Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Сайханбилэг: Хил, гаалийн ажилд хийх шинэчлэл Замын-Үүдэд үр дүн өгнө

2013-3-18
0
ЖИРГЭХ
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Дорноговь аймагт хийсэн ажлын айлчлалын хүрээнд шийдвэрлэсэн асуудлуудын талаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгээс тодрууллаа.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Дорноговь аймагт хийсэн ажлын айлчлалын хүрээнд шийдвэрлэсэн асуудлуудын талаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгээс тодрууллаа.

- Бүтээн байгуулалтад шаардагдах бараа, түүхий эд орж ирэх Замын-Үүд боомтод түгжрэл үүсгэхгүйн тулд Шинэчлэлийн Засгийн газар багагүй анхаарал тавьж байна гэж анзаарагдлаа. Засгийн газрын тэргүүн энэ удаагийн айлчлалаараа үүнтэй холбоотой ямар асуудлууд шийдвэрлэв?

- Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хилийн боомтын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж болон миний бие Замын-Үүдэд өмнө өдөр нь очиж, нэн даруй шийдвэрлэх шаардлагатай гурван асуудлыг хариуцаж ажиллалаа. Тодруулбал, хилийн боомт, эдийн засгийн чөлөөт бүс, Замын-Үүдийн боомт дээрх нийгэм эдийн засгийн асуудлыг шийдэх гэсэн үндсэн гурван багц асуудлын хүрээнд уулзалтууд хийж, газар дээр нь үзэж танилцлаа. Замын-Үүд хэдий сум ч гэсэн хилийн боомт, улсын үүд хаалга гэдэг утгаараа их онцлогтой. Энд хамгийн хүнд сурталгүй үйлчилгээ үзүүлж, иргэд бизнес эрхлэгчдэд төвөг чирэгдэл учруулахгүйгээр шуурхай зорчуулдаг орчинг зайлшгүй бүрдүүлэх ёстой.

- Хил гааль дээр үүсдэг ачааллыг бууруулж, ажлыг нь сайжруулахаар авсан арга хэмжээний талаар дэлгэрүүлэн тайлбарлахгүй юу?

- Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг саяхан УИХ-аар баталж, экспорт импортын 10 бичиг баримтыг 4 болгож бууруулсан. Одоо Хилийн боомтын тухай хууль УИХ дээр хэлэлцэгдэж байгаа. Хуулийн шинэ орчинд хилийн боомт яаж ажиллахыг зохицуулах шаардлагатай. Гадаад худалдаатай холбоотой энэ чухал салбарт хүнд суртлыг бууруулахаар Шинэчлэлийн Засгийн газар багц арга хэмжээ авч эхэлсэн. Газар дээр нь очиж үзэхэд ажлын явц олон чиглэлээр ахицтай байгаа нь харагдлаа. Хүнд суртал, шат дамжлагыг бууруулахын тулд Замын-Үүд дэх хилийн боомтын “нэг цэгийн үйлчилгээ”-г “нэг цонхны үйлчилгээ” болгож өөрчлөх холбогдох зохицуулалтууд хийлээ.

Дараагийн нэг чухал асуудал бол хилийн нэвтрэх чадварыг нэмэх тухай юм. Зорчигч болон ачааг нэг хэсгээр хамт нэвтрүүлэн ачаалал үүсгэдэг, ачааг шалгахдаа зөвхөн нэг төрлийн бараа таньдаг рентгенээр гаргадаг зэрэг доголдол энд олон байна. Зам тавигдаагүй учраас олон төрлийн материал таньж чаддаг рентгенээ ашиглаж чадахгүй байна. Тиймээс 4 дүгээр сарын 1-ний дотор багтаан хоёр дахь рентгенийг ажиллуулж эхлэх боломжийг судаллаа. Тэр хэсгийн талбайд зохион байгуулалт хийж замаа чөлөөлбөл хоёр дахь рентгенээ ашиглах бүрэн боломжтой байна. Ингэснээр хяналт шалгалт чанаржаад зогсохгүй ачааны автомашины урсгал хоёр дахин буурна. Энэ ажлын хүрээнд мөн Хятадын талаас наашаа барьсан 1 км замыг 2,3 км болгож уртасган холбох зохион байгуулалтын болон хөрөнгө мөнгөний асуудлыг шийдлээ.          

- “Гаальтай машин”-ыг цэгцлэх талаар Засгийн газрын тэргүүн багагүй анхаарал хандуулж, энэ ажлыг танд хариуцуулсан. Ойрын хугацаанд ямар ажлууд хийх вэ?

- Энэ асуудлыг цэгцлэх үүргийг Ерөнхий сайд өгсөн. Үүний дагуу ажлын хэсэг гаргаж, эрх зүйн болоод технологийн орчин, бусад зохицуулалт хийж энэ сөрөг үзэгдлийг алга болгоё гэж тогтлоо. “Гаальтай машин” гэдэг нь дугаар дараалалд хилээр оролгүй хурдан гардаг, хяналт шалгалт бараг хийгддэггүй, хамгийн бага татвар төлдөг машин юм байна. Энэ гажиг тогтолцоо нь ганц гаалийн байгууллагын буруу биш, бүх байгууллага оролцсон том систем болжээ. Иймээс аль нэг байгууллага дээр шийдсэнээр цэгцрэхээргүй ужиг асуудал гэсэн үг. Эхний ээлжинд хууль эрх зүйн зохицуулалт хийж, нэг төрлийн тогтсон татвар төлдөг, хуулийн дагуу цэвэр үйлчилгээний ажил эрхэлдэг тогтолцоо руу орох хэрэгтэй. Мөн гаалийн үйлчилгээ явуулж буй хэсэг бүтэн камержуулалттай, сайн хяналттай болох ёстой. Энэ хяналтыг ГЕГ-ын удирдлага буюу төв, мэргэжлийн хяналт, хотын захиргаа, хилийн хяналт гээд бүгд зэрэг харж чаддаг байх ёстой. Ингэж харилцан хариуцлага хүлээдэг тогтолцоонд шилжүүлэх, татварын тогтолцоог өөрчлөх гээд олон талаас нь шийдвэрлэхэд хараа хяналтгүй нэвтэрдэг “гаальтай машин” устана гэж үзэж байгаа.

- “Гаальтай машин” гэдэгтэй хил гаалийн байгууллагын удирдлагууд холбоотой учраас шийдэж чаддаггүй гэж иргэд хэлж байна. Тэднийг хянаж, хариуцлага хүлээлгэж чадах болов уу?

- Удирдлагуудтай хариуцлага тооцох зохицуулалтыг эхлээд хууль журамдаа оруулж, түүнийг зөрчсөн этгээд албан тушаал, нам, байгууллага харгалзахгүй хариуцлага хүлээгээд эхэлбэл энэ асуудал үгүй болно гэдгийг бүх байгууллагын удирдлага хүлээн зөвшөөрсөн. Энэ асуудлыг таслан зогсоохын тулд шат шатны удирдлагууд хариуцлага хүлээж ажиллахыг бид мөн үүрэг болгосон. Нөгөөтэйгүүр, ийм гажиг байдлыг халах бололцоог мэдээллийн технологи, хяналтын шинэ систем, нэг цонхны үйлчилгээ гэх мэтээр хангаж өгнө. Бас ийм зөрчлийн талаарх иргэдийн мэдээлэл, мэдүүлэг ач холбогдол ихтэй. Шинэ хуулиа сурталчлах, иргэддээ мэдээлэл өгөх талаар Засгийн газраас шат дараалсан ажил явуулах шаардлагатай гэж мэргэжлийн хүмүүс хэллээ. Дээрх зохицуулалтуудыг хийхэд тодорхой үр дүнд хүрч, олон жил ярьсан “гаальтай машин”-ы асуудлаас гарч чадна гэдэгт итгэлтэй байна.

- Хилийн хяналт цаашид хэр чанаржих бол? Энэ талаар ойрын хугацаанд ямар алхмууд хийх вэ?


- Хилийн боомтын тухай шинэ хуулийн дагуу гадаадын иргэн харъяатын асуудал эрхэлсэн байгууллага, хилийн шалган нэвтрүүлэх алба хоёр нэгдэж, мэргэжлийн хяналт, гаалийн байгууллага хэвээрээ үлдэнэ. Мэргэжлийн хяналтын салбарт удахгүй том шинэчлэл хийгдэхийг та бүхэн сонссон байх. Хяналт шалгалтын ерөнхий нэг том хууль, мэргэжлийн хяналтын байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагаанд реформ хийх 107 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан багц хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьж байна. 4 дүгээр сарын 5-нд УИХ-ын хаврын чуулган эхлэнгүүт хэлэлцэнэ байх. Шинэ хууль батлагдвал “Мэргэжлийн хяналтын байгууллага” гэсэн нэр томъёо байхгүй болж, 30% сургалт сурталчилгаа, 70% урьдчилсан сэргийлэх үйл ажиллагаатай хяналтын байгууллага болно. Мэргэжлийн хяналтын байгууллага цоо шинэ бүтэц, зарчмаар ажиллаж эхлэхтэй холбогдуулан удирдах ажилтнууд нь бидэнтэй хамт Замын-Үүдэд ажиллалаа. Гаальтай хэрхэн уялдаатай ажиллах, ямар лаборатори тоног төхөөрөмжтэй байх, хэрхэн зохион байгуулбал хилээр орж байгаа хүмүүст чирэгдэл учруулахгүйгээр хяналт шалгалтаа  явуулах боломжтойг газар дээр нь судаллаа.

-  Эдийн засгийн чөлөөт бүстэй холбоотой ямар шийдвэрүүд гарсан бэ?

- Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн ажлыг эрчимжүүлэхэд манай Засгийн газар ихээхэн анхаарч байна. Хэдэн жил үргэлжилж буй энэ бүсэд хашаанаас өөр барьсан юмгүй гэж шүүмжлэгддэг байсан бол одоо суурь дэд бүтцүүд тавигдаад, ажил нэлээд урагшилжээ. Энэ жил гэхэд 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдсэн. Замын-Үүдийн хөгжлийн том төлөвлөгөө гаргасан байгаа, энэ дагуу хийх ажлуудыг хугацаатай, хариуцлагатай байлгахаар үүрэг чиглэл өгч, тогтож ярилцлаа. Удахгүй энэ сум томоохон зангилаа төв болон хөгжих бүрэн бололцоо харагдаж байна. Иргэд ч, төрийн төлөөлөл ч энэ чиглэлээр цаашид ажиллах эрч хүч авсан уулзалтууд хийлээ.

 

- Эх орны зүүн өмнөд бүсийн цаашдын хөгжлийг та хэрхэн төсөөлж байна вэ?

- Аймгийн төвүүдийг хот болгохоор Шинэчлэлийн Засгийн газар томоохон төлөвлөлт хийж байна. Ирэх жилүүдэд аймгуудад багагүй хэмжээний хөрөнгө оруулалтууд хийнэ. Хамгийн сүүлд холбогдох бүх байгууллагынхан Сүхбаатар аймагт цугларч аймгийн төвөө хэрхэн хот болгон хөгжүүлэх талаар нухацтай ярилцсан. Ерөнхий сайд энэ удаа Дорноговь аймагт ажиллахдаа аймгуудын дулааны цахилгаан станцыг яаравчлан барих, аймгуудыг цементээр хангах том үйлдвэрүүд босгох гэх мэт бүтээн байгуулалтыг дэмжих асуудлуудыг шийдвэрлэлээ. Мөн аймгуудын битүү зах, орон сууцанд нэлээд хөрөнгө оруулалт хийнэ. Орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийг шинэ тоног төхөөрөмжтэй болгоход Ерөнхий сайдын багцын 50 тэрбум төгрөгөөс зарцуулж байна. Энэ оноос аймгуудад хуваарилагддаг төсвийн хэмжээ 3-4 дахин нэмэгдсэн, үүний зэрэгцээ жижиг дунд үйлдвэрлэлийн зээл, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлд зарцуулах төсөв, сум хөгжүүлэх сан, аймаг хөгжүүлэх сан гээд хөрөнгө мөнгөний эх үүсвэр олон бий боллоо. Зөв бодлого зорилгод чиглэсэн бүтээлч хөрөнгө оруулалт хэрхэн хийх вэ гэдэг одоо хамгийн чухал. Ийм ч учраас төсвийн мөнгөө юунд зарцуулах талаар иргэдийнхээ саналд үндэслэн аймгуудын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь шийдвэр гаргаж ажилладаг тогтолцоо руу шилжиж байна. Орон нутгийнхан илүү хариуцлагатай ажиллах цаг ирснийг эцэст нь сануулъя.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    Уржигдар 18 цаг 44 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    Уржигдар 14 цаг 51 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    Уржигдар 14 цаг 19 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    Уржигдар 14 цаг 02 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    Уржигдар 13 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    Уржигдар 13 цаг 07 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    Уржигдар 10 цаг 15 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Уржигдар 09 цаг 36 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК