Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гадаад руу оюутан зуучилдаг компаниуд үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг даасангүй

2011-11-16
0
ЖИРГЭХ

   Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Монголын оюутны холбоо болон Боловсрол, соёл солилцооны хөтөлбөрийн үнэлгээний төв хамтран өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 10-ны хооронд гадаад улс руу солилцооны чиглэлээр оюутан залуусыг зуучлагч байгууллагуудын үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Монгол улсын хэмжээнд энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг 50-70 гаруй байгууллага байдаг ч зарим нь нэр төдий гэдгийг уг шалгалтаар тогтоожээ. Дээр дурьдсан гурван байгууллагын зүгээс 30 гаруй зуучлагч байгууллагад шалгалтанд бэлтгэх нэг сарын хугацаа олгож, албан бичгээр хяналт, шалгалт хийх тухай ажлын удирдамжтайгаа явуулсан аж.

   Тус шалгалтад “АААА-Mongolian national Youth exchange agency”, “Prince World”, "New link international”, "Star travel”, “Open World”, “IЕС Mongolia”, “Inter Exchange Mongolia”, “The Global leadership foundation”, “United work and travel Mongolia”, “The Bridge of Education and Development Mongolia”, “United World”, “Premium International”, “One World” зэрэг байгууллага хамрагдсан байна. Шалгалтын явцад нийт 13 байгууллагын үйл ажиллагааг нэг бүрчлэн шалгасан бөгөөд дараах зөрчлүүд илэрчээ. “Prince World” байгууллага нь Монголоос явуулсан оюутнаа буцаж ирсэн эсэхийг нэг ч удаа албан ёсны бүртгэлээр баталгаажуулаагүй байна. Мөн дээрхи байгууллагуудаас компанийн дотоод дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээн дээр заагдсан үйл ажиллагааны чиглэлээс өөр үйл ажиллагаа явуулж байгааг ч илрүүлсэн байна. Тэр ч бүү хэл Залуучууд, соёл солилцооны үндэсний агентлаг шалгалтын комиссынхонд "Манайх танайх шиг жижиг гаруудад шалгуулаад байх шаардлага байхгүй" гэх утгатай хариу өгсөн гэж байгаа. Мөн "IEC Mongolia" компани нь ОХУ-аар дамжуулан зуучлалын үйл ажиллагаа явуулдаг нь илэрчээ. Өөрөөр хэлбэл Монгол улсад үйл ажиллагаа явуулах эрх буюу гэрчилгээ авчихаад ОХУ-ын нэр бүхий зуучлалын компаниар дамжуулан зуучлах үйл ажиллагааг хууль бусаар явуулж байсан гэсэн үг. Энэ мэтчилэн хууль бус үйлдлүүд, дүрэм журамгүй зуучлах компаниудыг хэн хянах нь асуудал, эргэлзээ, асуулт дагуулж байгаа юм. Хэрэв Боловсрол, соёл солилцооны хөтөлбөрийн үнэлгээний төвийнхөн шалгалт хийгээгүй байсан бол энэ байдал хэдий болтол үргэлжлэх байсан бол. Тус төвийг өнгөрсөн хавар байгуулжээ. Ирэх сард бас их, дээд сургуулиудын оюутнуудыг АНУ болон Европ руу зуучилж байгаа арав гаруй компанид шалгалт явуулах гэж байгаа гэсэн. Эдгээр шалгалтын гол зорилго нь гадаадад соёл солилцооны хөтөлбөрт хамрагдаж буй оюутан суралцагчдын эрх ашгийг хамгаалах, зуучлагч байгууллагуудын үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлж, нэгдсэн стандарттай болгох, оюутан суралцагчдыг үнэн бодит мэдээллээр хангахад орших аж.

   Энэ төрлийн зуучлалаар гадаад яваад ирсэн зарим оюутан хаана, хэнд гомдол гаргах тал дээр учраа олдоггүй талаар ч онцолж байв. Тиймээс дээрхи тохиолдлоор хохирсон оюутан гомдолтой гэж үзэж байгаа бол Хүний эрхийн комиссоор шалгуулах боломжтой аж. Зуучлалын байгууллагуудын нийтлэг зөрчил нь хууль хяналтгүй, эрх зүйн орчин дутмаг, эргээд хариуцлага хүлээх эсэх нь эргэлзээтэй байдаг аж. Энэ талаар эцэг эхчүүдэд сэрэмжлүүлж байгаа гэсэн. Дээрх байгууллагууд нь тодорхой хэмжээний мөнгө авч, гадаадад зуучлахдаа нисэх буудлаас үдэж өгөхөөс өөр үйлчилгээ үзүүлдэггүй талаар ч Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны Мэдээлэл хяналт үнэлгээний газрын нэгэн мэргэжилтэн онцолж байлаа. Монголын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэл "Энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллагад тавих хяналт муу байна. Гадаадын их, дээд сургуулиудтай холбоотой гэх гэрээ, албан ёсны бичиг баримт тун цөөхөн байгаа нь харамсалтай" гэсэн юм. Оюутан зуучлах төрлийн бизнес эрхэлж байгаа байгууллагууд ихэвчлэн залуусын сэтгэлгээгээр "тоглож" байна гэхэд хилсдэхгүй. Манай улсын нийт оюутны 60-75 хувь нь боломж гарвал гадаадад суралцах хүсэлтэй байгаа гэсэн судалгаа байдаг. Тэгвэл тэрхүү судалгаанд дөрөөлсөн байгууллагууд ихсэж байгаа нь харамсалтай. Эдийн засгийн хувьд ч, мэдээллийн хүрээ бага байгаагаас тэр. Элдэв зовлон, бэрхшээлийг таньж мэдэхгүй оюутнууд гадаад явах хүсэлтэй байгаа нь боловсролын салбарын хувьд нийтлэг үзэгдэл болсон. Сүүлийн үед Азийн орнууд руу сургалтаар зуучилдаг компаниуд ихсэж байгаатай холбогдуулж нийслэлийн Цагдаагийн албанаас хүний наймаанд өртөхгүй байхын тулд тухайн зуучлагч компанийг сайн судлах талаар сэрэмжлүүлэг хүртэл цацах болсон. МУИС-ын эдийн засгийн сургуулийн оюутан Г.Нямцэнгэл "Уг нь нэг талаасаа хүн бүр, оюутан болгон гадаадад сурч боловсрох бүрэн боломж нээгдэж байгаа нь авууштай. Гэвч тэднийг ашиглаж байгаа зарим зуучлагч компанийн гэрчилгээг хураах боломж байдаггүй юм уу" хэмээн байр сууриа илэрхийлсэн.

   Эдийн засаг нь сайжрах тусам, чанартай, сайн сургалтыг оюутан залуус сонирхож эхэлсэн ч тэдний сурч боловсрох хүсэл зорилгод дөрөөлж өөр нэг хүчин зүйл саад болж байгаагийн тод жишээ энэ юм. Тухайлбал, эдийн засгийн гарц хайж олоод ар гэрийнхэн нь гадаадад сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэн нэг зуучлалын компаниар явуулдаг. Эцэст нь гадаадад очоод сургууль нь баталгаатай байдаг ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Улмаар сурахын хажуугаар хөдөлмөр эрхлэх орчин нь давамгайлж золтой л хар тамга даруулахгүй эх орондоо ирж байгаа олон оюутан бий. Цаашид энэ төрлийн оюутан зуучлалын компаниудыг хэн, хаанаас зохион байгуулж, хөгжүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.

Б.Баатар

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (102.89.32.245)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 06 | Хариулах

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орос, Монголын худалдааны шинэ боломжууд нээгдэж байна
    12 цаг 58 мин
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
    15 цаг 42 мин
  • Дональд Трампын гэр бүлтэй холбоотой криптовалютын ханш 50 хувиар унажээ
    16 цаг 9 мин
  • Дэлхийн хамгийн гүн далайн бүсээс асар хүчтэй галт уулын дэлбэрэлтийн ул мөр олджээ
    16 цаг 16 мин
  • Өвлийн идшээ базаахад өрхийн хэтэвч нимгэрч байна
    16 цаг 30 мин
  • ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд "Royal dance" баг түрүүлж, дэлхийн хошой аварга боллоо
    16 цаг 39 мин
  • Өвлийн элсэлтийн шалгалт 12 сарын 19-23-нд болно
    16 цаг 46 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    17 цаг 0 мин
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    Уржигдар 22 цаг 31 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    Уржигдар 22 цаг 13 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    Уржигдар 13 цаг 29 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    Уржигдар 13 цаг 14 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    Уржигдар 12 цаг 00 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    Уржигдар 11 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    2026-11-27
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    2026-11-27
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    2026-11-27
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    2026-11-27
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК