Мэргэжлийн сумо бөхийн 70 дахь аварга Харүмафүжи Токио хотын Япон дахь гадаад сэтгүүлчдийн клубт зочилжээ.
Мэргэжлийн сумо бөхийн 70 дахь аварга Харүмафүжи Токио хотын Япон дахь гадаад сэтгүүлчдийн клубт зочилжээ. Тэрээр энэ үеэр гадаад сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулан, чөлөөт ярилцлага өрнүүлсэн байна. Харүмафүжигийн хувьд гадаад сэтгүүлчдэд анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгсөн нь энэ юм. Ингээд зарим нэг асуулт, хариултаас нь сонирхуулахад, Германы сэтгүүлч түүнээс барилдах өрсөлдөгчөө хэр судалдаг вэ? гэж асуухад Бямбадорж өрсөлдөгчийнхөө золгон босдог арга, тактикийг судалдаг гэж хариулсан юм. Харин Бразилийн сэтгүүлч өдөрт хэдэн калорийн илчлэгтэй хоол иддэг вэ? гэхэд дуртай хоолоо ямар ч хориггүй хүссэн хэмжээгээр иддэг. Миний идэх хоолыг хэн ч хорьж чадахгүй гэв. Хятадын сэтгүүлч "Зодог тайлсан Асашёорюүд хэт хатуу шийтгэл оноосон гэж бодож байна уу" гэхэд хэрэг хийсэн болохоор хариуцлагаа хүлээх нь мэдээж зүйл шүү дээ гэжээ. Тэгвэл Францын сэтгүүлч Таныг сайхан дуулдаг гэж сонссон?
Харүмафүжи: "Монгол хүн бүр сайхан дуулдаг. Би ч гэсэн монгол хүн болохоор өөрийнхөө хэмжээнд дуулна. Монголчуудын дунд найранд гурван дуутай, наадамд гурван даваатай гэсэн үг байдаг" гэж хариулжээ.
Д.Ундрах /24tsag.mn/























































Сэтгэгдэл (4)