Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор, маргааш ихэнх нутгаар, 9-нд зүүн зүгийн нутгаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурахыг анхааруулж байна.Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Буянт, Халх голын сав газраар 4-9 градус хүйтэн, Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Хэрлэн, Онон, Улз, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав, Дорнод Монголын болон Дарьгангийн талаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгаар 12-17 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 3-5 градус дулаан байна.






















































