Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Ганболд: Авто тээврийн хэрэгслийн албан татвар бол хөрөнгийн татвар

2013-3-18
0
ЖИРГЭХ
Нийслэлийн хэмжээнд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажил нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 1-нээс эхэлсэн. Энэхүү ажлын явц, болон  авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрийн тухай зарим мэдээллийг нийслэлийн Татварын газрын Татвар хураалтын хэлтсийн дарга Б.Ганболдоос тодрууллаа.
Нийслэлийн хэмжээнд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажил  энэ сарын 1-нээс эхэлсэн. Энэхүү ажлын явц, болон  авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрийн тухай зарим мэдээллийг нийслэлийн Татварын газрын Татвар хураалтын хэлтсийн дарга Б.Ганболдоос тодрууллаа.

-Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажил нийслэлийн Засаг даргын захирамж болон, Татварын Ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн хэмжээнд  эхэлчихлээ. Тээврийн хэрэгслийн татвар хураах ажил хэдэн сар хүртэл үргэлжлэх вэ?

-Жил бүр авто тээврийн хэрэгслийн болон, өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг зохион байгуулдаг. Өнгөрсөн жилүүдийн хувьд 1 дүгээр сарын 20-оос эхлэн татвар хураалтын ажлыг эхлүүлдэг байсан бол энэ жил богино хугацаанд татварт хамруулах зорилгоор  гуравдугаар сарын 1-ээс эхэлж байгаа юм. Хуулийн дагуу 6 дугаар сарын 1-ний дотор тээврийн хэрэгслэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд татвараа төлөх учиртай. Тиймээс иргэдэд энэ нөхцөл боломжийг хангах үүднээс нийслэлийн 9 дүүргийн татварын нэг цэгийн үйлчилгээг түшиглэн татвар, төлбөр хураах ажлыг зохион байгуулж байна. Мөн Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх гэсэн гурван оношлогооны төв, Авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн газар зэрэг газруудад татвар, төлбөр хураалтын ажлыг зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд 16,5 тэрбум төгрөгийг замын санд хуримтлуулах учиртай юм.

- Авто тээврийн хэрэгслийн албан татварын тухай зарим иргэд төдийлөн сайн ойлголтгүй байна л даа. Тухайлбал дугаарын хязгаарлалт хийж байгаатай холбогдуулан  би нэг өдөр машинаа унахгүй байгаа юм чинь татвараа дутуу төлж болно гэсэн эргэлзээ иргэдийн дунд байна. Та үүнд тодорхой тайлбар өгөөч?


-Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар бол хөрөнгийн татвар. Тодруулбал үл хөдлөх хөрөнгөтөй хүн татвараа төлдөг шиг, буу эзэмшиж байгаа хүн эзэмшлийнхээ татварыг төлдөг шиг тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаагийнхаа төлөө тэр иргэн татвараа төлөх ёстой  юм. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулинд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь татвар төлөгч байна гэж заасан. Тиймээс тээврийн хэрэгсэл эзэмшигч нь тухайн тээврийн хэрэгсэлээ ашиглаж байсан ч, ашиглаагүй байсан ч,  тээврийн хэрэгсэл нь засвартай байсан ч  татвараа бүрэн төлөх ёстой. Дахин хэлэхэд машин бол тухайн иргэний хөрөнгө учраас хөрөнгийхөө татварыг төлөх ёстой юм. Энэ татвараас бүрдсэн орлого зөвхөн нийслэлийн Авто замын санд төвлөрч нийслэлийн зам засвар, арчлалтад зарцуулагддаг. Авто тээврийн хэрэгслийн албан татвар бол зам ашигласныхаа төлөө төлж байгаа татвар биш.  Харин  22-ын товчоо болон, зарим нэвтрүүлэн өнгөрөх товчоогоор гарахад 500 төгрөгийн хураамж авдаг. Энэ хураамж бол тэр замыг ашигласныхаа төлөө өгч байгаа төлбөр юм. Үүнийг иргэд маш сайн ялгаж ойлгох хэрэгтэй.

- Тэгвэл агаарын бохирдлын төлбөрийг ямар зохицуулалтаар авдаг юм бэ?

- Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн дагуу энэхүү төлбөрийг тогтоодог. Тухайлбал дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн хувьд багтаамжаар нь тодорхойлсон байдаг. Багтаамжийн их багаас шалтгаалан 1800-9500 төгрөгийн төлбөр төлнө. Дизель хөдөлгүүртэй авто тээврийн хэрэгсэл бол заавал оношлогоонд орох шаардлагагүйгээр татварын нэг цэгийн үйлчилгээнд очин, агаарын бохирдлын төлбөр, авто тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө. Харин бензин хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн хувьд бол заавал оношлогоонд орох учиртай. Яагаад гэвэл тухайн тээврийн хэрэгслийн агаар бохирдуулж байгаа хувь хэмжээг тогтоодог юм. Тэгээд А, В, С, D гэсэн ангиллаар төлбөрийг ялгавартай тогтоодог. Хэрвээ тухайн тээврийн хэрэгсэл оношлогоогоор ороод агаар бохирдуулах нь тогтоосон хувь хэмжээнээс бага бол төлбөрөөс чөлөөлдөг. Мөн тухайн тээврийн хэрэгсэл шинэ, эсвэл үйлдвэрлэсэн он нь сүүлийн дөрвөн жилийн дотор бол төлбөрөөс чөлөөлдөг. Агаарын бохирдлын төлбөр шууд улсын төсвийн агаарын бохирдлын санд төвлөрч, эргээд агаарын бохирдлыг бууруулах ажилд зарцуулагддаг.
Эх сурвалж: Ulaanbaatar.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ***** (150.59.246.248)
    ooriin horongiig ooriin erhiin daguu ezemshij edlej hereglej zahiran zartsuulah n ardchilaliin gol zarchim. getel ter horongoo ezemshih erhee jild 52 odor hyazgaarluulchihaad horongiin tatwariig omnohiin adilaar tolj bga n shudraga yos mon u
    2013 оны 03 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    Уржигдар 18 цаг 44 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    Уржигдар 14 цаг 51 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    Уржигдар 14 цаг 19 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    Уржигдар 14 цаг 02 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    Уржигдар 13 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    Уржигдар 13 цаг 07 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    Уржигдар 10 цаг 15 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Уржигдар 09 цаг 36 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК