Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эзэд нь хүртэж амжаагүй төмрийн хүдрийг Хятад руу зөөгөөд дуусах нь

2011-11-18
0
ЖИРГЭХ

Дэлхийд үнэлэгдсэн Монголын баялагт гаднынхан, тэр тусмаа хятадууд эзэн суусныг хүлээн зөвшөөрөх цаг болжээ. Алт, зэсийн Оюутолгойн ордоо канад малгайтай хятадуудад, Өмнөговийн нүүрсний бассейнаа Winsway гэх өмнөд хөршийн шинэ цагийн хар алтны мангаст атгуулсан бидэнд дэлхийн лангуун дээр дэлгэх баялаг одоо бараг үлдсэнгүй. Монгол Улсыг Miningol хэмээн цоллогдтол газар нутгийг нь лиценз гэх алга дарам цаасаар хуваан эзэмшиж буй хятадууд төрийн бодлогоо ямх ямхаар хэрэгжүүлэн Монголын баялагт ард түмнээс нь илүү эзэн сууж, эрх мэдэл, ашиг сонирхлоо гүйцэлдүүлсээр байна.

Тэд өнөөдөр Монголын нүүрсний үнийг дэлхийн зах зээлд тодорхойлж, Монголын ордуудаар олон улсын биржүүдэд IРО хийж, хөрөнгө мөнгө босгосоор ирсэн.

Харин одоо дэлхийд эрэлттэй стратегийн түүхий эд болох төмрийн ордыг эзэмшиж буй компаниуд ямар ч хяналт, зохицуулалтгүйгээр хамгийн хямд үнээр урагш нь урсгаж байна.

АМГ-ын мэдээллээр өнөөдөр төмрийн ордын ашиглалтын 26 лицензийг 20 гаруй компани эзэмшдэг. Дийлэнх нь БНХАУ-ын хөренгө оруулалттай бөгөөд 2010 он хүртэл сүүлийн таван жилийн байддаар 3.5 сая тонн төмрийн хүдэр, баяжмалыг урд хөрш рүү төмөр замаар экспортолсон байна. Үүнээс өнгөрсөн оны эхний хагас жилийн байддаар буюу зургаан сарын хугацаанд 1.2 сая тонныг гаргасан нь 86.8 сая ам.доллараар үнэлэгджээ.

Үнийн дунджийг тооцвол нэг тонн төмрийн хүдрийг 70 ам.доллараар гаргасан нь дэлхийн зах зээлийн үнээс 2.5 дахин хямд байв.

Одоо ч бас энэ үнэ үйлчилж байгаа. Яагаад гэвэл хятадуудад Монголын баялгийг зах зээлнйн үнээр худалдаж авах сонирхол мэдээж байхгүй. Тиймдээ ч Монголыг түүхий эдийн баазаа хэмээн далдуур ярьж, Miningol хэмээн тохуурхаж суугаа.

Өнөөдөр хэн нэгний эзэмшилд орсон. Үүний 30 гаруй хувийг гаднын хөрөнгө оруулагч нэртэй доншуур наймаачид эзэмшдэг. Энэ нь ашигт малтмалын салбар дахь төрийн бодлого үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалахтай хэр уялдаж байгааг харуулж байна. Тэр тусмаа Монгол Улсын стратегийн ач холбогдолтой орд болон ашигт малтмал дахь төрийн бодлого цаасан дээр "хог" болон үлдэж буйгаас гаднынхны ашиг сонирхол Монголд хууль мэт үйлчилж байна.

Хэн мөнгөтэй нь хаа дуртай газраа лиценз эзэмшиж, Монголын баялгийг хамгийн доод үнээр худалдан авч, түүхийгээр гаргаж буй нь Монголыг Хятадын түүхий эдийн бааз гэж нэрлэхээс аргагүйд хүргэж буй нь гашуун ч гэсэн үнэн юм.

Өмнийн говийн хар алтыг үнэгүй шахам бөөндөж, алт, зэс, нүүрсээр мэргэшиж бүгд шахуу геологич болсон төрийн түшээдийг ашиг орлого тооцож суух хооронд хэнд ч анзаарагдаагүй төмрийн баялгийг Хятад руу зөөгөөд дуусах гэж байна. Монгол Улсын стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад уг нь төмрийн гурван ч орд бий. Үүнийг "Дарханы төмөрлөгийн үйлдвэр", "Монголросцветмет" нэгдэл эзэмшдэг. Ажиллаж байгаа үгүй нь, ашиг орлого олдог эсэх нь тодорхойгүй энэ ордыг дээрх компаниуд цаасан дээр дарж хэвтэх хооронд хятадууд Монгол дахь төмрийн зах зээлийг нэгэнт эзлэв. Алт, Зэс, Нүүрсээ алдлаа. Харин бас нэг "ховор" баялагийн шимийг хүртэж ч амжаагүй  байхад төмрийн хүдрийн нөөц дуусах нь ээ. Хятадуудын хурд, зах зээлийн авхаалжийг гүйцэх төрийн бодлого, түшээдийн ухаан гэж байна уу.

ТӨМӨРЛӨГИИН ҮЙЛДВЭР БАРИГДАХААС ӨМНӨ ТӨМРИЙН ХҮДЭР ДУУСЛАА ШҮҮ

төмөрЗасгийн газрын 2009 оны 320 дугаар тогтоолоор 2011-2016 онд хар төмөрлөгийн цогцолбор байгуулах төслийг баталсан. Харамсалтай нь, үүнээс хойш хоёр жил өнгөрсөн ч төмөрт төрийн бодлого, татварын зохицуулалт ч гэж алга. Одоогоор манайд тогтоогдсон төмрийн нөөц маш бага. Дөнгөж 400 гаруйхан сая тонн. Гэтэл жилд ганцхан компани 2-3 сая тонныг зөөсөөр, энэ хэвээр хэмжээ хязгааргүй экспортолсоор байвал төмрийн хүдрийн балансад байгаа хүдрийн тоо хэмжээ манай ирээдүйн хэрэглээг хангаж чадахгүйд хүрэхийг Монгол Улсын зөвлөх инженер САрслан анхааруулж байна.

Социализмын үед Сэлэнгийн Баянгол, Төмөртэй, Дархан-Уул аймгийн Төмөртолгойн ордыг нээж, Дарцагт, Эрээн, Чандмань уул, Баргилтын овооны төмрийн хүдрийн илэрцүүдийн нөөцийг тогтоожээ. Харин сүүлийн жилүүдэд Таян нуур, Худаг байшинт, Элстэй, Тамирын гол, Харганат, Төмөртэйн гол, Бор толгой зэрэг ордод шинээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон байна. Өнөөдрийн байддаар улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд төмрийн бодитой нөөцийг В болон боломжтой С зэрэглэлээр 438.2 сая тонн гэж бүртгэсэн бол таамаг нөөц 288.3 сая тонн гэж үзэж байна. Энэ нь дэлхийн нөөцийн нэг хувьд ч хүрэхгүй. Гэвч ийм бага нөөцтэй атлаа монголчууд бид сүүлийн хэдэн жилийн дотор төмрийн хүдрээ ямар ч судалгаа тооцоо, хяналтгүйгээр ашиглаж, зөөж байна. Энэ нь нөөцийн хомсдолд оруулж болзошгүй байдалд хүрэв. Дээрх нөөц нь тогтоогдсон ордуудаас Төмөртэй, Баргилт, Баянгол, Төмөртогойн ордыг улсын төсвийн хөрөнгөөр нөөцииг нь тогтоосон. Тиймдээ Ашигт малтмалын хуулиар 34-51 хүртэлх хувийг төр эзэмших ёстой энэ заалт дээрх ордуудад тэгш бус үйлчилсээр иржээ.

Төмөртэйн орд буюу Сэлэнгийн Хүдэр, Ерөө сумыг хамарсан төмрийн баялгийг бүхэлд нь Дархан-Сэлэнгийн төмрийн район гэдэг. Үүнд дээрх ордууд багтдаг бөгөөд Монгол Улсын тогтоогдсон нийт нөөцийн 80 гаруй хувь буюу 367.98 сая тонн бодит болон боломжит хүдрийн нөөцтэй гэж үзэж байсан юм. Гэвч улстөрчдийн лоббий, түрүүвчинд багтсан төрийн бодлогын улмаас бүхэлд нь Стратегийн ордод авалгүй ялгаварласнаас эдүгээ зарим хэсгийг хувийн компаниуд эзэмшиж байна. 2007 онд УИХ-аас баталсан Монгол улсын Стратегийн ач холбогдолтой ордын  жагсаалтад төмрийг оруулсан. Тухайн үед Төмөртэйн ордыг эзэмшиж байсан БТЛ гэх компаниас төр 2006 онд лицензийг нь авч Дарханы төмөрлөгийн үйлдвэрт шилжүүлсэн бол Хэнтий аймаг дахь Баргилтын ордыг "Монголросцветмет" нэгдэл эзэмшдэг юм байна.

Харин үлдсэнийг нь буюу 23 ордод "Болдтөмөр Ерөө гол", "Эрдэс групп", 'Түжинь", "Мөст олон булаг", "Эй Эл Жи Пи", "Хүдэрболд", "Голденпогода", "Жинхуа", "Бэрэн" групп, "Минг хонг да", "Шианганюнтун", "Жинтайхэ", "Тун Сунь" зэрэг БНХАУ-ын голдуу хөрөнгө оруулалттай компаниуд 2006 оноос хойш олборлолт явуулж байгаа юм. Үүнээс хамгийн том нь буюу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Баянголын орд. Тухайн үед 110 сая тонн нөөцтэй гэж тогтоож байсан энэ орд одоо ч нөөцийн хэмжээ болон олборлолтоороо хамгийн том нь. Тиймдээ ч  өнөөдрийг хүртэл сүүлийн дөрвөн жилийн байдлаар хамгийн их буюу  2.3 сая тонн төмрийн  хүдрийг БНХАУ руу дангаараа экспортолжээ.

Тухайн үед геологичид Төмөртэйн ордыг Баянгол, Төмөртолгой, Хуст уулын ордтой багцаар нь ашиглавал эдийн засаг болон дэд бүтцийн хувьд ашигтай гэж тооцож байжээ. Гэвч тэр үеийн төрийн харалган бодлогоор хэдэн хэсэгт хуваан эзэмшүүлснээр ийнхүү баялгийн өгөөжийг тарамдуулсан нь энэ.

"Болд төмөр Ерөө гол"-ын хувьд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын мэдээллээр жилд гурван сая тонн хүдэр олборлох хүчин чадалтай. 2006-2010 онд 4.833.854 тонн, энэ оны эхний хагас жилд 1.437.696 тонн хүдэр олборложээ. Үүнээс улс, орон нутгийн төсөвт өнгөрсөн онд 3588.8 сая төгрөгийн татвар төлж, "Шилдэг татвар төлөгч байгууллага"-аар шалгарсан юм байна. Үүнээс үзвэл Баянголын орд хэр хэмжээнд стратегийн ач холбогдолтой, үр өгөөжтэй байсан нь ойлгомжтой. Зөвхөн татварт 3588.8 сая төгрөг төлсөн нь энэ компани ямар хэмжээний том орд сугалж авсныг харуулж байна.

Дэлхийн төмрийн хүдрийн нөөцийн 10 хувь нь Хятад улсад бий. Гэсэн ч тэд өөрсдийн баялгаа ухалгүй, Монголоос хамгийн хямд үнээр худалдан авдаг. Энэ нь баялаггүйдээ биш, төр нь бодлоготой учраас тэр. Тиймдээ ч Монголд хамтарсан компани байгуулан гаднын хөрөнгө оруулалт гэх нэрийддээр татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэн Тавантолгойн нүүрсээс ч илүү ашиг орлого олж, газар нутгаа сүйтгэж байгаль орчноо сүйрүүлэлгүйгээр стратегийн бүтээгдэхүүнээ нөөцөлж чадаж байна.

Харин Монголын ашигт малтмалын салбар дахь төрийн бодлого улс орон, ард түмэндээ ямар үр өгөөжтэй байгаа билээ. Баялгийг нь гаднынхан авч, барлагийг нь монголчууд өөрсдөө хийж байна. Баялгийн шимээ хүртэхээсээ өмнө байгал орчингүй, балга усгүй болж эхэллээ. “Монголд” түрийвчний биш төрийн бодлого хэрэгтэй байна.

Д.ОЮУН-ЭРДЭНЭ

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орос, Монголын худалдааны шинэ боломжууд нээгдэж байна
    12 цаг 24 мин
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
    15 цаг 8 мин
  • Дональд Трампын гэр бүлтэй холбоотой криптовалютын ханш 50 хувиар унажээ
    15 цаг 35 мин
  • Дэлхийн хамгийн гүн далайн бүсээс асар хүчтэй галт уулын дэлбэрэлтийн ул мөр олджээ
    15 цаг 41 мин
  • Өвлийн идшээ базаахад өрхийн хэтэвч нимгэрч байна
    15 цаг 56 мин
  • ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд "Royal dance" баг түрүүлж, дэлхийн хошой аварга боллоо
    16 цаг 5 мин
  • Өвлийн элсэлтийн шалгалт 12 сарын 19-23-нд болно
    16 цаг 12 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    16 цаг 26 мин
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    Уржигдар 22 цаг 31 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    Уржигдар 22 цаг 13 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    Уржигдар 13 цаг 29 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    Уржигдар 13 цаг 14 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    Уржигдар 12 цаг 00 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    Уржигдар 11 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    2026-11-27
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    2026-11-27
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    2026-11-27
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    2026-11-27
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК