Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Гантуяа: Монголын шүүхийг ”Оюутолгой” ХХК хүндэтгэх байлгүй дээ

2013-2-24
0
ЖИРГЭХ

С.Гантуяа: Монголын шүүхийг Оюутолгой ХХК хүндэтгэх байлгүй дээ
“Оюу Толгой” компанид ажиллаж байсан С.Гантуяа Оюу Толгой компанийг Сүхбаатар дүүргийн Иргэний Шүүхэд өгсөн тухай мэдээллийг 11 сарын эхээр олон нийтэд хүргэж байсан. Гэтэл өнөөг хүртэл уг шүүх ажиллагааг Оюу Толгойн зүгээс таван удаа хойшлуулаад байгаа бөгөөд Шүүх хурал энэ сарын 27-ны лхагва гарагт болох юм байна.

-Таныг Оюутолгой компани мэдэгдэл өгч халсан нь таны төрсөн ах УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар нээлттэй мэтгэлцээн болох гэж байсантай холбоотой байв уу?


-Шууд бол үгүй. Гэхдээ Оюу Толгой компани Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй мөн Монгол улсын болон Монгол улсын нэгдэн орсон Олон улсын конвенцийг биелүүлээгүйгээс үүдэн Монгол, гадаад ажилчдын цалингийн  тэнцвэртэй байдал их алдагдсан. Үүнээс үүдэн Оюу Толгой ХХК нь Монгол ажилчидтайгаа ёс зүйгүй, хүндлэлгүй харьцаж, айлган сүрдүүлгээс Монгол ажилчид хууль бусаар ажлаа хүлээлгэн өгч дарамт шахалтанд орж ирсэн жишээ нилээд байдаг. Тэдний нэг нь би болоод байна. 

-Танаас бусад хүмүүс шүүхэд хандаж байсан болов уу?


-Оюу Толгой компани үндсэн ажилтан 2000 гаруй Монгол ажилчид болон бусад гэрээт ажилтнуудын ажил мэргэжил, ур чадварыг шударгаар үнэлж, шударга цалин хөлс олгох ёстой. Гэтэл арьс өнгөөр ялгавралахаас ч дор Монгол нутаг дээр үйл ажиллагаа явуулж байж зөвхөн Монгол гэдгээр нь гадуурхаж байна. Энэ тухай ярьсан хүнийг нэг нэгээр нь халдаг тухай  яриа ч чих дэлсэж байсан. Тэгэхээр бодит амьдрал дээр энэ асуудал байгаа боловч ганцаарчлан шүүхэд хандаж үнэн шударгаар, Монгол улсын төрийн эрх бүхий хуулийн байгууллагаар шийдүүлэх гэж байгаа тохиолдол анхных нь гэж бодож байна.

-Шүүх ажиллагааг ямар шалтгаанаар таван удаа хойшлуулаад байгаа юм бол?


-Эхнийх нь Оюу Толгой компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар гээд хурлыг хойшлуулах хүсэлт тавьсан гэсэн. Хоёр дахь нь өмгөөлөгч нь хэрэгтэйгээ танилцаж амжаагүй, гурав дахь нь мэдүүлэг өгөх гэрч нь гадаадад амарч байгаа /гадаад хүн/, дөрөв дэх нь өмгөөлөгч гадаад руу явсан, тав дахь нь шинээр авсан өмгөөлөгч нь хэрэгтэйгээ танилцаж амжаагүй гэсэн. Оюу Толгойн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хөдөлмөрийн харилцааны асуудал, иргэний шүүхийн процедурыг сайн мэддэг, Монголдоо мэргэшсэн хуульч, их сургуулийн багш нар байгаа учраас шүүх хурал хойшлуулсан дээрх шалтгаанууд зүгээр л шалтаг гэж би бодож байна.

-Та өөрийнхөө заргыг авахдаа хэр итгэлтэй байна вэ?

-Энэ бол зөвхөн С.Гантуяа гэдэг хүний асуудал биш. Монгол улсын шүүх байгууллага, шүүгч, өмгөөлөгчиддөө би итгэж байна. Тэд Монгол улсын төлөө, Монгол иргэний төлөө тангараг өргөсөн байдаг тул энэхүү олон Монгол ажилчдыг хамарсан асуудлыг хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байна.  2013 оны 2 дугаар сар 27-нд шүүх хурал болно. Монголын шүүхийг Оюутолгой ХХК хүндэтгэх байлгүй дээ.
24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • САРУУЛТУЯА (103.10.23.4)
    ӨНГӨ,МӨНГӨНИЙ ӨМНӨ ТОЛГОЙ ГУДАЙН БӨХИЙСӨН МОНГОЛЫН ШҮҮХ ГЭЖ ЭНЭ ЗАМБУУЛИНГИЙН ЭЛЭГ ДООГ БОЛЖ БАЙГААГ ГАНТУЯА МИНЬ ЯС МАХААРАА МЭДЭРСЭН БИЗ ДЭЭ?
    2013 оны 02 сарын 24 | Хариулах
  • Боолчууд (122.201.18.238)
    Колоничлогчид шуухийн шийдвэрийг тоохгуй дээ. Боолчууд бид тэмцэх хэрэгтэй. Дээрэмчид биднийг хэзээ ч хайрлахгуй.
    2013 оны 02 сарын 24 | Хариулах
  • Buugii (180.235.170.99)
    zorigtoi baigaarai amjilt hysie zaaval yalah heregtei shyy shudraga yos yalah boltugai
    2013 оны 02 сарын 24 | Хариулах
  • Zochin (123.236.223.69)
    Amjilt xusie
    2013 оны 02 сарын 24 | Хариулах
  • (85.218.60.11)
    amjilt husie ***** shantar.ard chin eh orn ,ard tumen chin bgaa
    2013 оны 02 сарын 24 | Хариулах
  • öö (49.0.171.72)
    yg tegeh baihaa
    2013 оны 02 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    Уржигдар 18 цаг 44 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    Уржигдар 14 цаг 51 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    Уржигдар 14 цаг 19 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    Уржигдар 14 цаг 02 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    Уржигдар 13 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    Уржигдар 13 цаг 07 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    Уржигдар 10 цаг 15 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Уржигдар 09 цаг 36 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК