ШӨХТГ Үүрэн холбооны оператор компаниудтай нэг минутаас дотогш
ярианы төлбөрийг секундээр тооцох ажлыг энэ оны гуравдугаар сарын 1-нээс
хэрэгжүүлэхээр тохиролцосон билээ.

ШӨХТГ Үүрэн холбооны оператор компаниудтай нэг минутаас дотогш ярианы төлбөрийг секундээр тооцох ажлыг энэ оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тохиролцосон билээ. Тэгвэл үүрэн холбооны оператор компаниуд нэг минутаас дотогш ярианы төлбөрийг секундээр тооцох багцыг хэрэглэгчиддээ санал болгохоор техникийн шийдэл болон бусад бэлтгэл ажлыг бүрэн хангаснаа мэдэгдсэн юм. Харилцаа холбооны зохицуулах хороо тус компаниудын тавьсан үнийн саналыг харгалзан шийдвэрээ гаргах аж. Харин ирэх сарын 15 буюу Олон улсын хэрэглэгчийн өдөрт зориулан бүх үүрэн холбооны оператор компаниуд үйлчилгээний багцуудаа шинэчлэхээр болжээ.
Сэтгэгдэл (1)