Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хот байгуулалтын мэдээллийн санд инженерийн шугам сүлжээг нарийвчлан бүртгэнэ

2013-3-15
0
ЖИРГЭХ
Хот байгуулалтын мэдээллийн санд инженерийн шугам сүлжээг нарийвчлан бүртгэнэ
хот байгуулалтНийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаан инженерийн шугам сүлжээг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэж  байгаа тухай мэдээллээр үргэлжиллээ.

2013 оны 2 дугаар сарын 28-нд хуралдсан Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар зам засварын ажил эхэлж байгаатай холбогдуулан инженерийн шугам сүлжээг хот байгуулалтын нэгдсэн санд бүртгэж, хот байгуулалтын мэдээллийн сангийн мэдээ, мэдээллийг шинэчлэх, баяжуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн юм. Энэ үүргийн дагуу нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас  тодорхой ажлуудыг зохион байгуулж, өнөөдөр удирдлагын зөвлөлийн гишүүдэд хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө. Улаанбаатар хотын Ерөнхий архитектор, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржийн танилцуулснаар хот байгуулалтын бодлого, үйл ажиллагаа нь сайн судалгаа, мэдээлэл дээр үндэслэдэг. Тиймээс ерөнхий төлөвлөгөөний газар хот байгуулалтын мэдээллийн сангийн мэдээ, мэдээллийг шинэчлэх баяжуулах, тодотгох ажлыг байнга хийсээр ирсэн байна. Энэ мэдээллийн  санг мэргэжлийн байгууллагууд үйл ажиллагаандаа тогтмол ашигладаг юм байна.

Хот байгуулалтын мэдээллийн сангийн суурь өгөгдөл буюу одоо ашиглаж байгаа зураг нь 1970-аад оны эхэн үеэс 1980-аад оны оны сүүлч хүртэл аналоги аргаар 8.0 мянган га талбайд зурагдсан байдаг байна. Энэ зургийг 1998 онд тоон хэлбэрт хөрвүүлсэн учраас нууцын зэрэглэлд ордог томоохон объектууд, мөн газар доорхи зарим шугам сүлжээ, ТЭЦ-4-ийн харъяа цэвэр усны зарим шугам зурагдаагүй, мэдээллийн санд ороогүй байна.
Мөн хүн ам суурьшсан 39.1 мянган га газраас 5.5 мянган га-д газар доорх шугам сүлжээний байр зүйн зураглал хийгдсэн байна.

УСУГ, "Улаанбаатар” Дулааны Шугам сүлжээ, Улаанбаатар Цахилгаан Түгээх сүлжээ, нийслэлийн Авто замын газартай хамтран хот байгуулалтын мэдээллийн сангийн суурь өгөгдлийг шинэчлэх, тодотгох, баяжуулах судалгааг  гүйцэтгэж байгаа юм байна.

Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын дагуу 14 хоногийн хугацаанд шалгалт хийж, нийслэлийн цахилгаан хангамжийн байгууламжийн 41 хувь, дулаан хангамжийн байгууламжийн 20 хувь, усан хангамжийн шугам сүлжээний мэдээллийн 30 хувь, ариутгах татуургын 15 хувь нь хот байгуулалтын мэдээллийн санд ороогүйг тогтоожээ.Тиймээс цахилгаан, дулаан, усан хангамжийн 3,9 мянган га талбайд тус тус зураглал үйлдэх, мэдээллийн санд оруулахад 1.2 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарсан байна. Энэ ажлыг ойролцоогоор 352 хоногт хийхээр урьдчилан төлөвлөжээ. Цаашид орон зайн мэдээллийн дэд бүтцийг ойрын хугацаанд байгуулах, инженерийн хангамжийн байгууллагуудыг геодезийн хэмжилт бүртгэлийн орчин үеийн тоног төхөөрөмж, программ хангамжаар хангах шаардлагатай байна гэж Ерөнхий архитектор хэллээ. Хэрвээ шаардлагатай тоног төхөөрөмж, программаар хангаж чадвал хэмжилт, бүртгэл, төлөвлөлтийн ажлын нарийвчлал сайжирч, нийслэлийн хэмжээнд газар ашиглалт, хот төлөвлөлт, байгуулалтын хувьд нөхцөл байдлыг үнэлэх, ойрын болон хэтийн зорилтыг төлөвлөх бодит үндэслэл болох юм байна. Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд инженерийн шугам сүлжээг хот  байгуулалтын мэдээллийн санд бүртгэж байгаа тухай асуудлыг хэлэлцээд, инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийг хэмжих геодезийн хэмжилт, бүртгэлийн багаж, программ хангамжийг худалдаж авах хөрөнгийн эх үүсвэрийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах тухай захирамж гаргахаар болж,  энэ захирамжийн хүрээнд худалдаж авах үнийн санал, судалгаа гаргахыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болгов гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    Уржигдар 18 цаг 44 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    Уржигдар 14 цаг 51 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    Уржигдар 14 цаг 19 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    Уржигдар 14 цаг 02 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    Уржигдар 13 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    Уржигдар 13 цаг 07 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    Уржигдар 10 цаг 15 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Уржигдар 09 цаг 36 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК