Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тавантолгойн хувьцааг ард түмэнд эзэмшүүлнэ гэсэн хулхи төлөвлөгөө

2013-2-18
0
ЖИРГЭХ
тавантолгой,
   Тавантолгойн нүүрсний орд монгол төрийн гал голомтыг үүрд мандан бадруулах цогчлуур , стратегийн ордын жагсаалтад орсон , монгол улсын үндэсний аюулгүй байдалтай шууд хамааралтай , хоёр хөршийн болон гуравдагч түншүүдийн  стратегийн ашиг сонирхолын зөрчилдөөний сүлбэлдээн дээр оршиж буй учраас  стратегийн алс хэтийн олон талыг харсан , монголын хойч үед үр өгөөж нь үлдэх төрийн оновчтой зөв бодлогоор ашиглах учиртай  юм..      
   эрдэнэс тавантолгойТавантолгойн ордыг зах зээлийн эргэлтэнд оруулах , хөрөнгө оруулалтын гэрээний төсөл ,нүүрс олборлох гэрээний төсөл, оператор компанийг сонгон шалгаруулах журам, АМТХ-д оруулах нэмэлт өөрчлөлтийн хуулийн төсөл,  УИХ-аас гарах тогтоолын төслийг ЗГ-аас УИХ-д өргөн бариад   УИХ-ийн холбогдох  байнгын хороо, УИХ-ын намын бүлгүүд дээр хэлцэгдэж эхлээд байна.  Тавантолгойн ордыг ашиглах талаар  ЗГ-аас баримталж байгаа үндсэн бодлого чиглэлийг ЗГ-ийн Ерөнхий сайд Сү.Батболд,  ЭБЭХ-ний сайд  Да. Зоригт нар УИХ-ын намын бүлгүүдийн хуралдаан, УИХ-ын ЭЗБХ-ны хуралдаан дээр  ордын эзэмшилийг 100 хувь төрийн мэдэлд байлгах, Тавантолгойн ордын геологийн нөөц тооцсон талбайгаас  одоо ашиглалт явуулж байгаа  “Тавантолгой” ХК-ийн эзэмшилийн 287А  тусгай  зөвшөөрөлд хамрагдах 169 га ,  “Энержиресурс” ХХК-ийн эзэмшилийн  11952А тусгай зөвшөөрөлд хамрагдах 2959 га , мөн  “Дайцу” ХХК-ийн эзэмшилийн  210 га талбайн нөөцийг хасаад үлдсэн талбайн нөөцийг 2 хэсэг хувааж, нэг хэсгийн 3,5 тэрбум тн нөөц, баялагтай талбайг  “Эрдэнэс МЖЛ” төрийн өмчит ХХК , монгол улсын иргэд, 35 мянган аж ахуйн нэгжүүдэд хувьцаа эзэмшүүлэх байдлаар ашиглуулах, үлдсэн талбайн нөөцийг сонгон шалгаруулалтаар гадаадын хөрөнгө оруулагчидад гэрээгээр ашиглуулах саналтай байгаагаа  мэдэгдээд байна.
     Ерөнхий сайдын  Тавантолгойн ордоос ард түмэндээ МУ ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн анх санаачилсан  “Эрдэнийн хувь” буюу  “Эрдэний хувьцаа” эзэмшүүлэх тухай мэдэгдэлийг хэвлэл мэдээлэлийн хэрэгслэлээр цуурайд байгаа нь амьдрал дээр хэрэгжих нь хир бодитой , боломжтой эсэх  талаар мэргэжлийн үүднээс тайлбарласуу.   
       Тавантолгой ордын геологийн нийт нөөцийг хуучин ЗХУ-ын Гипрошахт институтэд тэр үед мөрдөгдөж байсан нөөцийн үнэлгээний аргачлалаар\А,В,С1 балансын  С2,Р1,Р2 балансын бус  зэрэглэлээр буюу одоо Монгол улсад  мөрдөгдөж буй ангилалаар А-баттай, В-бодиттой, С-боломжтой, С2, Р1,Р2- таамаг нөөц  буюу тухайн талбайд агуулагдаж болох  таамаг баялаг зэрэглэлээр \ 6,4 тэрбум тн  коксжих буюу эрчим хүчний нөөцтэй гэж тооцсон ба үүнээс ашиглалтанд бэлтгэгдсэн , батлагдсан  коксжих нүүрс 900 сая тн,  эрчим хүчний нүүрс 634 сая тн , үлдсэн 4,9 тэрбум тонн нь  таамаг баялагт тооцогдох ба үүнээс 800 сая тонн коксжих ,4,1 тэрбум тонн  эрчим хүчний нүүрсний таамаг  баялаг  байгаа юм.    
      Одоогийн байдлаар Тавантолгой ордын Цанхи болон Ухаахудгийн хэсэг бүхэлдээ ашиглалтанд бэлтгэгдсэн уурхай байгуулж ашиглаж болох бодитой, баттай , боломжтой зэргийн 1,5 тэрбум тонн  коксжих буюу эрчим хүчний нүүрсний нөөцтэй  бусад үлдэгдэл 4,9 тэрбум тонн нүүрсний таамаг баялгийг  нилээд их хэмжээний хайгуулын  нэмэлт зардал гаргаж,  нарийвчилсан хайгуул хийж ,дээрх таамаг баялгийг зөвхөн  нөөцийн  баттай, бодитой, боломжтой зэрэглэлээр үнэлж баталгаажуулан, ашиглалтанд бэлтгэсний дараа олборлож ашилах боломжтой болох юм. Тэгвэл МУ-ын Ерөнхий сайд , ЭБЭХ-ний сайд нарын мэдэгдээд байгаа  3,5 сая тонн нүүрсний таамаг баялагтай Тавантолгой ордын  нэг хэсэг талбайд 100 хувийн  төрийн эзэмшилийн , төр ,аж ахуйн нэгж, монголын иргэдийн хувьцаа эзэмшилтэй үндэсний компани байгуулж,  ашиглах тухай ЗГ-ийн тэргүүний санал, төлөвлөгөө нь ээлжит , хульх  хошгируулалт гэж  дүгнэхээс өөр хэлэх үг олдохгүй байна. Энэ нь  харганы толгой дээрх ноос түүгээд түүгээр эсгий хийж  монгол гэрийн туурга хийхтэй адилтгаж болох юм.Таамаг баялагт үндэслэж уурхай байгуулдаггүй юм, таамаг баялагийг үнэлж  дэлхийн ямарч хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж хөрөнгө босгодогүй юмаа  Үүнийг даанч  манай Ерөнхий сайд, Эрдэс баялгийн сайд нар мэргэжлийн бус учраас ойлгохгүй байх шиг байна . Энүүнийг нь хэлээд зөвлөөд өгөх мэргэжлийн зөвлөх нар  ч байхгүй байгаа нь харамсалтай байна.  
      Дараачийн нэг гол асуудал бол Тавантолгой ордын хоёрдох хэсэг буюу  гадаадын хөрөнгө оруулагчид ашиглах  , батлагдсан,  ашиглалтанд  бэлтгэгдсэн  1,5 тэрбум тонн коксжих болон эрчим хүчний нүүрсний  нөөцөөс одоогийн байдлаар “Эрдэнэс МЖЛ”ХХК-ийн эзэмшилийн тусгай зөвшөөрлийн талбайд ямар хэмжээний нөөц үлдсэн болон энэ үлдсэн нөөцийг ашиглахад ямар хэмжээний зардлаар ашиглах талаар мэргэжлийн үүднээс тайлбарлая.
     Тавантолгой ордын үйлдвэрийн ашигтай нөөцийг  Цанхийн болон Ухаахудагийн хэсгийн нөөцөөс бүрдэх ба  Цанхийн 1-4 хэсэгт 600 сая тонн коксжих нүүрс, Цанхийн1,6-7 хэсэгт 470 сая тонн эрчим хүчний нүүрс, Баруун өмнөд Цанхи-2 хэсэгт  59 сая коксжих нүүрс, 25,5 сая эрчим хүчний нүүрс, Ухаа худаг- 5 хэсэгт 241 сая тонн коксжих нүүрс 139 сая эрчим хүчний нүүрсний нөөц батлагдсан байгаа .
      Эдгээр нөөцийг ашиглах   ТЭЗҮ-ийг  1991 онд ОХУ-ын  Гипрошахт институтэд боловсруулсан бөгөөд энэхүү төслөөр Тавантолгойн ордын батлагдсан  нөөцийн ашиглалтын талбайг  Цанхи 1-4  болон Ухаахудаг-5 ,  өмнөд Цанхи 6-7, Цанхи-8  гэсэн нөөцийн ашиглалтын 8 хэсэгт хуваан ил аргаар хөрс хуулах, нүүрс олборлох, уурхай байгуулах ашиглалтын технологийг  сонгон, ордын хэмжээнд эдийн засгийн үр ашигтай хөрс хуулалтын оновчтой коэффициентийг 3,98 тн\м3   байхаар тооцжээ. Уурхайн ашиглалтын оновчтой хүчин чадлыг жилд 15 сая тонн коксжих нүүрс олборлож баяжуулахаар төсөлд тусгасан ба ашиглалтын эхний 30 жилд Цанхи 1 хэсэгээс 318 сая тонн коксжих нүүрс, Ухаахудагын 5 хэсгээс 208 сая тонн коксжих нүүрс олборлохоор уулын ажлын жилийн календарчилсан төлөвлөгөөг тооцож гаргасан байна. Цанхи-1 хэсэгт 118 сая тонн эрчим хүчний нүүрс, Цанхи-6, Цанхи-7 хэсэгт 733 сая тонн эрчим хүчний нүүрсийг   3,31 т\м3 хөрс хуулалтын коэффициентэйгээр олборлох боломжтой гэж үзсэн байна.
     1999 онд АНУ-Канадын Норвест  корпораци  Дэлхийн Банкны санхүүжилтээр Тавантолгой ордыг ашиглах нарийвчилсан үнэлгээ хийсэн ба уурхайн хүчин чадлыг мөн  жилд 15 сая тонн коксжих нүүрс олборлохоор тооцож, ашиглалтын эхний 20-25 жилд  Цанхи-1, Ухаахудагын 5 хэсгийн нөөцийг эхний ээлжинд олборлож ашиглахаар төсөлд тусгасан байна. Дээрх хоёр институтын хийсэн тооцоо , гаргасан дүгнэлтээс үзэхэд Тавантолгой ордын нөөцийг эдийн засгийн хамгийн үр ашигтай ашиглах хувилбар бол яах аргагүй ашиглалтын эхний 20-30  жилд ордын Цанхи -1, Ухаахудагын 5 хэсгийн нөөцийг хамгийн бага  4 т\м3 хөрс хуулалтын коэффициенттэйгээр ашиглаж, уурхай баяжуулах фабрикийн хөрөнгө оруулалтыг коксийн баяжмалын дэлхийн зах зээлийн хамгийн доод үнийн түвшинд   10-15 жилийн хугацаанд анхны  хөрөнгө оруулалтаа нөхөж цаашид үр ашигтай  ажиллах тийм нөөц ашиглалтын үр ашигтай хувилбарыг тооцсон байдаг.    
    Тэгвэл өнөөдөр  ЗГ-аас баримталж буй бодлого чиглэлээр Тавантолгой ордын  Ухаахудагын хэсгийн 208 сая тонн коксжих , 142 сая тонн эрчим хүчний  нүүрсийг  “Энержиресурс” ХХК-д ямар ч үнэ төлбөргүйгээр бэлгэлчихсэн, “Тавантолгой” ХК-ийн эзэмшил талбай, “Дайцу” ХХК-ийн эзэмшил талбайд 100-120 сая тонн коксжих нүүрсний  нөөц хамрагдах  бүрэн магадлалтай ба эдгээр нөөцийг Тавантолгойн ордын ашиглалтын нөөцөөс хасаж тооцоход   250-300 сая  тонн коксжих нүүрсний үлдэгдэл нөөц “Эрдэнэс МЖЛ” ХХК-ийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн талбайд ноогдож байна. Уурхайн жилийн хүчин чадлыг 15 сая  тн коксжих нүүрс олборлохоор тооцоход  15-20 жил ашиглах коксжих нүүрсний нөөцийг гадаадын хөрөнгө оруулагчидад санал болгох нь ээ.  Тэгвэл ЗГ    Тавантолгой ордын үндсэн батлагдсан нөөцийн тал  хувийг  алдчихаад ямар нүүрээрээ, ямар нөөцид үндэслэж  гадаадын хөрөнгө оруулагчидад сонгон шалгаруулалт хийх гээд байгаа юм вэ ?  гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байна. Мөн  15-20 жил ашиглах нөөц дээр ямар гадаадын хөрөнгө оруулагч орж ирэх вэ гэдэг асуудал болоод  байна.  
     Нөгөө талаас  Тавантолгойн ордын үндсэн нөөцөөс  Ухаахудагын хэсгийн  208 сая тонн коксжих нүүрсний нөөцийг хорогдуулснаар, ордын  үлдэгдэл нөөцийг ашиглахад  хөрс хуулалтын  коэффициент, оновчтой   4 т\м3 доод   хязгаараас  даруй  1,5 дахин нэмэгдэж  6-7 т\м3 хүрч, уурхайн ашиглалтын зардал тэр хэмжээгээр нэмэгдэх ба коксжих нүүрсний баяжмалын өөрийн өртөгт нэмэгдэж ,уулын үйлдвэрийн үр ашиг эрс буурах хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа сунжрах зэрэг эдийн засгийн  үндсэн үзүүлэлтүүд доошлах нь дамжиггүй. Тийм учраас ЗГ-ын  одоо санал болгоод байгаа Тавантолгойн ордын нөөцийг хоёр хэсэг болгож ашиглах хувилбар ямар нэгэн эдийн засгийн тооцоо үндэслэлгүй, ЗГ-ын  Ерөнхий сайд  Сү. Батболд, ЭБЭХ-ны сайд  Да. Зоригт нарын цээжний пангаар ярьж хэлж буй хий хоосон хийсвэр амлалт  гэвэл зохино.
     Эрхэм төрийн түшээд  УИХ-ын гишүүдээ !  Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэхэд  Хамтарсан ЗГ-ын  хуурамч тооцоонд молигдуулснаа эргэн санацгааж , Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний талаархи ЗГ-ын хуурамч амлалтанд  бүү автахыг сонордуулья.
  Монголын ард түмний заяаг мөнх тэнгэр ивээх болтугай .    

                        Эрдэс баялгийн үндэсний нийгэмлэгийн гүйцэтгэх  захирал      Х.Владимир   

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • (122.201.18.168)
    ..33..Х.Владимир ahad good luck
    2013 оны 02 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    Уржигдар 18 цаг 44 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    Уржигдар 14 цаг 51 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    Уржигдар 14 цаг 19 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    Уржигдар 14 цаг 02 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    Уржигдар 13 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    Уржигдар 13 цаг 07 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    Уржигдар 10 цаг 15 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Уржигдар 09 цаг 36 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК