Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хооллолт болон батганы хоорондын холбоо

2013-2-17
0
ЖИРГЭХ
Хооллолт болон батганы хоорондын холбоо
батгаГормон, хооллолт хоёр хоорондоо нягт холбоотой гэдгийг бид өмнөх цувралуудаараа мэдэж авсан. Гормоны хэмжээг хэвийн байлгахын тулд бид ажил амралтаа сайн зохицуулж, гол нь тайван байх нь чухал. Гэтэл зарим төрлийн хоол хүнс ч гэсэн тосны булчирхайг идэвхжүүлж, батгатай болоход нөлөөлдөг юм байна. Гормоноо хянах боломж муу байдаг ч, хооллолтоо хянах боломж байдаг нь аз.

Ач холбогдол
1930-1960 оны үеийн арьс өнгөний эмч нар батгатай өвчтнүүддээ шоколад, чихэр, өөх тостой хүнснийхээ хэмжээг багасгахыг зөвлөдөг байсан. Гэхдээ 60-аас хойшхи оны судалгаануудаар батгаа багасгахын тулд хоолоо хорьдог дэглэмүүдийг няцааж эхэлсэн. Мэдээж шоколад идсэнээр батга гардаг байсан бол дэлхий дээр нүүрэн дээрээ улаангүй нэг ч хүн байхгүй байсан биз. Гэхдээ сүүлийн үеийн зарим нэг судалгаагаар сүү, сүүн бүтээгдэхүүн болон хэд хэдэн төрлийн нүүр усаар баялаг хүнс батга гаралтыг дэмждэг гэдэг нь нотлогдож байна.

Сүүн бүтээгдэхүүн ба батга
АНУ-ын Бостон дахь Харвардын Нийтийн Эрүүл Мэндийн Сургуулийн доктор Клементийн өсвөр насны охидын дунд хийсэн судалгаагаар сүүний хэрэглээ батга гаралтыг нэмэгдүүлж байгааг олж мэджээ. Хэдийгээр сүүний яг аль найрлага нь батгыг ихэсгэж байгааг тодорхойлоогүй байгаа ч, магадгүй сүүн доторх гормонууд идэвхжүүлдэг байж магадгүй. Сүүнд агуулагддаг иод нь инсулиныг нэмэгдүүлснээр батга гаралтыг өсгөдөг байх магадлалтай.

Хүчиллэг хоолоо багасгаж, шүлтлэг хоолоо ихэсгэ

Чиний бие дэх амьд эсүүд бага зэрэг шүлтлэг нөхцөлд тааламжтайгаар оршдог. Бидний өдөр тутмын завгүй амьдралын хэв маяг хүчиллэг хүнсний хэрэглээг дэмждэгийг бид өөрсдөө ч анзаардаггүй. Түргэн хоолны төрөлд багтах гамбургер, шарсан төмс, кола, кофе, сүү сүүн бүтээгдэхүүн, дарс, янз бүрийн соусууд, шар айраг зэрэг нь хоол боловсруулах системд чинь асуудал үүсгэдэг. Арай өөрөөр бодох гээд үзье... байгаль чиний биеийг тодорхой орчинд хэвийн ажилладаг байхаар зохион бүтээсэн. Гэтэл чи тэр орчинд нь хүчиллэг хоол хүнс оруулаад байхаар хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж байгаа юм. Хоол боловсруулах эрхтний хэвийн бус үйл ажиллагаа нь элэг, бөөр, бүдүүн гэдсэнд сөрөг нөлөө үзүүлснээр цусан дах хортой бодисыг хоргүйжүүлэх ажиллагаанд саад учруулдаг. Харин цусан дах хортой бодисууд ихэсвэл тэр нь арьсан дээр батга болж гардаг.

Ашигтай өөх тостой хоол хүнс хэрэглэ

Өөх тос багатай хоол идэх тухай ярихыг энд урьтал болгосонгүй. Харин зөв буюу ашигтай өөх тостой хоол идэхийг зөвлөж байна. Хүний бие өөрөө өөх тосноос бүрддэг. Чиний эсийн бөөмүүд бүгд фосфолипидс хэмээх өөх тосноос бүтдэг юм. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хоол хүнсний омега 3:омега 6-ын харьцаа нь дунджаар 1:3 байдаг. Сайхан арьстай байхын тулд энэ харьцаа 2:1 байх шаардлагатай. Ханасан болон ханаагүй хүчилийн тэнцвэр алдагдсанаар гормоны хэмжээ ч хэлбэлзэж, батга үүсдэг.

Цусан дах глюкозын хэмжээг нэмэгдүүлдэг хүнснүүд

Цусан дах глюкозын хэмжээг нэмэгдүүлдэг бүтээгдэхүүнүүд батгыг ихэсгэхэд онцгой нөлөөтэй. Хиам, лаазласан, нөөшилсөн бүтээгдэхүүнүүд, будаг ихтэй чихэр болон хийжүүлсэн ундаанууд үүнд багтдаг. Нөгөө талаас өөх тосгүй мах, шинэхэн жимс, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлснээр батга үүсэх нөхцлийг багасгана.

Иодин болон бусад хүнсний найрлагууд

Хүрэн замганд агуулагддаг иодин нь үрэвсэлт батгыг үүсгэдэг хирнээ, загасанд агуулагддаг иодин үүсгэдэггүй аж. Үүний учир нь далайн бүтээгдэхүүний омега-3 нь иодины батга үүсгэгч нөлөөг саармагжуулдагт оршино. Загас, болон далайн бүтээгдэхүүнээр хооллодог үндэстний хүмүүст батга ховор үзэгддэг ба үүнийг омега-3 өндөртэй хүнс хэрэглэдэгтэй нь холбон тайлбарлаж болох юм. Тиймээс хушга, вандуй, загас, оливын тос зэрэг омега-3-аар баялаг хүнсийг тогтмол хэрэглэвэл батга үүсэх нөхцөл саармагжих хандлагатай.

Дотор эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас болоод батга үүсэх магадлал өндөрсдөг тул өдөр тутамдаа ашиггүй өөх тос, нөөшилсөн бүтээгдэхүүн, түргэн хоол, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээ багасгаж, үүний оронд шар буурцагны сүү, эрүүл хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сайн чанарын мах хэрэглэж заншаарай.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Монгол хүн (203.194.114.94)
    Энэ үнэн байна аа манай хүү байнга тараг болон сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг тэгээд нүүрээр нь дүүрэн батга гараад байдаг юм.Одоо л юунаас болоод батга гараад байдгийг мэдэж авлаа баярлалаа
    2013 оны 02 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    Уржигдар 18 цаг 44 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    Уржигдар 14 цаг 51 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    Уржигдар 14 цаг 19 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    Уржигдар 14 цаг 02 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    Уржигдар 13 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    Уржигдар 13 цаг 07 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    Уржигдар 10 цаг 15 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Уржигдар 09 цаг 36 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК