Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“COAL MONGOLIA-2013” чуулганд 700 гаруй төлөөлөгч оролцоно

2013-2-18
0
ЖИРГЭХ
Уул уурхайн яам болон Уул уурхайн мэдээллийн нэгдсэн сан Mining.mn хамтран “COAL MONGOLIA-2013” нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын гурав дахь удаагийн олон улсын чуулга уулзалтыг 2013 оны 2 дугаар сарын 21,22-ны өдөр “SS Convention Center”-д зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн чуулга уулзалтын хэвлэлийн бага хуралд Уул уурхай яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, Уул уурхай яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, АМГ-ын Нүүрсний хэлтсийн дарга Б.Алтсүх, Чуулга уулзалтын зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцлоо.
нүүрсУул уурхайн яам болон Уул уурхайн мэдээллийн нэгдсэн сан Mining.mn хамтран “COAL MONGOLIA-2013” нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын гурав дахь удаагийн олон улсын чуулга уулзалтыг 2013 оны 2 дугаар сарын 21, 22-ны өдөр “SS Convention Center”-д зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн чуулга уулзалтын хэвлэлийн бага хуралд Уул уурхай яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, Уул уурхай яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, АМГ-ын Нүүрсний хэлтсийн дарга Б.Алтсүх, Чуулга уулзалтын зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцлоо.

Чуулга уулзалтын ач холбогдол, зорилго:
“Coal Mongolia” нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнгийн цар хүрээ жил ирэх бүр өргөжин тэлж буй. Олон улсад нэр хүнд нь өсч гадаадын хөрөнгө оруулагчдын оролцдог монголын нүүрсний салбарын хамгийн том олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн юм.

 Чуулган нь Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, олон улсын харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж Азийн бүс нутаг төдийгүй дэлхийн зах зээлд монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой. Түүнчлэн, нүүрсний үйлдвэрлэл, экспортын хурдацтай өсөлтийн үед салбарын өмнө тулгарсан асуудлыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, судлаачид зэрэг бүхий л талын оролцоотойгоор хэлэлцэж, нэгдсэн шийдэл, шийдвэр гаргах түвшинд аваачихыг зорьдог.

Чуулга уулзалтын онцлог: Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд нүүрсний салбарын үзүүлэх нөлөө улам бүр нэмэгдэж буй энэ цаг үед “Coal Mongolia” чуулга уулзалтыг уламжлал болгон зохиогддог болсон нь ихээхэн ач холбогдолтой юм. Энэ удаагийн чуулга уулзалт гурав дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд Шинэчлэлийн Засгийн газар нүүрсний салбарт баримтлах бодлогоо гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулах нь юу юунаас илүүтэй онцлог юм. Мөн Ашигт Малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нээлттэй хэлэлцэж, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад энэхүү хуулийн үзэл санааг хүргэж санал асуулга явуулж хуулийн төсөлд тусгах юм.

Түүнчлэн, чуулганд АНУ, ОХУ, БНХАУ, Канад, Япон зэрэг улсын Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нар оролцож өөрийн орны нүүрсний салбарын талаар мэдээлэл өгөхөөс гадна хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлж нүүрсний салбарт хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцдэг. Чуулганы бас нэг онцлог нь хурлын дараа монгол, англи хэл дээр “Хурлын товхимол” буюу “Conference proceedings” гэсэн эмхэтгэл гаргах бөгөөд энэ нь оролцогч нарт томоохон хөтөч болдог. Мөн байгаль орчинд ээлтэй техник, технологи “Гар утасны аппликэйшн”-ийг шинээр нэвтрүүлж байгаа. Бид цааснаас аль болох татгалзах, апликэйшнийг гар утсандаа татаж аваад хурлын хөтөлбөр, илтгэл болон илтгэгч нарын мэдээлэл, үзэсгэлэн гаргаж байгаа компаниудын мэдээлэл, холбоо барих хаяг, утас зэргийг авах, хадгалах, цахим шуудангаар илгээх, сонирхсон илтгэлээ цагийн хуваарьтаа оруулах зэрэг олон үйлдлийг нэг дороос хийх боломж олгоно гэсэн үг. Чуулга уулзалтын хүрээнд чуулганы нэрэмжит үндсэн таван шагналыг гардуулна.

Үүнд:

1.  
   Нүүрсний салбарын оны шилдэг хүн

2.    Нүүрсний салбарын оны шилдэг олборлогч

     - Экспортын нүүрсний компани

     - Дотоодын нүүрсний компани

3.   Оны шилдэг хайгуулын компани

4.   Шилдэг сэтгүүлч зэрэг салбартаа тэргүүүлэгчдын шалгаруулж шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулах болно.

Мөн 2 дугаар сарын 23-ны өдөр Монголын нүүрсний хамгийн том уурхай болох “Mongolian Mining Corporation”-ы Ухаа худаг, “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Тавантолгой төслүүдтэй танилцах аялал зохион байгуулах юм.

Нүүрсний салбарын өнөөгийн байдал: Манай улсын нүүрсний геологийн таамаг нөөц 173,3 тэрбум тонн, цаашдаа өсөх магадлалтай гэж тогтоосон бөгөөд 21,5 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцийг урьдчилсан болон нарийвчилсан хайгуулын үр дүнгээр тогтоосон. 2012 оны жилийн эцсийн байдлаар ДНБ 18,6%, экспортын нийт бүтээгдэхүүний 87,7%-ийг уул уурхайн салбар эзлэж байна. Үүнээс Монгол Улс 31,1 сая тонн нүүрс олборлож үүнээс 20,5 сая тонн нүүрсийг экспортлож улсын төсөвт 828.5 тэрбум төгрөгийн орлого оруулсан байна.

Чуулганаар хэлэлцэх асуудал: Энэ удаагийн чуулга уулзалтаар үндсэн 7 сэдвийн хүрээнд хэлэлцэж, чуулах болно. Тухайлбал, Монгол Улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал, чиг хандлага, Монгол Улсын нүүрсний салбар дахь олон улсын харилцаа, хамтын ажиллагаа, Нүүрсний зах зээл ба Монголын өрсөлдөх чадвар, Уул уурхайн салбарын хууль, эрхзүйн орчны талаар хэлэлцүүлэг, Эрчим хүч, дэд бүтэц, Нүүрсний салбар дахь хөрөнгө оруулалтын төслүүд, техник технологи, “Засгийн газрын цаг” хэлэлцүүлэг гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэж байна. Чуулга уулзалтаар дэлхийн болон монголын нүүрсний салбарын өнөөгийн байдал, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл санаа, эрчим хүч болон коксжих нүүрсний шинэ төслүүд, техник технологийн шинэчилэл, дэд бүтэц, төмөр замын сүлжээ, тээвэрлэлт, байгаль орчин, нөхөн сэргээлт, усны менежментийн талаар тулгамдаж буй асуудал, экспортыг нэмэгдүүлэх, гуравдагч зах зээлийг хэрхэн бий болгох гарцууд болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх, монгол нүүрсийг өрсөлдөх чадварыг хэрхэн нэмэгдүүлэх зэрэг салбарын бүхий л чухал асуудлыг хэлэлцэж, илтгэлүүдийг тавих болно.   

Чуулганы бүртгэлийн явц: Чуулга уулзалтад оролцох гадаад, дотоодын төлөөлөгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа билээ. Энэ жилийн хувьд 10 гаруй орны 700 гаруй төлөөлөгчид оролцоно. Чуулга уулзалт нь дан ганц асуудал хэлэлцэхээс бус уул уурхайн салбарт ханган нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын үзэсгэлэнг гаргадаг онцлогтой. Энэ удаагийн үзэсгэлэнд 62 компани үзэсгэлэн гаргаж байгаа бөгөөд дэлхийд нэр хүндтэй уул уурхайн салбарын компаниуд хүрэлцэн ирж оролцож байна. Мөн нүүрсний хамгийн том уурхайтай танилцах аялалд 45 хүний баг бүрэлдэхүүнтэйгээр аялна.

 Илтгэгчид: Одоогийн байдлаар чуулга уулзалтад 24 илтгэгч илтгэлээ тавина. Илтгэгч нараас дурьдвал Уул уурхайн сайд Д.Ганхуяг Монголын нүүрсний салбарын өнөөгийн байдал, чиг хандлагын талаар илтгэлээ тавих бол “Монголын Уул Уурхайн корпораци”-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл Монголын металлургийн нүүрсний салбар, Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн ач холбогдолын талаар илтгэлийг тавина. Дэлхийд нүүрсний салбартаа тэргүүлэгч компани болох “Пийбоди Энержи”-гийн Монгол, Энэтхэгийг хариуцсан ерөнхийлагч Аршад Саейд дэлхийн нүүрсний чиг хандлага болоод монголын нүүрсний өрсөлдөх чадварыг хэрхэн нэмэгдүүлэх талаар сонирхолтой илтгэлийг тавих юм. Түүнчлэн энэ удаагийн чуулганаар дэлхийд тэргүүлэгч нүүрсний салбарын эдийн засгийн шинжээчид хүрэлцэн ирэх бөгөөд судалгаа, зах зээлийн шинжилгээ хийдэг “Вүүд Маккензи” компанийн Ази Номхон Далайн судалгааны баг, нүүрсний өртөг судлаач Эдвард Куран Хятадын нүүрсний зах зээл монголд хэрхэн нөлөөлөх талаар сонирхолтой илтгэлийг тавих болно. Нүүрсний салбарын хамгийн том асуудлын нэг болох төмөр зам, дэд бүтцийн асуудал байдаг. Үүний дагуу Төмөр замын инженерүүдийн холбооны ерөнхийлөгч Л.Пүрэвбаатар ОХУ, БНХАУ-ын төмөр замын сүлжээ болон Монголын газар нутгаар дамжин өнгөрөх нүүрсний тээвэрлэлт болон хамтран ажиллах боломжуудын талаар ярих бол Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв цаашид Засгийн газар эрчим хүчний салбарт баримтлах бодлогыг танилцуулах юм.  Нүүрсний салбарын нэг гол хүчин зүйл бол яахын аргагүй хөрөнгө оруулалт болон шинэ дэвшилтэд техник технологи байдаг. Тэгвэл энэхүү сэдвийн хүрээнд “Виртген” компанийн бүтээгдэхүүний менежер Шим Бернхард хайгуул, олборлолт, боловсруулалтын техник технологийг танилцуулах бол “Эрдэнэс Таван Толгой”ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь Тавантолгойн өнөөгийн байдлын талаар голлох илтгэлүүдийг тавихаараа энэ жилийн чуулган ихээхэн онцлог, ач холбогдолтой болох юм. Мөн хурал удирдагч буюу модераторуудаар дөрөвдөгч засаглалынхны төлөөлөл удирдан явуулж, нүүрсний салбарын амжилт, ололт, алдаа, оноог олон нийтэд болон хуралд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд хүргэх нь өмнөх жилүүдийнхээс илүүтэй шинэлэг болж байгаа билээ.

               Ивээн тэтгэгч болон дэмжин оролцож буй байгууллагууд:


Чуулга уулзалтыг салбартаа нэр хүнд бүхий 50 гаруй байгууллага ивээн тэтгэж, дэмжин оролцож байна. Платинум ивээн тэтгэгчээр “Mongolian Mining Corporation”, “Виртген”-ий албан ёсны дистербютер “Хера Экуйпмент”, Даймонд ивээн тэтгэгчээр “Хүннү Коал” хамтран ажиллах бол алтан ивээн тэтгэгчээр “Эрдэнэс Таван Толгой”, ХасБанк, “Жемком”, “Гложекс”, “Аспайр Майнинг”, “ Терра Энержи”, “МонЭнКо”, “Шивээ Овоо” ХК, “Багануур”ХК,   албан ёсны банкны ивээн тэтгэгчээр Худалдаа Хөгжлийн Банк ажиллах юм. Чуулганы үйл ажиллагааны ивээн тэтгэгчээр “Трансвэст Монгол”, Хаан банк, “Вагнер Ази Тоног Төхөөрөмж”, “Майнз Ап”, “CARHARTT”-ын монгол дахь албан ёсны борлуулагч “Аянчин Аутфиттерс”, “Голомт Банк”, “Мон Лаа”, “Дэлойт”, КПМ,  албан ёсны техникийн ивээн тэтгэгчээр “Мобинет” зэрэг компани оролцохоор болсон. Чуулганд албан ёсны дэмжигч байгууллагын үүрэг маш чухал байдаг. Тэгвэл энэ удаагийн дэмжигч байгууллагаар АМГ, МУУҮА, Монголын Бизнесийн Зөвлөл, Moнголын уул уурхайн клуб, “ЗаЗа Корпорэйт Консел”, Хойд Америк Монголын Бизнесийн зөвлөл, Уул уурхайн инженерүүдийн холбоо зэрэг байгууллагууд хамтран ажиллаж эхэллээ. Мөн олон улсын хэвлэл мэдээллийн байгууллага болох “Блүүмберг Тв Монголиа”, “Ворлд Коал”, “Майнинг Журнал”, “Коал Интернэйшнл”, “Оксфорд Бизнес групп” хамтарн ажиллаж байгаа бол дотоодын хэвлэл мэдээллээр “Монголиан Экономи”, “Монголиан Майнинг Журнал”, “Майнинг энд Моний”, “Монцамэ”, “Өглөөний сонин” зэрэг олон байгууллага бидэнтэй хамтран ажиллаж чуулганы талаар олон нийтэд хүртээл болгож байгаа юм.
Эх сурвалж: Mining.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    Уржигдар 18 цаг 44 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    Уржигдар 14 цаг 51 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    Уржигдар 14 цаг 19 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    Уржигдар 14 цаг 02 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    Уржигдар 13 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    Уржигдар 13 цаг 07 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    Уржигдар 10 цаг 15 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Уржигдар 09 цаг 36 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК