Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МҮЭ-ийн холбоо тэмцэгч даргаа алдах уу?

2013-2-25
0
ЖИРГЭХ
Монголын үйлдвэрчний эвлэлийг С.Ганбаатар удирдаж эхэлснээс хойш Монголын хөдөлмөр эрхлэгчид өмгөөлж хамгаалах эзэнтэй болсон. Тохиромжгүй томилгоотой дарга нарын дундаас хамгийн зөв хүнийг зөв газар нь аваачсан явдал энэ байлаа. Мэддэг ажлыг нь чаддаг хүнээр хийлгэвэл үр дүнд хүрдгийг харуулж яваа хүн бол С.Ганбаатар.
IMG_0204Монголын үйлдвэрчний эвлэлийг С.Ганбаатар удирдаж эхэлснээс хойш Монголын хөдөлмөр эрхлэгчид өмгөөлж хамгаалах эзэнтэй болсон. Тохиромжгүй томилгоотой дарга нарын дундаас хамгийн зөв хүнийг зөв газар нь аваачсан явдал энэ байлаа. Мэддэг ажлыг нь чаддаг хүнээр хийлгэвэл үр дүнд хүрдгийг харуулж яваа хүн бол С.Ганбаатар.

Гэтэл тэрбээр ойрмогхоноос МҮЭ-ийн ерөнхийлөгчийн ажлаа өгөх сурагтай. Өгөх ч гэж дээ. Хэн нэг нь ажлыг нь өгүүлэхээр зүтгээд байгаа юм даг уу даа. Ийн хэлэхийн учир нь Үндсэн хуулийн цэцэд Ши.Батбаярын хүү Бямбадорж хэмээх эрхэм гомдол гаргасан сурагтай. Үйлдвэрчний эвлэлийн байрны нэгээхэн хэсгийг эзэмшиж хувийн компанийнхаа үйл ажиллагааг явуулдаг Ши.Батбаярын хүү Бямбадоржоос МҮЭ-ийн байрыг буцаан авах гэснээс болж Бямбадоржийн уур хүрч, “МҮЭ-ийн холбоо нь төрийн бус байгууллага биш, түүний ерөнхийлөгч нь УИХ-ын гишүүнээр сонгогдсоноор ашиг сонирхолын зөрчилтэй болсон” хэмээн гомдоллосон байна. МҮЭ-ийн холбоо нь төрийн бус уу, төрийн үү гэдгийг нь ч яг таг тодорхойлсон тодорхойлолт байдаггүй юм билээ.

С.Ганбаатар нэг зарга хийвэл санасандаа хүч байж салдаг мөртлөө гүдэс зан гаргахаараа бас овоо нөхөр гэдгээ Оюутолгойн гэрээний асуудлаар С.Баярцогттой телевизийн халз мэтгэлцээнд орохдоо баталсан. Ямартаа л телевиз үзэгчид “Ганбаатар чинь харин Баярцогт шиг ардаа баг ажиллуулчихаад багтарч сандраад дэвхрээд байдаггүй овоо гүндүүгүй эр үү гүй юу” гэцгээж байхав. Үүгээрээ тэр нэр хүнд, өөрийн улаан нүүрээ хамгаалах башир арга хэзээд хэрэглэдэггүйгээ харуулсан болохоор энэ удаад ч холбооныхоо ерөнхийлөгчийн албанаас тас зуураад байхгүй байх л даа. Гэхдээ л түүнийг өнгөрсөн хугацаанд амжилттай хамтран ажиллаж, атгасан шагай шиг баг болж байсан хамт олон нь явуулах дургүй байгаа гэсэн. Тиймдээ ч холбооныхоо хүндэт ерөнхийлөгчөөр ч болтугай үлдээх юмсан гэж байгаа аж.

nudend Дур зоргоор үнэ хөөрөгддөг байдлыг эсэргүүцэн тэмцдэг, төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхийг шаарддаг,  шатахуун импортлогч “том толгойтнууд”  үгсэн хуйвалдаж бензиний үнээ нэмдэг бүдүүлэг дээрэнгүй явдлыг зогсоохын төлөө хоолойгоо хаттал хэл үг хийж тэмцдэгийн хүчинд болзошгүй олон дарамтнаас монголчууд ангижирсан. Хамгийн сүүлийн бас “зөв дөө, хүү минь” гэмээр нэг асуудлыг онцолъё. ШӨХТГ-ын байцаагч нь автобензин, дизель түлш импортлогч “том толгойтнуудыг” 17 тэрбум төгрөгөөр торгох шийдвэрийг цуцалж түмний эгдүүцлийг хүргэсэн. Завшсан этгээдүүд гэмгүй болж, үнийн дарамтад өртсөн иргэд дуугүй суух уу. Яг энд мөнөөх л С.Ганбаатар хэрэгтэй байсан. Тэр мөн л хэрэгтэй цагт эгдүүцэн тэмцсэн болохоор энэ хэрэг дарагдалгүй өнөөг хүртэл явж байгаа юм аа.

Монголын үйлдвэрчний эвлэл хэмээх байгууллагыг тэр удирдаж эхэлсэн цагаас хойш нурж унах шахсан байр нь овоо өнгө орж, хүн орохтойгоо болсон харагддаг.  Бас бусдад алдаж завшуулаад байсан байр сав, байгууламж, газар зэргийн ихэнхийг нь буцаан авсан гэсэн. Түүний бас нэг гавьяа бол хөлсний хөдөлмөр эрхлэгчдийн зоригийг багагүй өдөөж өгсөн явдал гэж хэлж болно. Аливаа шийдвэр, аливаа асуудал буруу байсан ч аялдан дагалддаг унтаа байдлыг сэрээж эрхээ хамгаалахаар зүтгэж тэмцвэл үр дүнг нь амсдагийг ойлгуулахад хувь нэмрээ оруулсан хүн.

Өөрийгөө рекламдах дуртай хүн болгон “Монголын ард түмэн” гэж цээжээ дэлддэг болсон энэ цаг үед “Монголын ард түмэн” гэж үнэнхүү сэтгэлээсээ хэлж чаддаг, тэдний төлөө ажил амьдралаа зориулж тэмцэж чаддаг хүн бол МҮЭ-ийн ерөнхийлөгч С.Ганбаатар. Ийм Ерөнхийлөгчөө алдахыг хүсэхгүй байх нь МҮЭХолбооныхны түмэн зөв биз ээ. Үйлдвэрчний эвлэл хэмээх байгууллагыг бусдын төлөөх, хөдөлмөрчин олны эрх ашгийн төлөөх гол үүргийг нь биелүүлж ажиллаж чадаж байсан энэ хүнийг явахаар Монголын ҮЭ-ийн холбооны гишүүд, нийт хөдөлмөрчин түмэн олигтойхон өмгөөлж хамгаалаад өгөх эзэнтэй болж чадах эсэх нь бүрхэг үлдэх боллоо. Гэхдээ түүний тэмцэгч чанарыг унтраах гэж байгаа биш дээ. Унтраая гэсэн ч бүтэхгүй биз ээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • (155.230.166.117)
    yooo Ganbaatar zailaaa. Ene hun chine harin salbariig jinhen unagasan hun shuu dee! Uildverchnii evleliin ner barij ajil olgogchdoos gar deeree yum avdag! Yag l temtsegch baij haragdaach! Mongolchuudaa hezee boltol enenii show-d itgeh yum beeee
    2013 оны 02 сарын 26 | Хариулах
  • unshigch (182.160.25.39)
    GANBAATR shig uigagui olni tuluu hun hovor doo...Ganbaatar gazardahgui uls turch shuu!!! Amjilt husie.
    2013 оны 02 сарын 26 | Хариулах
  • (124.158.92.5)
    Mongol ulsiin erunhiilugch Ganbaatar bolno.
    2013 оны 02 сарын 25 | Хариулах
  • (124.158.92.5)
    ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ЗҮТГЭВЭЛ ГАРАХ МАГАДЛАЛТАЙ
    2013 оны 02 сарын 25 | Хариулах
  • (124.158.92.5)
    Өөрийгөө рекламдах дуртай хүн
    2013 оны 02 сарын 25 | Хариулах
  • (122.254.111.242)
    С.Ганбаатар гишүүнийг харахаар л эрч хүч орох шиг л санагддаг шүү. Өглөө бүр Монголоо гэж сэрдэг байх.
    2013 оны 02 сарын 25 | Хариулах
  • (203.194.115.249)
    МАНЬ ЭР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ЗҮТГЭВЭЛ ГАРАХ МАГАДЛАЛТАЙ ШҮҮ.
    2013 оны 02 сарын 25 | Хариулах
  • зочин (182.160.46.6)
    Мөлхөө сайдын хүүд үүнээс өөр хийх ажил даанч байхгүйдээ хөөрхий,Ганбаатар хийсэн ажилтай хийх ажлын зорилготой хүн шүү ард түмэнд хэрэгтэй УТ ч шүү
    2013 оны 02 сарын 25 | Хариулах
  • (122.201.18.1)
    Heregtei hvmdee mgl.d
    2013 оны 02 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    Уржигдар 18 цаг 44 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    Уржигдар 14 цаг 51 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    Уржигдар 14 цаг 19 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    Уржигдар 14 цаг 02 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    Уржигдар 13 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    Уржигдар 13 цаг 07 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    Уржигдар 10 цаг 15 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Уржигдар 09 цаг 36 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК