Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Говь-Алтай аймгийн Цээл сумынхан БОНХ-ийн яаманд хандлаа

2013-3-04
0
ЖИРГЭХ
   Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэд “Алтайн хүдэр” ХХК-ийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох, мөн байгаль орчны үнэлгээнд хийсэн дүгнэлтийг хянуулахаар БОНХ-ийн яаманд хүсэлт тавьсан талаараа нутгийн иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ.
ce41ff05a8696577original    Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэд “Алтайн хүдэр” ХХК-ийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох, мөн байгаль орчны үнэлгээнд хийсэн дүгнэлтийг хянуулахаар БОНХ-ийн яаманд хүсэлт тавьсан талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Уул уурхайн “Алтайн хүдэр” ХХК нь 2009 оноос Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт төмрийн хүдрийн олборлолт явуулдаг юм. Тус компани нэг талдаа 168 км шороон замаар өдөр бүр хүнд даацын 70 орчим авто машинаар тээвэр хийдэг бөгөөд энэ сараас эхлэн машины тоогоо эрс нэмэгдүүлж 100 орчим хүнд даацын машин очиж байгаа талаар мэдээлэл ирсэн гэж нутгийн иргэд хэллээ.  Энэ тээвэрлэлт нь байгаль орчин, хүн, малд  маш их хохирол учруулж байгааг нутгийн иргэд эсэргүүцэн, доорх хүсэлтийг БОНХ-ийн яаманд гаргаад байна.

БОНХ-ИЙН САЙД  С.ОЮУН ТАНАА

Байгаль орчны үнэлгээнд хяналт хийлгэх тухай

Уул уурхайн “Алтайн хүдэр” ХХК нь 2009 оноос Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт төмрийн хүдрийн олборлолт явуулж байгаа билээ. Тус компани нэг талдаа 168 км шороон замаар өдөр бүр хүнд даацын 70 орчим авто машинаар тээвэр хийдэг бөгөөд энэ сараас эхлэн машины тоогоо эрс нэмэгдүүлэхээр цуваа гаргаад байна. Энэ тээвэрлэлт нь байгаль орчинд  маш их хохирол учруулж байна. Үүнд:

1. Хөрс: Хүнд даацын автомашинаар хийж байгаа энэ тээвэр нь говийн хөрсийг маш ихээр эвдэж байгаагаас олон сөрөг үр дагавар үүсч тэсвэрлэшгүй байдалд хүрсэн ч зам тавина гэсэн тайлбар хийсээр өдий хүрлээ. Шороон зам дээр сайжруулалт хийхдээ стандарт мөрдөөгүй, замын хажууд нүх хонхор үүсгэх, дов толгодыг нураах, хад чулууг хамаагүй газар овоолох гэх мэтээр гаргасан олон зөрчлөө арилгахгүй удаж байна. Сайжруулсан шороон замын хоёр талаар 50-100 метрийн өргөнтэй, хөрс эвдсэн хуучин замд нөхөн сэргээлт хийгдээгүй хөрсний элэгдэл, эвдрэлийг нэмэгдүүлсээр байна.

2. Ургамал: Энэ зам орчмын ургамал үндсэндээ бүрэн ургахаа больсон байна. Агаарт дэгдсэн асар их тоос нь хөрсөнд зузаан хар давхрага үүсгэж цас борооны чийгийг ургамлын үндсэнд  хүргэхгүй байгаагаас энэ говь хоолойд ургадаг ургамлын ургац жилээс жилд муудаж байгаа нь ил боллоо.

3. Амьтан: Говь-Алтайн нурууны салбар Аж богд, Хан Жаргалант, Их бага Таянгийн уулсад нутагладаг аргал, янгир, хар сүүлт зээр зэрэг ховор ан амьтны нүүдэл, нутагшил, өсөлт үржилд маш сөргөөр нөлөөлж байна. Мөн энэ говьд амьдардаг шавж, жижиг мэрэгчид, сүүн тэжээлтэн, хэвлээр явагчдын амьдрах орчин маш ихээр доройтож байна.

4. Агаар мандал: Уурхайн тэсэлгээ, ашиглалтын үйл ажиллагаанаас үүсдэг тоос, хүнд элементүүд агаар мандалд дэгдэж амьд организмын анхдагч орчин агаарын чанарт ноцтой нөлөөлж байна. Агаарт дэгдсэн хүнд метал нь хурын усаар дамжин иргэдэд олон хэлбэрээр ажиглагдаж байгаа нь маш их айдас төрүүлж байна.

5. Алтайн өвөр говийн эко систем: Салхиар дамжсан их хэмжээний тоос, хөрсний сулралаас үүдэлтэй элсний нүүдэл нь Алтайн өвөр говийн эко системд олон талын сөрөг нөлөө үзүүлж байна.

6. Хүн, мал: Байнгийн тоосжилт, хөрсний нүүдэл, сулрал нь малчдын хаваржаа, намаржааны бүс нутгийн малын бэлчээрийн ашиглалтыг бууруулж байна. Өвөл хавар цасны усаар ихэвчилэн ундны усаа хангадаг иргэд энэ нутгаас цасны усаар ундаалах байдал маш хүндрэлтэй боллоо. Өмнө тохиолдож байгаагүй ургийн гажигтай төрөлт өнгөрсөн жил 3 гарлаа. Амьсгалын замын болон элэг дотрын өвчлөл, хорт хавдар зэрэг өвчнүүд эрс нэмэгдэж байна. Хүнсэнд бэлтгэсэн малын уушги, дотор эрхтнүүдэд хордлого, өвчлөлийн шинж тэмдэг маш их болсон тухай малчдаас мэдээлэл ирсээр байна.  Мал сүрэг тээврийн замаар хөндлөн гарах гарцгүйгээс тавтай бэлчих, нүүдэллэхэд сөрөг нөлөөлөл үзүүлж байна.

7. Хүн амын ундны цэвэр усны нөөцөөс тус уурхай байнга шавхан ашиглаж байгаа бөгөөд гүний цэвэр усыг уурхайн ахуйн хэрэглээнд ганц удаа хэрэглэх технологиор зарцуулж байгаа нь усны хүрэлцээ муутай энэ газарт амьдардаг хүн бүрийн сэтгэлийг өвтгөж байна.

8. Уурхайд ашиглаж байгаа хуурай аргаар баяжуулах технологи нь байгаль орчин, хүн малын ая тухтай амьдрах орчинд сөргөөр нөлөөлсөөр байна. Мөн түүнд ашиглаж байгаа асар их хэмжээний тэслэх бодис, тэсэлгээнээс үүссэн асар их хэмжээний тоосжилт, хүнд металиуд тус сумын иргэдэд айдас түгшүүр төрүүлсээр байна.

Эдгээр зөрчил нь ”Үндэсний Аюулгүй байдлын тухай” Монгол улсын хуулийн 1-р бүлгийн 3-р зүйлийн 4.9-д заасан “экологийн аюулгүй байдал”-ыг энэ сумын нутагт алдагдуулж байна гэж нутгийн иргэд, сумын удирдлагууд дүгнэж байна.

Мөн “Байгаль орчныг хамгаалах тухай” Монгол улсын хуулийн 1-р бүлгийн 5-р зүйлийн 2-р хэсэгт тусгагдсан төр нь байгаль орчныг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ баримтлах ёстой дараахь 4 зарчим тус сумын нутагт үндсэндээ алдагдсан байна. (Энэхүү дүгнэлттэй сумын удирдлагууд санал нэг байгааг илтгэсэн албан бичгийн хуулбар, холбогдох материалыг хавсаргав).

Та энэхүү бичиг баримттай танилцан албан ёсны хариултаа ажлын 10 хоногт багтаан бидэнд бичгээр гаргаж өгнө үү.

Таныг байгаль орчин хэрхэн сүйдэж байгааг өөрийн нүдээр харж, танилцаж байгаль орчинд ээлтэй, дэд бүтцээ бүрэн шийдсэн хариуцлагатай байдлыг бий болгох, тээврийн болон иргэний хатуу хучилттай авто замаа бүрэн тавьж ашиглалтанд ортол тээвэр хийхийг зогсоож, цаашид байгаль орчинд ээлтэй байх талаар ухаалаг шийдвэр гаргах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар санаачлагатай ажиллана гэдэгт бид гүнээ итгэж байна.
24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • ганаа (112.72.12.38)
    өө энэ Базар түүний гар хөл Батдорж, Тогтохбаяр мэтийн юмнууд болимоор юм аа
    2013 оны 03 сарын 14 | Хариулах
  • (202.21.106.81)
    Ochirbat guya geju
    2013 оны 03 сарын 04 | Хариулах
  • Delger (49.0.203.194)
    П.ОЧИРБАТ ичиг ичиг
    2013 оны 03 сарын 04 | Хариулах
  • ХАЙЯА МОНГОЛ ОДОО МАНАЙ БОЛОСООН ШҮҮ (183.81.169.21)
    П.ОЧИРБАТЫН ТЭНГЭРИЙН ЦАГ КОМПАНИ ДЭЭР БАЙРЛАДАГ БАЗАРЫН АЛТАЙН ХҮДЭР КОМПАНИ ОЧИРБАТЫНХ УУ БАЗАРЫНХ УУ?БОРОО ГОЛД БАС ТЭНГЭРИЙН ЦАГ ДЭЭР БАЙРЛАНА.
    2013 оны 03 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    Уржигдар 18 цаг 44 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    Уржигдар 14 цаг 51 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    Уржигдар 14 цаг 19 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    Уржигдар 14 цаг 02 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    Уржигдар 13 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    Уржигдар 13 цаг 07 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    Уржигдар 10 цаг 15 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Уржигдар 09 цаг 36 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК