Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

100 орчим сургууль, цэцэрлэгийн удирдлагууд төрийн албаны халаа сэлгээнд өртөнө

2013-2-26
0
ЖИРГЭХ
ad49a879e6f67f1bbigНийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн баталсан билээ. Нийслэлийн төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн захирал, эрхлэгчдийг сонгон шалгаруулах журам өмнө нь байсан ч хэрэгжилт нь хангалтгүй байжээ.
ad49a879e6f67f1bbig  Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн баталсан билээ. Нийслэлийн төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн захирал, эрхлэгчдийг сонгон шалгаруулах журам өмнө нь байсан ч хэрэгжилт нь хангалтгүй байжээ. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд 64 сургууль, цэцэрлэгийн удирдлага сонгон шалгаруулалтгүй өөрөөр хэлбэл хууль зөрчиж томилогдсон тоо байдаг байна. Мөн нийслэийн Боловсролын газраас сул ажлын байранд сонгон шалгаруулалт явуулдаг ч тодруулсан хүмүүсийг томилдоггүй. Түүнчлэн сул ажлын байр гарахад Дүүргийн засаг дарга, захирал, эрхлэгчид ажлын байрны захиалгаа нийслэлийн Боловсролын газарт өгдөггүй байжээ. Тэгвэл Боловсролын тухай хууль шинэчлэгдэж  Нийслэлийн засаг дарга сургууль цэцэрлэгийн эрхлэгчдийг томилдог болсон нь сонгон шалгаруулалт явуулах нөхцөл шалтгааныг бүрдүүлээд байгаа юм.

Энэхүү шалгаруулалтын хүрээнд одоогоор 27 сургуулийн захирал, 64 цэцэрлэгийн эрхлэгчдийг ажлаас нь чөлөөлөх болчихоод байгаа аж.

Эхний ээлжинд Төрийн өмчийн 122 Ерөнхий боловсролын сургууль, 190 цэцэрлэгүүдийн хууль зөрчиж томилогдсон захирлуудыг солих юм байна. Мөн 60 ба түүнээс дээш настай тэтгэвэртээ гарч байгаа сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгчдийн ажлын байранд шинээр хүн томилохоор болжээ. Тэгэхээр сонгон шалгаруулалтгүйгээр гарч ирсэн захирал удирдлагууд хийгээд тэтгэврийн нас нь болчихсон ч дараагийн хүмүүстээ халаагаа өгдөггүй ахмадуудыг албан тушаалаас нь буулгах юм.

Цаашдаа Боловсролын тухай шинэ хуулиар боловсролын байгууллагад аттестачлал явуулах аж. Мөн Авлигатай тэмцэх газарт өмнө нь шалгагдаж байсан, одоо шалгагдаж байгаа удирдлагуудад арга хэмжээ авч хариуцлага тооцох гэнэ. Энэ мэт хууль бус зүйлийг халж байгаа нь үнэхээр сайшаалтай юм. Дашрамд дуулгахад сургууль, цэцэрлэгийн захирлыг сонгоход эцэг эхчүүдээс ч санал авч байхаар тогтжээ.

Таны хүүхдийн цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгч ямар хүмүүс байдаг вэ?. Ажлаа сайн хийж чаддаг уу?. Одоо энэхүү ажлын байр сонгон шалгаруулалтын журмаар олгогдох болно.Үүнийг дэмжих үү гэх мэтээр эл асуудлын хүрээнд цэцэрлэгийн хүүхэдтэй, дунд ангийн хүүхэдтэй, өөрөө суралцдаг гурван хүний төлөөлөлтэй ярилцахад:

Иргэн Б.Наранжав: Захирал, эрхлэгчүүдийг сонгохдоо эцэг, эхийн саналыг сонсоно гэдэг маш зөв.
Зарим нэг сургуульд олон жил ажилласан хэрнээ хүүхэд хүмүүжүүлэх наад захын  харилцаа, сурган хүмүүжүүлэх барил байхгүй байна.  Тэдний үйлдэл нь хүртэл балмад байдаг. Жишээ дурьдахад миний дүүгийн хүүхдийг ангийнх нь багш тультраа хэлтэй гэж хэлснээс болж хүүхдүүд шоолдог болсон байгаа.  Энэ мэтээр хүүхдийг царай зүсээр нь доромжилдог багш хүн байж болох уу?. Тэгээд болоогүй  хүүхдэд багш нарын баяраар маргааш заавал бэлэг авчраарай гэсэн байгаа юм. Иймэрхүү ёсзүйн асуудлыг судалж үзээд эцэг эхтэй нь ярилцаж шийдвэрлэвэл хэрэгтэй байна. Захирал, эрхлэгчүүдийг сонгохдоо эцэг, эхийн саналыг сонсоно гэдэг маш зөв зүйл юм.

Иргэн Б.Өнөрцэцэг: Цэцэрлэг, сургуулийн  удирдах албаныхныг сонгон шалгаруулна гэдэг ойлголт орхигдсон.
Манай хүүхдийн цэцэрлэгийн дарга нэг мэдэхэд л солигдчихсон байдаг. Тухайн ажлын байранд сонгон шалгаруулалт хийж захирлаа сонгоогүй нь лавтай. Мөнгө ихтэй нэгнийг нь юм уу, танидаг талаа даргын албанд томилчихдог юм шиг санагддаг. Тэдгээр хүмүүс нь эргээд л  тэр цэцэрлэг, сургуульд өөрийнхөө хамаатан садныг ажилд авч эхэлдэг. Мэргэжлийн бус зөвхөн таньдаг хүнээ л багшлуулдаг гэсэн үг.  Өнөөх хамаатан садан нь мөн таньдаг талынхаа хүүхдийг цэцэрлэг, сургуульдаа хүмүүжүүлдэг. Энэ бол яг л сүлжээ шиг тархсан үзэгдэл. Одоо чиний хэлж буйгаар бүх улсын сургууль, цэцэрлэгийн захирлыг ил тодоор сонгон шалгаруулж  эхэлвэл энэ нь нийгэмд маш хэрэгтэй зүйл болно. Уг нь ямар ч газар ажлын байрны сонгон шалгаруулалт байдаг биз дээ. Гэтэл цэцэрлэг, сургуулийн  удирдах албаныхныг сонгон шалгаруулна гэдэг ойлголт орхигдсон байдаг.

Мишээл:
"Орос-III" сургуулийн захирлыг шударгаар сонгох хэрэгтэй шүү

 Би Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуульд сурч байсан. Манай сургуулийн захирлыг ихэнх хүмүүс мэдэх байх. Найман жил төлбөрөө өгөөд сурсан хүүхдүүдийг шууд л унагачихдаг хүн. Хичээлийн шинэ жил эхлэхээр захиралд бас ангийнхаа багшид бэлэг аваачиж өгдөг байсан.  Тэгж байж л сурна шүү дээ. Ямартай ч энэ сургуулийн захирлыг бүх хүмүүст ил тод, шударгаар сонгох хэрэгтэй. Дахиад л мөнгө идэх гэсэн, хэн нэгний нэрээр гарч ирсэн захиралтай болгочихвол тэнд сурч буй хүүхдүүдэд, эцэг, эхчүүдэд хэцүү л байх.

Б.Дэлгэрмаа
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Шинээ (112.72.11.67)
    СБД-ийн 45-р сургуулийн бага ангийн эрхлэгч Үүрцайх гэгч мэргэжлийн бус математикийн багш мэргэжилтэй багын мэдлэг байхгүй ажлаа мэдэхгүй удирдах арга барилгүй харилцааны чадваргүй доголдолтой ааш муутай сурагч, эцэг эх, багшаас хахууль авах дуртай чадваргүй авгайг солимоор юм
    2014 оны 01 сарын 17 | Хариулах
  • (202.21.113.138)
    Зөв Зөв.Цэцэрлэг сургууль чинь одоо Захирал эрхлэгчид нь нярав нягтлантайгаа ах дүү хамаатан садан байгаа
    2013 оны 02 сарын 26 | Хариулах
  • Дагваа (202.21.113.138)
    Үнэхээр зөв ажилладаг удирдлага байвал сайн л бна.Гэтэл дандаа танил тал мэрэгжил боловсрол муутай дээд дарга нартаа зусардаж долгинодог хүмүүс бдаг нь үнэхээр харамсалтай Цэцэрлэгт бол жирийн ажилчны хүүхдүүдийг авдаггүй. Тэд татварын алба,төрийн сан,НДШ газрынхан,мэргэжлийн хяналт гм дарга нарынхаа хүүхдүүдийг харьяалал биш байсанч авдаг Бүр хүүхдийн тоогоо 1бүлэгт 65-70 хүргэж авдаг Тэдний хоол хүнс зардал яаж хүрдэг нь ойлгогддгүй шүү
    2013 оны 02 сарын 26 | Хариулах
  • Erdenetiiin (78.233.131.204)
    Erdenetiin bolovsorliiin gazariin darga geech man aastomilogdson hogshin arhichin yonhon avgai ariunaaaa geeechsurguul tsetserleginerhlegchdiiig ooriin taliiiin buyu hahuul barij gvilddeg hov yrusan chalchaaa arhichin uudaaar bagaaa bvrdvvlj irseniiig shiuutgeh tsag bolson
    2013 оны 02 сарын 26 | Хариулах
  • (202.9.47.132)
    Яг хэрэгжээд явбал үнэхээр сайн хэрэг болох байх даа
    2013 оны 02 сарын 26 | Хариулах
  • yuyu (202.179.7.6)
    zuv alham . er ni tusuv zahirch bgaa zahural nertei yumnuud bugd idej ilteer amidaral ni deeshildeg . ajilchdaas ni asuudag bol bil lav shuud zahirliigaa helne
    2013 оны 02 сарын 26 | Хариулах
  • (27.123.213.131)
    хамгийн зөв алхам сонгон шалгаруулах шүү дээ одоо эд нарыг солих хэрэгтэй болсон зарим нь бүр даварсан эрхлэгч нар байна шүү шууд мөнгө нэхсэн явдал ч байсан шүүү
    2013 оны 02 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    Уржигдар 18 цаг 44 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    Уржигдар 14 цаг 51 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    Уржигдар 14 цаг 19 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    Уржигдар 14 цаг 02 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    Уржигдар 13 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    Уржигдар 13 цаг 07 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    Уржигдар 10 цаг 15 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Уржигдар 09 цаг 36 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК