэй. Тиймээс энэ хоёрыг зөв хослуулах хэрэгтэй юм.

-Ардчилсан намын бүлэг мандатын тоог хүн амын тоотой харьцуулах санал гаргасан хэдий ч Ардын намын бүлэг хүлээж авсангүй. Иймээс та бүхэн саналаа дахин тавих уу?

-Мажоритари буюу 48-аа дараа нь яах вэ гэдгийг хуулийн төсөлд бус тогтоолын төслийг хэлэлцэх үеэр ярина. Яагаад гэвэл УИХ Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсны дараа тойргийн мандатын тоог тогтоол гарган өөрчилнө. Мөн орон нутгийн сонгуулийн тойргийг байгуулах ажил Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан хийх ёстой.

-Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ чигээр нь баталбал Үндсэн хуулийн Цэцэд очиж, "унах" магадлалтай гэх юм. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Тиймээс л уг хуулиа энэ долоо хоногт батлан гаргах шаардлагатай. Ингэж байж дараа нь хуульдаа засвар хийх хугацаа үлдэнэ.

-Ардын намынхан гэнэт буулт хийсний цаана хуучин хуулиараа явуулах гэсэн бодол байна гэж хардах хүн бий?

-Юун түрүүнд Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөө хурдан баталж, Үндсэн хуулийн Цэцийн шалгуурыг давах хэрэгтэй.

-"УИХ-ын гишүүнийг шууд сонгоно" гэсэн Үндсэн хуулийн заалт Үндсэн хуулийн Цэцэд "унах" гол заалт болоод байна. Ингэхгүй байх хуулийн гарц байгаа юу?

-УИХ-ын гишүүд хэн нэгний төлөөлөлгүйгээр шууд сонгогдоно. Шууд бус сонгоно гэдэг нь нэг хэсэг хүнийг "УИХ-ын гишүүдийг сонго" гээд явуулчихдаг. Тэдгээр хүмүүс нь гишүүдийг сонгодог тогтолцоог хэлээд байгаа юм. Улсын Бага хурлын гишүүдийг шууд бусаар сонгодог. Учир нь Ардын их хурлын 450 депутатыг ард түмэн сонгож, эдгээр депутатууд иргэдийг төлөөлж Улсын Бага хурлыг сонгоно. Харин өнөөдөр 1.5 сая сонгогч саналаа өглөө гэхэд тэдний саналыг үндэслэн УИХ-ын 76 гишүүнийг сонгоно. Энэ нь өөрөө шууд сонгууль юм. Шууд, шууд бус сонгуулийн ялгаа нь гэвэл энэ. Түүнээс биш "УИХ-ын гишүүнийг шууд сонго гэсэн байна, яагаад намыг сонгох гээд байна" гэдэг яриа агуулгаараа буруу. Намд өгч буй саналаар гишүүд УИХ-д орно. Эдгээр хүмүүсийн нэрийг Сонгуулийн ерөнхий хороонд өгч, үүнээс ард түмэн сонголтоо хийх юм.

-Төрийн байгуулалтын байнгын хорооны өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хэвлэл мэдээллийн байгууллагынханд нэлээд хатуу заалт орсон. Нэр дэвшигчдийн нэр төрд халдах, гүтгэсэн утга бүхий мэдээллийг нийтэлсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 35-70 дахин нэмэх талаар ярьж байгаа. Гэтэл нэр дэвшигч хэвлэлээр дамжуулан мэдээлэл цацаж, тэр нь хэн нэгнийг гүтгэсэн байвал хэвлэлийнхэнд торгууль ногдуулах гээд байх юм. Ингэж болно гэж үү?

-Тухайн нэр дэвшигч бэлтгэсэн мэдээллээ төлбөртэйгээр нийтлэх нь өөр хэрэг. Харин хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрийнхөө бодлогын хүрээнд бичиж байгаа бол бас өөр. Тиймээс үүнийг ялгаж ойлгох хэрэгтэй. Ер нь буцах эзэнтэй мэдээлэл бол арай өөрөөр уншигдана. Тэгэхгүй бол "Тэр тэнд согтуу явсан гэнэ. Тэгэхдээ зодолдсон гэнэ" гэх эзэнгүй мэдээлэл гаргах нь сонины хариуцлага юм. Ийм ялгаа үргэлж гарах ёстой л доо. Өөрөөсөө хамаараагүй зүйлээс хариуцлага хүлээх байдлаас хэвлэл мэдээллийн байгууллагууд сэргийлэх учиртай. Эзэн, хаягтай мэдээлэлд асуудал үүсэхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонгуулийн үед ч гэлтгүй бүх л үед гаргаж буй мэдээллээ хянах үүрэгтэй. Ингэж л ажиллавал торгуулахгүй шүү дээ. Торгууль гэдэг нь мөнгө гаргуулна гэсэн үг биш шүү дээ. Харин ийм үйлдэл хийчихвээ, хийчихвэл үр дагавар нь ийм байна шүү гэж хэлж байгаа. Товчоор хэлбэл "битгий хий" л гэсэн үг байхгүй юу.

-Таны хувьд энэ заалтыг дэмжиж байна гэж ойлгож болох уу?

-Ер нь торгууль байх ёстой. Миний хувьд замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж байгаа хүмүүсийн торгуулийг нэмэх хэрэгтэй л гэж боддог. Торгууль нь бага байгаа учир л дүрмийг зөрчөөд байна. Хэрэв цалинтай нь тэнцэх хэмжээний торгуультай болбол зөрчил гаргахаа болино. Тиймээс бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийн бичиж байгаа зүйл нь үнэн, зөв бас хариуцлагатай байх шаардлагатай. Эзэн биегүй мэдээлэл цацаж, сонгуулийн үеэр үүнээс нь болж зарим хүнд нөхөж баршгүй хохирол учирдаг болохоор ийм хуулийн заалт оруулдаг юм.

-Торгууль ногдуулахаас урьтаж, хууль зүйн орчныг сайжруулах нь чухал юм биш үү?

-Сонгуулийн бус үед компаниуд төлбөртэй материал гаргадаг. Зарим сонин, хэвлэлийн мэдээллийн аль нь төлбөртэй, аль төлбөргүй гэдгийг нь ойлгохоо больчихоод байна. "Оюутолгой" ХХК төлбөрөө төлсөн сониныхоо талбайд юу ч гэж бичиж болно. Гэтэл Оюутолгойн талаар сэтгүүлч өөрийнхөө хэлсэн зүйлийг бичиж байгаа хэлбэрээр гаргаж байна. Уг нь доор нь төлбөртэй гэж бичих ёстой байтал, оронд нь сэтгүүлч тэр бичлээ гэдэг. Гол буруу нь энэ.

-Авлигатай тэмцэх газрын дарга нартай холбоотой бичиг УИХ-д ирсэн боловч алга болчихлоо гэж та хэлж байсан. Энэ юу болсон бол?

-УИХ-ын дарга Ерөнхийлөгч рүү бичиг явуулсан юм билээ. Уг бичиг нь "Авлигатай тэмцэх газрын дарга нар ял авсан. Орных нь хүнийг хэнээр томилуулах саналаа ирүүлээч ээ" гэх утгатай юм. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал дээр шаардлага тавьсаны үр дүнд энэ ажил урагшиллаа.

-Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа суллагдсаныхаа дараа ажил дээрээ очсон. Гэтэл түүнийг ажлаа хийх боломжгүй гэж буй. Харин УИХ- ын зарим тишүүн Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нарыг баривчилсан нь хууль бус болсон гэж тайлбарладаг?

-Авлигатай тэмцэх тухай хуулийн 22.2-т "Авлигатай тэмцэх газрын удирдлагууд нь гэмт хэрэг үйлдэж тэр нь шүүхээр нотлогдож, ял авбал ажлаас чөлөөлөгдсөнд тооцно" гэж байгаа. Тиймээс ажилдаа очиж, ажлаа хийнэ гэдэг ойлголт байж болохгүй.

-Нийтлэлч Баабар "УИХ-ын гишүүн З.Энхболд одоо Жамух болчихжээ" гэсэн байсан. Та юу гэж бодож байна вэ?

-Яах вэ Баабар тэгж бодож байгаа байх. Би бол тэгж бодохгүй байна. Аль 800 жилийн өмнө байсан хүнтэй зүйлрүүлдэг нь ч юу юм. Энэ бол нэг их сонин зүйл биш.

-Нэр бүхий есөн гишүүн УИХ-ын даргад шаардлага хүргүүлчихсэн байгаа. Ерөнхий сайд Засгийн газрын 50 хувь нь хэмээн хуульд заачихсан. Тиймээс огцруулах шаардлагагүй гэж буй?

-Зарим гишүүн ингэж бодож байгаа болохоос биш бид есөн гишүүн өөр бодолтой байна. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилж, чөлөөлнө гэдэг УИХ-ын үндсэн үүрэг бий. Ерөнхий сайд Засгийн газрын 50 хувь учраас дангаар нь огцруулах асуудал тавьж болохгүй гэх заалт Үндсэн хуульд байхгүй. Харин ч эсрэгээр нь Ерөнхий сайдыг томилж, чөлөөлдөг хууль байгаа юм.

-Тэгвэл есөн гишүүн цаашид юу хийх вэ?

-Харж л байя.

-Юуг харна гэж?

-УИХ-ын хэлэлцүүлэг хэрхэн өрнөхийг харна. УИХ хэлэлцэх боломжтой. Ерөнхий сайдыг огцруулах хүсэлгүй гишүүд олон байгаа бол юунд нь айдаг юм. Хэлэлцүүлээд л кноп дараад асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй шүү дээ. Нөгөөтэйгүүр Үндсэн хуульд Ерөнхий сайдыг огцруулж болдог заалт байгааг засах ёстой гэж үзэж байгаа.

-Гэхдээ нэг, хоёр, гурван гишүүн нийлээд Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавиад байвал Засгийн газар тогтвортой байх боломжийг алдагдуулахгүй гэж үү?

-Асуудал тавих эрх нь нээлттэй. Харин тавьсан асуудлыг УИХ хэлэлцэж, шийдвэрлэх үүрэгтэй. Хэрэв цаашид ийм асуудал тавихгүй байлгая гэвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруул гэсэн үг юм. Засгийн газрыг огцруулахад 19 гишүүний гарын үсэг шаарддаг бол Ерөнхий сайдыг үүнтэй адил хэмжээний дархлаатай болгох учиртай.

-Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах, Ерөнхий сайдыг огцруулах талаар ярьж байхад "Бидэнтэй УИХ-ын гишүүд нэгдэнэ" гэж байсан. Гэтэл нэмэгдэх гишүүд чинь хааччихав?

-Мэдэхгүй. Гишүүдээс асууж, гарын үсэг зуруулахад хэд нь зурсан түүгээрээ л явна. Заавал тэдэн гишүүн байх ёстой гэж төлөвлөгөө зохиох цагийн гарз.

-Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал хэзээ болох вэ?

-Энэ сарын сүүлчээр болно.

-Хурлын үеэр намын даргаа "унагах" асуудал босох нь бололтой?

-Ийм асуудлыг босгож байгаа хүнээс нь асуу. Намын даргадаа шаардлага тавьж байгаа гишүүдийн зөв шүү дээ. Сонгууль дөхөөд байхад нам алга болчихлоо гэж байгаа.

-Хэрэв намын даргаа солих хэрэгтэй гэвэл та юу гэж үзэх вэ?

-Би зөв гэж үзнэ. Нам унхиагүй байгааг жирийн гишүүд шүүмжлээд олон жил болж байна. Тэгэхээр нам сайн ажиллах ёстой.

-Таныхаар сайн ажиллахын тулд юу хийх хэрэгтэй гэж бодож байна вэ?

-Нөгөө нам сонгуулийнхаа ажилд орчихлоо. Харин манай нам юу ч хийгээгүй байна. Цацагдаад байгаа “Thanks MAN” гэх сурталчилгааг "С.Батболд оо" гэж уншиж болно. Мөн "Монгол Ардын нам" гэж уншиж болно. Сурталчилгаа гэж хэлүүлэхгүйн тулд янз бүрээр оролдож байна. Гэвч Ардын намынхан сонгуулийн сурталчилгаагаа эхэлчихлээ. Тийм учраас манай намын гишүүд намын даргаа ажиллаач гээд байгаа юм. Хэрэв ажиллах хүсэлгүй бол байраа тавьж өгөөд, ажилладаг хүмүүс нь хийе л гэж байна.

Б.Энхцэцэг

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орос, Монголын худалдааны шинэ боломжууд нээгдэж байна
    12 цаг 58 мин
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
    15 цаг 42 мин
  • Дональд Трампын гэр бүлтэй холбоотой криптовалютын ханш 50 хувиар унажээ
    16 цаг 9 мин
  • Дэлхийн хамгийн гүн далайн бүсээс асар хүчтэй галт уулын дэлбэрэлтийн ул мөр олджээ
    16 цаг 16 мин
  • Өвлийн идшээ базаахад өрхийн хэтэвч нимгэрч байна
    16 цаг 30 мин
  • ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд "Royal dance" баг түрүүлж, дэлхийн хошой аварга боллоо
    16 цаг 39 мин
  • Өвлийн элсэлтийн шалгалт 12 сарын 19-23-нд болно
    16 цаг 46 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    17 цаг 0 мин
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    Уржигдар 22 цаг 31 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    Уржигдар 22 цаг 13 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    Уржигдар 13 цаг 29 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    Уржигдар 13 цаг 14 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    Уржигдар 12 цаг 00 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    Уржигдар 11 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    2026-11-27
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    2026-11-27
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    2026-11-27
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    2026-11-27
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК