Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрчүүдээ дээдэлж зөв залбал Монгол Улс мандан бадарна

2013-3-18
0
ЖИРГЭХ
    Эрх чөлөө гэдэг чинь энэ ертөнцөд байдаггүй зүйл. Амьд байгаа чинь л эрх чөлөө хэмээн миний нэг танил хэлж билээ. Нээрэн л бодоод байх нь ээ энэ үг үнэн ч юм шиг.  Үнэндээ эрх чөлөөтэй байна гэдэг бол задгайрч, задрахын нэр биш л дээ. Гол нь энэ ойлголтыг хүн бүрт багаас нь суулгавал нийгэм маань эрүүлжих биз ээ. Гэхдээ энд нэлээн хугацаа орох нь тодорхой юм.
Архи        Эрх чөлөө гэдэг чинь энэ ертөнцөд байдаггүй зүйл. Амьд байгаа чинь л эрх чөлөө хэмээн миний нэг танил хэлж билээ. Нээрэн л бодоод байх нь ээ энэ үг үнэн ч юм шиг.  Үнэндээ эрх чөлөөтэй байна гэдэг бол задгайрч, задрахын нэр биш л дээ. Гол нь энэ ойлголтыг хүн бүрт багаас нь суулгавал нийгэм маань эрүүлжих биз ээ. Гэхдээ энд нэлээн хугацаа орох нь тодорхой юм.

     Гадаа уриншиж хавар цаг айлчилж байна. Сэтгүүлч бид нийгмийн бусармаг зүйлийг эрүүлжүүлэхэд хувь нэмрээ оруулах үүрэгтэй хүмүүс. Тэр ч утгаараа нийгмийн сайн, мууг илчлэх гэж хүний “мууд” дурладаг зантай. Дулаан цаг айлсаж буйтай зэрэгцэн “ичээнд” орсон траншейнынхан гараад ирж.  Энд, тэндгүй ноорхой хувцастай нүүр нь хөөсөн халтар хүмүүс үзэгдэх болов. Үүний зэрэгцээ гудамж талбайн үзүүрт эрчүүд архины мөнгө нийлүүлэн  “шил юм” босгож шараа тайлах дүр зураг үзэгдэх болов. Тэдний гадаалсан энэ дүр  зураг аргагүй л  дулаан цаг ирснийг илтгэх мэт. Үнэндээ энэ нөхдийн ихэнх нь эрчүүд. Ид хөдөлмөрлөх насандаа гудамж талбайд лонхтой нөхөрлөж, хог түүн амьдрах тэднийг сэтгүүлч бид үзэг, цаас нийлүүлэн нэлээн зэмлэсэн. Гэхдээ энэ удаад тэднийг зэмлэхийг төвдсөнгүй. Айл гэр, улс орныг авч явах, эмэгтэйчүүдийн гол өмөг түшиг болох эрчүүд маань юунаас болж ийм дорой явна вэ гэдэгт тайлал хэрэгтэй. Наад зах нь энэ нийгэмд эрчүүдийн тодотголтой байгууллага, эмнэлэг ганц нэгхэн л байна. Дэлгүүрт орсон ч  эрчүүдийн хувцас ховорхон. Дийлэнх нь эмэгтэйчүүдэд зориулагдсан байдаг. Энэ мэт эрчүүдийн гэх зүйл монголд цөөхөн бий.
      
     Ихэнх хүмүүс эмэгтэйчүүд “гадаа гарч эр, гэрт орж эм” хэмээн өмөөрдөг. Тэгсэн хэрнээ эрчүүдийг архи уудаг, арчаагүй доройгоор нь дуудан өмгөөлдөг нь ховор. Гэхдээ тэднийг өөгшүүлж буй хэрэг бус. Харин галын тэргүүн эгнээнд зогсох эрчүүдийн нэг хэсэг яагаад ийн доошлох болов гэдгийг бодолцох  гэсэн хэрэг л дээ. Үнэн хэрэгтээ монголчууд  эрэгтэйчүүдийг багаас нь л ялгаж өсгөсөн гэж хэлж болно. Нэг ёсондоо эрэгтэй хүүхэддээ хайр энэрэл, халамж бага тавьж. Айл бүр охин хүүхдээ энхрийлэн бөөцийлж, эрэгтэй хүүхдийг унасан ч “эр хүн уйлдаггүй юм” хэмээн хатуужуулна. Энэ хэв маяг үеэс үед дамжин ирсэн. Үнэндээ хайр энэрэлээр өлгийдүүлж өссөн хүн эргээд нийгэмд сайн үрийг  л тарина гэдгийг энэ цаг үе тодоос тод харуулах болов.
        
        Сорхугтани бехи хатны “Алтан дээд гэрэгэ” гэдэг номонд ч энэ тухай өгүүлсэн. Тэрээр алив сайн хүнийг бүтээхийн тулд тусгай “институт” хэрэгтэй гэдгийг чухалчилсан байдаг. Сорхугтани хатан Монголын төрд дөрвөн хаан  төрүүлсэн хүн. Хаан заяатай хүн болгон хүмүүжүүлэхийн  тулд маш нарийн арга ухаан хэрэгтэй хэмээн онцолсон байдаг. Түүн лугаа адил эрэгтэй хүүхдийг төрүүлж, өсгөхдөө  хүн хайрлах сэтгэлгээнээс эхлэн улс орныг авч явах чадамжийг суулгавал  эрчүүд  гудамжинд холбирч явахгүй биз ээ. Үнэндээ “зай гарсан газар нүгэл цувна” гэдэг шиг эрэгтэй хүүхдийг хүмүүжүүлэхэд завсар гарсан учир  эрчүүд архинд дурлан амьдралаас хазайх гээд байна. Тиймээс эрэгтэй хүүхдийн хүмүүжилд багаас нь анхаарахгүй бол ирээдүйд хэн бэлтгэгдэх нь тодорхой юм. Эцэг, эхээс гадна боловсролын системээр дамжуулан хүүхдүүдийг амьдрах ухаанд сургах ёстой. Түүнчлэн англи хэл, тоо бодлого гэхээсээ илүүтэйгээр хүн байх ухаанд суралцуулбал улс орны нүүр царайг эрчүүд өнгөлнө. Орь залуухан насандаа төмөр түүж өдрийнхөө хоолыг залгуулах, архинд залуургүй орсон эрчүүд муудаа ийм зам руу хальтирсан хэмээн адлахаасаа өмнө тэдэнтэй хүн ёсоор хандая. “Намаг, балчигт шигдсэн” учраа олохгүй будилж яваа эрчүүдээ ойр орчмынх нь ойлгож сэтгэлээ нээвэл хүн л юм чинь тэд ойлгож л таарна. Эрчүүдээ дээдэлж зөв залбал Монгол Улс мандан бадарна.
Б.Аяз
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ГЭХДЭЭ... МЭДРЭМЖ АЛГА! ккк (202.179.26.157)
    ЮУН ГАЖ ЗУРАГ ТАВЬДАГ ЮМ ХЭ ХЭ ХЭ . . . . . . . ДЭЭДЭЛЖ БАЙГАА НЬ ЭНЭ ГЭЭД АРХИ УУЛГАЖ ХУНДАГА ТУЛГААД БАЙ ГЭСНЭЭС ЯЛГАА АЛГА!
    2013 оны 03 сарын 18 | Хариулах
  • hn (122.201.18.178)
    ger bvldee vnench bijger bvleesee gaduur hhvvhen ergvvldeggvi bol hench hairlana shvv dee doodohoo zow udirdaj surmaar ym daa
    2013 оны 03 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    Уржигдар 18 цаг 44 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    Уржигдар 14 цаг 51 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    Уржигдар 14 цаг 19 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    Уржигдар 14 цаг 02 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    Уржигдар 13 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    Уржигдар 13 цаг 07 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    Уржигдар 10 цаг 15 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Уржигдар 09 цаг 36 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК