Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Март 8”-ны тоглолтууд 10-160 мянган төгрөгний үнэтэй байна

2013-3-07
0
ЖИРГЭХ
dff    Олон улсын эмэгтэйчүүдийн баяр буюу бидний хэлж заншсанаар “Мартын 8” маргааш болно.  Бүх л хүмүүс ээжийгээ, эхнэрээ, бүсгүйчүүдээ хэрхэн баярлуулах талаар бодож байгаа энэ л мөчид хамгийн гэгээлэг  бэлэг болох тоглолт үзвэрүүдийн мэдээллийг хүргэж байгаа юм.
    Олон улсын эмэгтэйчүүдийн баяр буюу бидний хэлж заншсанаар “Мартын 8” маргааш болно.  Бүх л хүмүүс ээжийгээ, эхнэрээ, бүсгүйчүүдээ хэрхэн баярлуулах талаар бодож байгаа энэ л мөчид хамгийн гэгээлэг  бэлэг болох тоглолт үзвэрүүдийн мэдээллийг хүргэж байгаа юм.

Бөхийн өргөө, паб, клуб , ресторан гээд л хаа сайгүй тоглолтын зар хадаастай.  Билетийн кассууд ойчир дараалал үүсч, билет шаглагчид хэд хэдээрээ гараад ирснийг  та бүхэн анзаарсан байх. Тэгэхээр маргаашийн  баяраар ямар олон хамтлаг дуучид ээжүүд, бүсгүйчүүддээ зориулж өөрсдийн уран бүтээлээрээ бэлэг барих гэж байгаа нь ойлгомжтой. Ямартай нэг тоглолт ч алгасалгүйгээр бүхий л тоглолтын мэдээллийг хүргэхийг зорьлоо. Хэний тоглолт хаана, хэдэн цагаас, ямар үнэтэй болох гэж байгаа вэ?.

Хамтлаг дуучдаас хамгийн үнэтэй тоглолт

Hurd1 “Хурд” хамтлагийн “Ханьдаа дуулъя UNPLUGGED баярын цэнгүүн” тоглолт  “Irish Pub”-д  маргааш 19.00 цагаас болно.  Хамтлагуудаас хамгийн үнэтэй тоглолт болж байгаа бөгөөд тасалбарын үнэ 160 000 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Тэртээх 1993 онд анхлан байгуулагдаж өнөөдрийг хүртэл монголын рок попын ертөнцөд тасралтгүй 20 жилийн турш уран бүтээлээ туурвиж буй "Хурд" хамтлагийнхан тоглолтонд ирсэн бүсгүйчүүддээ “Christian Dior”-н гарын бэлгийг бэлэглэнэ гэсэн шүү.

- Монголын хамгийн чадварлаг хоолойтой охидын хамтлаг болох “Sweetymotion” хамтлаг Тусгаар тогтнолын ордонд эхчүүд, эмэгтэйчүүддээ зориулж  “Male stars and Unplugged” тоглолтоо хийхээр товложээ. Тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 30, 50, 70 000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа.
9acb2d82c1805719big
-Монголын рок поп урлагт шинэ содон дуугаралт, мэргэжлийн түвшний тоглолтыг үзүүлдэг хамтлагийн тоонд “A Sound” хамтлагийг нэрлэх нь зүй ёсны хэрэг. Тэд маргааш 18:00 цагаас Thai restaurant-д “Woman`s day” тоглолтоо хийх юм. Тоглолтын билет 50 мянган төгрөгний үнэтэй бөгөөд үүнд вино, ундаа, ус, зууш багтсан юм байна. Энэхүү тоглолтоо 100 хүнд зориулан тоглох аж.

images-VOICE  "VOICE СОНГОДОГ ҮДЭШ" тоглолтоо  өнөөдөр,  маргааш тоглох ба  Улсын Филармонийн концертын танхимд  19:00 цагаас болох юм. Тасалбарын үнэ 30 000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

-“Нюанс” хамтлаг УДБЭТ-т  мөн л өнөөдөр, маргааш хоёр “Бид ээждээ хайртай” тоглолтоо 19.00 цагаас тоглоно. Тасалбарын үнийн хувьд  30 000 төгрөг.
solongo8702208262013-03-06-10-07www.urlag.mn
-“Харанга” хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаш өнгөрсөн жил “Солонго” охидын жааз хөгжмийн хамтлаг байгуулсан нь урлаг сонирхогчдын зүгээс өндөр үнэлгээ авсан. Монголын анхны мэргэжлийн эмэгтэй саксафонч, жааз уран бүтээлчдийг гаргаж ирэх нь долоон гишүүнтэй “Солонго” хамтлаг энэ сарын 8-нд анхны тоглолтоо “River sounds” клубт хийхээр болжээ.

maart (1)Дуучин, хөтлөгч, жүжигчин Д.Цовоо “Харанга” хамтлагийн гитарчин Ц.Энхманлайтай хамтран бүсгүйдийг баярлуулахаар “Хайрын дуу” нэртэй амплаггед мөн өнөөдөр болон маргааш "Баянгол ресторанд" 19.00 цагт болно. Гуравдахь жилдээ зохион байгуулж буй тоглолтод 1960, 70-аад оны хит дуунууд эгшиглэх юм.

Нийтийн буюу зохиолын дуучдын тоглолт


IMG_4200    -Зохиолын дуучид дундаа хамгийн үнэтэй цэнгүүнийг хийж байгаа нь МУСТА Г.Эрдэнэтунгалаг юм. Тэрээр "Сүүтэй энгэрийн аялгуу" VIP цэнгүүнээ Улаанбаатар ресторанд маргааш  19 цагаас хийнэ  Тасалбарын үнэ 88 000 төгрөг.
жавхлан
-МУГЖ С.Жавхлан “Галаа манасан Монгол бүсгүй” тоглолтоо өнөөдөр, маргааш  Улаанбаатар паласт  тоглох юм. Тасалбарын үнэ 25 000 төгрөгөөр худалдаанд гарчээ. Тэрээр  “Түмний дуртай дуунууд” хэмээх тоглолтоос хойш дөрвөн жилийн хугацаанд тоглолт хийгээгүй байсан. Энэ удаагийн тоглолт нь бусад дуучдын Мартын 8-нд зориулан тоглох тоглолтоос ихээхэн өвөрмөц ажээ. Учир нь тоглолтын орлогоос 21 аймаг, зургаан дүүргийн хамгийн өндөр настай, өрх толгойлсон ээжүүдэд нэг сая төгрөг тараахаар болжээ.

IMG_0385    -МУГЖ Д.Ширмэнтуяа, Д.Амаржаргал нарын хамтарсан "Мөнхөд дурсагдах ижий" тоглолт маргааш  Тусгаар тогтнолын ордонд 18.00 цагаас болно. Тасалбарын үнэ 30, 50, 100 мянган төгрөг юм байна. 12 жилийн хугацаанд Монгол орноо нийт 2 удаа тойрч, 60 гаруй бүрэн хэмжээний тоглолтыг, мөн 2002 онд “Хослох зүрхний уянга”, 2006 онд “Чи бидэн хоёр” бүрэн хэмжээний тоглолтоо толилуулж байсан юм.
6351fb8828ea7187big
-Харин өнөөдөр дуучин эгч дүүс Ж.Хишигдэлгэр, Ж.Хишигсүрэн нарын хамтарсан "Ижий эх орон" тоглолт Соёлын төв өргөөнд болох бөгөөд  тасалбарын үнэ 15 000, 20 000 мянгаар борлуулагдаж байна. Сар шинийн өмнөхөн "Соёлын тэргүүний ажилтан" хэмээх эрхэм цол тэмдэгээр шагнуулсан эгч дүүс бүсгүйчүүдийн гурав дахь бие даасан тоглолт бөгөөд бүх эмэгтэйчүүд, ээжүүддээ зориулж буй уг тоглолтод бүх цэргийн жааз хөгжмийн бүрэлдэхүүн, Гавьяат жүжигчин Г.Батбаяр, “Гурван бүдүүн” хамтлаг, залуу дуучин Алтанхүү, морин хуурч Алтанбат нарын уран бүтээлчид оролцох аж.

imagesНийтийн дуучдын "Үртэй хүн жаргалтай" нэгдсэн тоглолт Монгол бөхийн өргөөнд  өнөөдөр, маргааш  19 цагаас болох бөгөөд 10 000, 15 000 төгрөгөөр тасалбар нь худалдаалагдаж байна. Гагцхүү билет шаглагчид 20-25000 төгрөг болгож тоглолтын тасалбарыг борлуулж байгааг эх сурвалж мэдээлсэн юм.

-Ардын жүжигчин А.Долгор “Эхийн цагаан суврага” тоглолт маргааш  СТӨ-нд  болно. Тасалбарын үнэ 20 000 төгрөг.
 
-МУСТА Э.Оюумаа “Амрагхан чамдаа” тоглолт АСА циркэд  өнөөдөр болох ба  тасалбарын үнэ 10 000 бөгөөд хамгийн хямдхан тоглолтоо хийж байгаа дуучдын тоонд багтаж байгаа юм.
 
Хошин урлаг хийгээд Драма


images-УДЭТ-т  маргааш  В.Хюгогийн  "Парисын Дарь эхийн сүм" жүжиг 18.00 цагаас тоглогдоно. Тасалбарын үнэ суудлаасаа хамаараад 15-45 000 төгрөгийн үнэтэй байгаа юм. Дэлхийн олон орны томоохон театрын тайзнаа амилж байсан тус жүжгийг үзэх хүмүүсийн цуваа  Тасалбар борлуулах цэгээс тасрахгүй байгаа гэсэн шүү. Мөн энэ өдөр 18.00 цагт У.Шекспир Гамлет эмгэнэлт драмын жүжиг үзэгчдэд хүрэх юм.

- Тэгвэл “Шинэ үе” продакшны “Шилдэгийн Шилдэг Gold” тоглолт мөн маргааш Монголын хүүхдийн ордонд 17,19, 21-н цагаас болно.  Тасалбарын үнэ 10 000 төгрөг юм.


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • irgen (202.126.89.199)
    bilet zahialj bolohuu.hvrgelt ba.uu
    2017 оны 03 сарын 05 | Хариулах
  • ттт (103.26.193.80)
    өнөөдөр маргааш л гээд байх юм. Тодорхой хугацаа заасан юм бичээч . мэдээлэл хүргэх гэж энийг хэлдэггүй байх...
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    Уржигдар 18 цаг 44 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    Уржигдар 14 цаг 51 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    Уржигдар 14 цаг 19 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    Уржигдар 14 цаг 02 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    Уржигдар 13 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    Уржигдар 13 цаг 07 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    Уржигдар 10 цаг 15 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Уржигдар 09 цаг 36 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК