Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дорноговьчууд 2013 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгожээ

2013-3-14
0
ЖИРГЭХ

 426519_578755925469653_335484727_n Хол ойрын зоригчдыг үдэж угтах үүд хаалга болдог Дорноговь аймгийнхан 2013 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгожээ. Энэ аймагт аялал жуулчлал хөгжих таатай нөхцөл бий. Дэлхийн өвд бүртгэгдсэн ноён хутагт Данзанравжаагийн музей, түүний үүсгэн байгуулсан Хамрын хийд, Шамбалын орон орчмын шашин-түүхийн дурсгалт газрууд аялагч жуулчдын сонирхол татдаг гол цөм нь юм. Сүүлийн жилүүдэд танин мэдэхүйн аяллаас гадна шашин мөргөл, бясалгалын аялал хөгжих хандлагатай байгааг аймгийн удирдлагууд хэлж байсан.

 
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорноговь аймагт ажилласан хоёр дахь өдрөө орон нутгийн зүгээс тодорхой зорилт дэвшүүлэн ажиллаж буй “Дорнын говьд тавтай морилоорой” 2013 оны хөтөлбөр, төлөвлөгөө болон аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн болсон үзмэрүүдтэй танилцлаа.

 Орон нутгийн төдийгүй үндэсний түүхээс зочид гийчдэд таниулах олон үзмэр аймгийн түүхийн музейд хадгалагдаж байна. Монгол нутагт хүн аж төрөх болсон, чулуу, төмрөөр зэвсэг урлаж сурсан үеэс авахуулаад нүүдэлчдийн олон үеийн түүх намтрыг илтгэх олдворуудаа палеонтологийн, байгаль ан амьтны, эртний түүхийн, говьчуудын аж байдлын, сүлд шүтээний, орчин үеийн гэсэн зургаан танхимд ангилан дэлгэжээ.

 Амралтын өдрийг ч алгасалгүй байнгын ажиллагаатай байдаг тус музейн чухал үзмэрүүдийн тоонд 80 гаруй сая жилийн тэртээ амьдарч байсан үлэг гүрвэлийн яс, далай тэнгисийн амьтан ургамлын үлдэгдэл, чулуужсан мод, 30 сая жилийн өмнө амьдарч байсан намгийн хирон, одос үхэр, тэмээн хяруулын ул мөр зэрэг палантеологийн чухал олдворууд багтдаг байна. Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл өнгөрсөн оны сүүлчээр тус музейд зочлохдоо Чингис хааны дагуул тугийн нэг байсан гэх “Их цагаан сүлд”-ийг нь музейн брэнд болох ёстой хэмээн ач холбогдол өгч онцолсон байна.

 426519_578755925469653_335484727_nСайншанд хотод өөр нэгэн томоохон музей ажилладаг нь ноён хутагт Данзанравжаагийн музей юм. Хутагтын үйл хэргийг илтгэх түүх дурсгалын үнэт эд зүйлсийг отгон шавийнх нь үр удам хамгаалан сахиж, Манжийн дарлал, их хэлмэгдүүлэлт зэрэг түүх соёлын өвд халдсан бэрх үеүдээс авч үлдэж чаджээ.

 Улмаар шашин ном нээлттэй болсон үед догшин ноён хутагтын эд хэрэгсэл, бичиг соёлын дурсгалыг дэлгэн харуулахаар тус музейг байгуулжээ. Хутагтын чандар, хувцас өмсгөл зэрэг материаллаг эд өлгийн зүйлсээс гадна оюун санааных нь тусгал болсон гар бичмэл, уран зураг, баримал зэрэг нэн ховор үнэт бүтээлүүд энд эх хувиараа хадгалагдаж байна. Алдарт “Саран хөхөө” дуулалт жүжгийн гар бичмэл, жүжигт хэрэглэж байсан хувцас, нүүрний будаг, шашны үйл хэргийнх нь элдэв төрлийн хэрэгсэл, тоглож байсан шатар нь хүртэл бүрэн бүтнээрээ байх аж.

  Монголын төдийгүй дэлхийн соёлын үнэт өв санд тооцогдох эдгээр дурсгалыг олон үе дамжуулан нандигнан хамгаалж, өдгөө ийм гайхам үзмэрүүд дэлгэсэн музей байгуулж талын нүүдэлчдийн соёл сэтгэлгээ, гайхамшигт чадварыг олон нийтэд таниулж байгаа музейн захирал Н.Алтангэрэлд Ерөнхий сайд Н.Алтанхуяг гүн талархлаа илэрхийлсэн. Мөн улсын, хувийн гэж ялгалгүй дээрх хоёр музейд үнэт үзмэрээ найдвартай хамгаалахад нь дэмжлэг үзүүлэхээр Соёл спорт аялал жуулчлалын яамнаас зориулалтын камер, дохиоллын иж бүрэн хэрэгсэл бэлэглэлээ.

 Үүний дараа Засгийн газрын тэргүүн Хамрын хийд, Өвгөн суварга, Энергийн төвд очиж, байгалийн гайхамшигт чанар, ноён хутагтын хувилгаан чадварын нэгдэл дээр бий болсон шашин-түүхийн дурсгалтай танилцсан юм. Дэлхийн энергийн хоёр цөм төвийн нэг нь Гималайн оргилд, нөгөө нь Монголын говьд бий. Монголынх нь Хамрын хийд дэх энергийн төв хэмээн тайлбарлагч лам хэлж байв. Үүгээр ч зогсохгүй шашин мөргөлийн их газар Утай, Гүмбэнтэй ижил энерги увдистай газар орон Монголд хоёр байдгийн нэг нь мөн л энэ Шамбалын орон гэж тодотгосон юм.

 Энэтхэг, Төвдийг зорих болсон дотоодын аялагчдаа төдийгүй гадаадын жуулчдыг татах өргөн боломж Дорноговьчуудад байгааг Ерөнхий сайд дурьдаад, төрийн зүгээс дэд бүцийн асуудлыг нь шийдэхэд дэмжлэг үзүүлэхээ хэлж, эхний ээлжинд Сайншандаас Хамрын хийд хүртэлх 42 км хатуу хучилттай авто замыг энэ намартаа барьж ашиглалтад оруулахаар холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө. Говийн бүсийн аялал жуулчлалын гол цөм болсон энэхүү газраас гадна байгалийн өвөрмөц сонин тогтоц бүхий баян бүрд, элсэн манхан, ховор амьтан ургамал, нүүдэлчдийн ахуй соёлыг илтгэсэн баялаг үзмэрээ аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн болгоход орон нутгийн зүгээс санаачилгатай ажиллахыг мөн захилаа.

 Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Замын-Үүд суманд ажиллаж, хил гаалийн нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, хяналт шалгалтын чанарыг сайжруулах, боомтын ачааллыг бууруулах, ложистикийн төв байгуулах зэрэг чухал асуудлаар орон нутгийн удирдлагуудтай уулзалтууд хийж, газар дээр нь биечлэн танилцана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    Уржигдар 18 цаг 44 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    Уржигдар 14 цаг 51 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    Уржигдар 14 цаг 19 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    Уржигдар 14 цаг 02 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    Уржигдар 13 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    Уржигдар 13 цаг 07 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    Уржигдар 10 цаг 15 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Уржигдар 09 цаг 36 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК