Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа

2013-2-21
0
ЖИРГЭХ

 22215-26214700  УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. УИХ-ын даргатай хамт УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва болон албаны хүмүүс байсан юм.

  Хүн амын суурьшил ихтэй, хотын төвөөс алслагдсан гэр хороолол буюу  Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ашиглалтад орсон  Канад технологиор баригдсан 170-р цэцэрлэгтэй танилцав. Тус цэцэрлэг нь  Баянхошууны зүүн салаа 104-р сургуулийн баруун талд байрладаг байна.

  Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо 11 мянган хүн амтайгаас 2-5 настай 1025 хүүхэд байдаг аж. Эдгээрээс зөвхөн 140  нь л өнөөдөр тус цэцэрлэгт хамрагдаж, сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа.
Тус цэцэрлэгийн эрхлэгч Х.Барнан хэлэхдээ “Бид хорооныхоо үлдсэн 900 гаруй цэцэрлэгийн насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлэхийг хичээж ажиллаж байгаа. Хорооны иргэдээсээ санал авахад нэмж 24-ийн бүлэг, яслийн бүлгүүдийг байгуулахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Канад технологийн модон барилга нь цаг хугацааны хувьд ч хүүхдийн эрүүл  ахуйн хувьд ч аль аль талаараа сайн. Энэ цэцэрлэгийн байраа 2011 оны 8 дугаар сард хундамыг нь цутгаад гурван сарын дотор угсараад дуусчихсан байсан. Манай цэцэрлэг 5800 орчим метр квадрат талбайтай. Дахин өргөтгөл бариулах, 620 хүүхдийн дунд сургуулийг бариулах хүсэлтээ гаргаад бүх судалгаа, материалаа холбогдох албаны хүмүүст хүргүүлсэн байгаа. Эндээ жижиг хэмжээний сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулчихвал Сонгинохайрхан дүүргийн бусад сургууль цэцэрлэгийн ачааллыг нилээд хөнгөлөх боломжтой болно. Гагцхүү газрын асуудлыг нэн яаралтай шийдэх шаардлагатай байна” гэлээ. Цэцэрлэгийн хувьд тохижилт сайн, халаалт нь ирчихсэн байсан юм. Энд өвлийн улиралд хүүхэд даарна гэдэг асуудал байдаггүй, дулаанаа тохируулах боломжтой юм байна. 360 сая төгрөгөөр баригдсан, 560 метр квадрат энэ байгууламжид 4 бүлэгт тус бүр 35 хүүхэд суралцаж, 26 ажилтан ажиллаж байгаа аж. Харин өргөтгөл барихаар товлосон газрыг яаралтай шийдэж өгөхийг УИХ-ын дарга З.Энхболд, Шадар сайд Д.Тэрбишдагва нар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад үүрэг болголоо. Учир нь 170 дугаар цэцэрлэгийн хашаанд 500 хүүхдийн цэцэрлэг барих боломжтой газрыг "Дэлхийн зөн" олон улсын байгууллага эзэмшилд байдаг байна.

  Цэцэрлэгийн ажилчид гаднах орчноо сайхан тохижуулжээ. Сагсан бөмбөгийн талбай байгуулсан нь ойр орчмын залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд нь тусалдаг гэж байлаа.

  УИХ-ын дарга З.Энхболд “ Энэ жил нийт 25 цэцэрлэг барих төлөвлөгөөтэй байгаа. Канад технологиор Нийслэлд анх удаа баригдсан цэцэрлэг ямархүү байдалтай байгааг өнөөдөр үзэхээр ирсэн. Маш дулаахан, тохилог, хүүхдэд таатай орчин бүрдсэн байна. Энэ онд баригдах цэцэрлэгүүдийг ийм технологиор барих бүрэн боломжтой гэдэг нь харагдаж байна” хэмээгээд сургууль цэцэрлэг барих бүрдээ шинэ стандарт гаргах шаардлагагүй. Бүх хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулж чадахгүй гэхдээ аль боломжтой бүхнийг хийхийг зорьж байгаагаа илэрхийллээ.

  Сонгинохайрхан дүүрэгт 44700 орчим хүүхэд байдаг. 26 сургууль, 57 цэцэрлэгтэй. Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 60, сургуулийн насны хүүхдүүдийн 76,8 хувь сургууль, цэцэрлэгт хамрагдсан. Одоогийн байдлаар 5 сургууль, 4 цэцэрлэрлэгийн барилгын ажил дууссан байна. Цаашид хөдөө орон нутгаас шилжин ирэх хөдөлгөөнийг зохицуулж чадвал тус дүүргийн хэмжээнд 11 сургууль, 19 цэцэрлэг  нэмж барихад боловсролын асуудал шийдэгдэх талаар Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Одонтунгалагтуул тайлбарлаж байв.

  Мөн УИХ-ын дарга З.Энхболд Сонгинохайрхан дүүргийн 5,6 дугаар хороо буюу Ханын материал орчимд баригдахаар шаваа тавьсан Хотын захиргааны барилгын газрыг үзсэн юм. Энэ нь хотын төв Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд төвлөрч, тэр хирээр иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх, энэ орчмын үл хөдлөх хөрөнгөний үнэлгээ нэмэгдэх зэрэг маш олон давуу талтай болохыг УИХ-ын дарга онцолсон.

  Дараа нь тэрээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг үндэсний үйлдвэрлэгчид болох Говь, Буян зэрэг компанийн үйлдвэрүүдтэй танилцав.

  Говь ХК-ийн 30 жилийн түүхтэй үйлдвэр нь Монголын тэмээ болон ямааны 100% нарийн, тансаг ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээрээ дэлхийд эхний тавд багтдаг.

  Жилд дунджаар 800,000 төрлийн сүлжмэл болон нэхмэл эдлэл, 25 000 ширхэг оёмол бүтээгдэхүүн, 350,000м2 нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын болон гадаадын зах зээлд худалдаалдаг. Өмнө нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ 100% экспортолдог байсан бол одоо нийт бараа бүтээгдэхүүнийхээ 50 хувийг эх орныхоо хэрэглэгчдэд хүргэн, жижиглэн болон бөөнөөр худалдаалж байна. Нью-Йорк, Токио, Лондон, Парис, Берлин, Хамбург, Брюссель, Москва, Сөүл зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй 20 гаруй хотуудын дэлгvvрийн лангууг "GOBI-Made in Mongolia" гэсэн шошготой ноолууран бvтээгдэхvvн чимж, "Говь"-ийн бvтээгдэхvvн нь дэлхийн зах зээлд амжилттай өрсөлдөж эхэлжээ. Жилд дунджаар 400 орчим тэрбум төгрөгний ашигтай ажиллаж байгаа бөгөөд төр засгаас нэмэлт дэмжлэг үзүүлвэл 3-6 жилийн дотор дээрх орлогыг 2 дахин өсгөх боломжтой гэдгийг тус компанийн захирал Ц.Баатарсайхан УИХ-ын даргад хэллээ.

  Буян компанийн тухайд 3000 ажилтан ажиллах хүчин чадалтайгаас одоогийн байдлаар нэг ээлжээр 500 ажилчин ажиллаж байгаа юм байна. Ажилчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс үйлдвэрийнхээ хажууд 140 айлын орон сууц барьж эхэлсэн байна. Нэг өрөө нь 30 метр квадраттай бөгөөд метр квадрат нь  500 мянган төгрөг байхаар тооцсон аж.

  Буян компанийн захирал Б.Жаргалсайхан “Манай улс зөвхөн ноолуурынхаа үйлдвэрийг хөгжүүлж чадвал 40 мянган хүн ажилтай болж, сарын 300-500 мянган төгрөгийн цалин авах боломжтой. Энэ салбарт сүүлийн 20 жилд төр засгаас нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй, татвараа л авч байсан. Одоо энэ салбар маш хүнд байдалтай байна. Хятадууд хамаг ноолуурыг татвар төлөлгүйгээр авч гарсан. Ноолуур угаах нэртэй үйлдвэрүүд бүгд хаагдсан.
Үндэсний хэдэн үйлдвэр л мөлхөж байна. Тиймээс хаврын чуулганаар юуны түрүүнд ноолуурын татварыг нэмэх хэрэгтэй. Мөн түүхий, самнасан ноолуурыг гаргахад татвартай болгож, харин бэлэн бүтээгдэхүүн цамц хийгээд гаргахад татваргүй байх ёстой. Тэгвэл Монголд ашиг орлого орж, олон хүн ажилтай болно. Говь, Буян, Ээрмэл, Гоёо гээд үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж хөгжилтэй орны хэрэглэж байгаа техникийн түвшинд байгаа. Харин хүчин чадлыг нь өргөтгөх боломжтой. Ихэнх сүлжих машинууд компьютерийн удирдлагатай, автомат. Харамсалтай нь үүнийгээ тоохгүй байна. Ноолуурын үйлдвэрээ өргөтгөөд ажиллавал ноолууран бүтээгдэхүүн зуун хувь Монголоос экспортод гарч болох хөнгөн үйлдвэрийн ганц салбар” хэмээв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    Уржигдар 18 цаг 44 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    Уржигдар 14 цаг 51 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    Уржигдар 14 цаг 19 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    Уржигдар 14 цаг 02 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    Уржигдар 13 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    Уржигдар 13 цаг 07 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    Уржигдар 10 цаг 15 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Уржигдар 09 цаг 36 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК