МУГЖ, дуучин С.Жавхлан болон “Хамаг Монгол” төслийнхөн “Улаанбаатар палас”-т өнөөдөр, маргааш хоёр өдөр гал тахих тоглолт хийнэ. Тоглолтод Тува, Буриад, Халимаг, Өвөрмонгол болон Монгол гэсэн таван туургатны алдартай дуучид оролцох юм. Тоглолтын үеэр Монголын уламжлалт тулганы гал бадраах ёслол болох тул үүнд зориулан таван тулгыг урлаж байгаа гэнэ. Тулга бүр тус тусдаа үсэгтэй, эдгээр нь нийлээд хөх Монгол гэсэн үгийг бүтээх юм байна. Түүнчлэн МУГЖ, дуучин С.Жавхлан уг тоглолтоо “Алдарт эх”-ийн 1, 2-р одонтой 108 ээжид үнэгүй үзүүлэх ажээ.























































Сэтгэгдэл (3)