Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сургуулийн өмнөх боловсролын чанар үндэсний форумын зөвлөмж

2013-2-27
0
ЖИРГЭХ
БШУ-ны яам, Азийн хөгжлийн банктай хамтран Улаанбаатар хотноо "Сургуулийн өмнөх боловсролын чанар" сэдэвт үндэсний форумыг зохион байгууллаа.
    20130222_172941 БШУ-ны яам, Азийн хөгжлийн банктай хамтран Улаанбаатар хотноо "Сургуулийн өмнөх боловсролын чанар" сэдэвт үндэсний форумыг зохион байгууллаа.
     Энэ форумд оролцогчид сургуулийн өмнөх боловсролын чанарын өнөөгийн байдал, Засгийн газраас  боловсролын салбарт дэвшүүлж буй чанарын шинэчлэлийн зорилтыг хэрэгжүүлэхтэй уялдуулан сургуулийн өмнөх боловсролын чанарын талаар  цаашид баримтлах бодлого чиглэлийг  хэлэлцэж дараах нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон зөвлөмжийг гаргаж байна. Үүнд:

1.      Сургуулийн өмнөх боловсролын хүний нөөцийн чиглэлээр:
Багш бэлтгэх тогтолцооны чанарыг сайжруулах


  -Багш бэлтгэх сургуулийн багшлах боловсон хүчний залгамж халааг  давтан бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх, гадаадад бэлтгэх  арга хэмжээг авах
   -Багш  бэлтгэх сургуулийн багш нарын судалгаа, эрдэм шинжилгээ, арга зүйн чадавхийг сайжруулах чиглэлээр бодитой хөрөнгө оруулалт хийх
   -Суралцаж буй оюутанд ноогдох  дадлагын цаг, агуулга, зардлыг  нэмэгдүүлэх
   -Цэцэрлэгийн багш бэлтгэх сургалт эрхлэх төрийн болон төрийн бус өмчийн байгууллагад тавигдах шаардлагыг боловсруулж мөрдөх
   -Цэцэрлэгийн удирдах ажилтныг бэлтгэх урт, богино хугацааны олон улсын түвшний шаардлагад нийцэх хөтөлбөр бий болгох
    -Багш бэлтгэх сургуульд элсэгчдэд тавигдах шаардлагыг өндөрсгөх, суралцах нөхцөлийг дэмжих арга хэмжээ авах
    -Дуу хөгжим-цэцэрлэгийн багш, бага анги-цэцэрлэгийн багш зэрэг хосолмол мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх

Багшийн мэргэжил дээшлүүлэх тогтолцооны чанарыг сайжруулах


    -Багш ажлын байран дээр болон бие даасан байдлаар мэргэжил дээшлүүлэх төрөл хэлбэрийг өргөжүүлэх үүнд шаардлагатай технологийн болон мэдээллийн нөөцийг бүрдүүлэх
   -Багш, арга зүйчдэд  мэдээлэл харилцааны технологийн ур чадвар эзэмшүүлэх сургалт зохион байгуулах, зөөврийн болон суурин компьютерээр багш бүрийг хангах
   -Мэргэжил дээшлүүлэх сургалтын хэрэгцээг судлах, цэцэрлэг, багш нараас санал авах, мэргэжил дээшлүүлэх зардлыг цэцэрлэгүүдийн төсөвт тусгаж байх,
    -Багш нар харилцан мэдлэг, туршлага, ур чадвар, туршлагаа солилцох мэргэжлийн сүлжээ байгуулах, багш хөгжлийн төвүүдийг энэ зорилгод ашиглах
    -Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын агуулгын давхацлыг арилгах, модуль сургалтын хэлбэрт шилжүүлэх
    -Багшийн мэргэжил дээшлүүлэх зардлыг төрөл хэлбэр бүрээр нэмэгдүүлэх
    -Кредит хөөцөлдсөн мэргэжил дээшлүүлэх сургалтаас багшийн мэргэжлийн ур чадварын өсөлтийг дэмжсэн хандлагад шилжих
     -Төрийн бус байгууллагуудаар зарим багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг гэрээлэн гүйцэтгүүлэх

СӨБ-ын бусад хүний нөөцийг бэлтгэх

   -Цэцэрлэгийн туслах багшийг бэлтгэх  тэдэнд анхан шатны ур чадвар эзэмшүүлэх, мэргэшүүлэх байдлаар хөгжүүлэх чадамжид суурилсан сургалтын тогтолцоонд шилжүүлэх
    -Цэцэрлэгийн эмч, тогооч нарын мэргэжлийг дээшлүүлэх хөтөлбөр бий болгох

Багшийн үнэлгээг сайжруулах

   -Цэцэрлэгийн багшийн мэргэжлийн ур чадвар, мэргэшилд тавигдах шаардлагыг боловсруулж түүнд нийцсэн багшийн ур чадварыг хөгжүүлэх  чанарын үнэлгээний тогтолцоонд шилжих
    -Багшаас хүүхэд бүртэй ажиллаж хөгжүүлж буй хөдөлмөрийг урамшуулан дэмжих
    -Оны тэргүүний багш, цэцэрлэг  шалгаруулах журмыг өөрчлөх

2.      Сургуулийн өмнөх боловсролын орчин чиглэлээр:

Барилга байгууламж, дотоод гадаад орчин

    -Хүүхдийн бүх талын хөгжил, тэдний эрүүл аюулгүй байдлыг хангасан барилга байгууламж, сургалтын гадаад, дотоод орчны стандартыг боловсруулж мөрдүүлэх, энэ ажилд мэргэшсэн баг байгуулж ажиллуулах
    -Цэцэрлэгийн барилгын зураг төслийг боловсруулахдаа орон нутаг, мэргэжлийн урьдчилан хүмүүсээс санал авч тусгадаг байх
    -Барилга байгууламжийн зураг төсөлд хүүхдийн хөгжмийн болон биеийн тамирын танхим, хоолны өрөө, унтлагын өрөө, багш ажилчдын өрөөг заавал  тусгаж байх
    -Одоо барьж байгаа  цэцэрлэгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх
    -Барилга барих газрыг нийслэл, аймгийн төвүүдэд бодлогоор олгож байх
    -Баг бүрт гэр цэцэрлэгийн үйлчилгээг бий болгож хичээлийн жилийн бүрэн хугацаанд ажиллуулах, гэр цэцэрлэгийг цахилгаан үүсгүүр, хоол хүнс, сургалтын тоног төхөөрөмж хээрглэгдэхүүнтэй иж бүрэн байдлаар ажиллуулах
    -Ашиглалтад орсон шинэ байрилгуудын чанарт үнэлгээ хийж үр дүнг дахин төлөвлөлтөд тусгах

Тоглоом наадгай тоног төхөөрөмжөөр хангах

  -Хүүхдийн хөгжил, цэцэрлэгийн анги бүлгийн хэрэгцээнд нийцсэн тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнийг нийлүүлдэг байх
    -Төсөл хөтөлбөрөөс хангаж буй тоглоом, хэрэглэгдэхүүний чанарыг анхаарах
    -Цэцэрлэгүүдийг  ор, сандал ширээ, хувцасны шүүгээгээр бүрэн хангах
    -Хүүхдийн тоглоом, хэрэглэгдэхүүнийг танилцуулах дотоодын үзэсгэлэн зохион байгуулах
    -Гал тогооны тоног төхөөрөмжийн судалгаа гаргаж цэцэрлэг бүрийг шаардлагатай зүйлсээр бүрэн хангах

Хөрөнгө оруулалт, төсвийн  төлөвлөлт

    -Тоглоом, тоног төхөөрөмжийн хангалтын давтамж, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх
   -Цэцэрлэгийн тоогоор бус анги  бүлэг бүрийн тоогоор тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжөөр хангах төлөвлөлтийг хэрэгжүүлэх
    -Хичээл практикийн зардлыг цэцэрлэгийн хүчин чадал, багшийн тоонд нийцүүлэн төсөвт тусгаж байх
    -Барилгын хүчин чадлыг нэмэгдүүлж тооцсон төлөвлөлт хийх
    -БШУЯ өөрийн тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүний үйлдвэр, хангамжийн нэгжтэй байх, энэ талын жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих
    -Барилга, хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөгөө боловсруулж, жил бүрийн төсөвт үе шаттай тусгаж байх


3.      Сургуулийн өмнөх боловсролын сургалтын агуулга, арга зүй, үнэлгээний  чиглэлээр:
СӨБ-ын сургалтын бодлого шинэчлэх


   -Цэцэрлэгийн сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг сургуульчилсан хандлагаас илүүтэй хүүхдийн гарвал хөгжлийн хэрэгцээнд суурилсан сургалтын арга зүй, үнэлгээний шинэчлэл хийх
    -Сургуулийн өмнөх боловсролын үзэл баримтлалыг "монгол хүүхдийн хөгжил" боловсруулах
    Х-үүхэд бүрийн хөгжлийг дэмжих зарчимд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх  цэцэрлэг, багшийн чадавхийг дээшлүүлэх
   - Нэг бүлэгт байх хүүхдийн тоог бууруулах, багшийн ажиллах орчныг тохижуулах
    -Цэцэрлэг бүр өөрийн сургалтын хөтөлбөр хөгжүүлэх, хөтөлбөртэйгээ уялдуулан өдрийн дэглэм, сургалтын орчингоо  бүрдүүлж уян хатан ажиллах бололцоог нээх


Сургуулийн өмнөх боловсролын үнэлгээг шинэчлэх

    -Хүүхдийн хөгжлийг үнэлэх үнэлгээний арга зүйг хөгжүүлэх энэ талын оновчтой арга зүйн загвар боловсруулж турших
    -Хүүхдийн сургуульд бэлэн байдлыг үнэлэх хөгжлийн үнэлгээний чадавхийг цэцэрлэг, багшийн түвшинд бий болгох, энэ талын арга зүйн туслалцааг тэдэнд үзүүлэх.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    Уржигдар 18 цаг 44 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    Уржигдар 14 цаг 51 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    Уржигдар 14 цаг 19 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    Уржигдар 14 цаг 02 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    Уржигдар 13 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    Уржигдар 13 цаг 07 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    Уржигдар 10 цаг 15 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Уржигдар 09 цаг 36 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК