МУГЖ Х.Болормаа, СТА Э.Оюумаа, СТА Р.Дэлгэрмаа нарыг сүүлийн үед "гурван маа" хамтлаг гэгдэх болсон. Тэгвэл гурван маа олон улсын эмэгтэйчүүдийн баяраар хөдөө орон нутагт уран бүтээлээ хүргэхээр болжээ. Тэд өнөөдөр өглөө Дорнот аймгийг зорьсон бөгөөд Дорнот аймагт шинээр баригдсан хөгжимт драмын театрт найман, есөнд хамтарсан уран бүтээлээ хүргэхээр болсон байна. Харин есөнд Сүхбаатар аймаг, арванд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд тоглох юм байна. Мөн энэ сарын 15-нд үргэлжлүүлэн Эрдэнэт хотын иргэддээ ая дуугаа өргөхөөр болжээ.Д.Ундрах /24tsag.mn/























































Сэтгэгдэл (1)