Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тунгалаг бүсгүйн хоёр хүү том болжээ

2013-3-18
0
ЖИРГЭХ
Зургаан жилийн өмнө хоёр хөөрхөн хүүгээ орхин, өөрөө бурхны орон руу явсан Тунгалаг бүсгүйг хэн ч мартаагүй байх. Элэгний хүнд өвчний улмаас наснаасаа хэтэрхий эрт хорвоог орхисон түүнд Монголын ард түмэн чадах ядахаараа тусалж, хоёр хүүтэй нь хамт үлдээхийн төлөө хичээсэн билээ.
тунгалаг бүсгүйЗургаан жилийн өмнө хоёр хөөрхөн хүүгээ орхин, өөрөө бурхны орон руу явсан Тунгалаг бүсгүйг хэн ч мартаагүй байх. Элэгний хүнд өвчний улмаас наснаасаа хэтэрхий эрт хорвоог орхисон түүнд Монголын ард түмэн чадах ядахаараа тусалж, хоёр хүүтэй нь хамт үлдээхийн төлөө хичээсэн билээ. “Танайд хоноё” нэвтрүүлгээр олны танил болсон Б.Тунгалаг бүсгүйн хоёр хүүг бид их удаан хайсан. Удаан хайсны эцэст оллоо. Тэднийг ямар том болсныг, яаж амьдарч байгааг мэдэхийг тэсч ядан хүлээсэн хүн олон байх. Хоёр хүү нь өдгөө аав, өвөө, эмээтэйгээ амьдарч байна.

Орхиод явсан нэр зүүж, хүний адаг хэмээн дуудуулж байсан аав нь хоёр хүүгээ хэнээс ч дутахгүй хайрлаж, өсгөж байгаа ажээ. Тэдний нүдэнд гуниг байсангүй. Гэвч энд нэг зүйлийг дурдахгүй өнгөрч болохгүй. Зургийг нь авах, нийтлэл бичих хүсэлтийг том хүү нь хүлээж авахгүй байсан юм. Түүний хувьд одоо 12 настай. Өөрөө шийдвэр гаргаж, дургүй байгаа бол түүнийгээ хэлэх насанд хүрчээ. Олон хүний хайр өхөөрдөл, тэднийг ямар том болсныг нь харах уншигчдын маань хүслийг бодож үзээч гэж гуйсны эцэст зөвшөөрүүлсэн. Хоёр хүү гэр бүлтэйгээ, хайраар дуталгүй амьдарч байна. Тиймээс хэн нэгэн хоёр хүүгийн араас дахиж битгий хөөцөлдөөсэй. Сайт, сонин хэвлэл, телевизээр энэхүү мэдээллийг хэд дахин хувиргаж битгий бичээсэй. Зүгээр л ямар том болсныг нь харахад л болно. Тэд ч үүнийг хүссэн юм.

Хотын захын гэр хороололд хоёр хүү даруухан амьдарч байна. Өвөө, эмээ хоёр нь жижиг байшиндаа, харин аав, хүү гурав гэр барин хашаан дотроо тусдаа гарчээ. Ах нь одоо 12 настай, долдугаар ангид сурч байна. Харин дүү нь 10 нас хүрч, дөрөвдүгээр ангийн сурагч болжээ. Хоёулаа нэг сургуульд сурдаг юм байна. Харин аавынх нь аав болох өвөө нь тэдний сургуулийн ээлжийн жижүүр. Гэр сургууль хоёрынх нь зай даанч хол юм. Хуучин хоёр автобус дамждаг байсан бол одоо харин удаан ч гэсэн нэг автобусаар явдаг болсон гэлээ.

Өвөө нь энэ сургуульд 11 дэх жилдээ ажиллаж байгаа болохоор өөрийнхөө дэргэд байлгах гэж хоёр хүүгээ оруулсан бололтой. Өглөө бага хүүгээ найман цагт сургуульд нь хүргэж өгөөд, 12 цагаас тарахад нь гэр рүүгээ аваад явна. Өөрөө орой нь ээлжтэй бол буцаад сур¬гуульдаа ирдэг аж. Сургуулийнхан нь тэр өвөөг андахгүй юм билээ. Намайг сургууль дээр нь тэднийг хайхаар очиход “Бага хүүгээ аваад явчихсан. Дандаа л өөрөө зөөдөг юм” гэж таарсан болгон хэлж байсан. Харин ах нь хичээлээ тараад өөрөө гэртээ харьж сурчээ. Ангийнх нь хөвгүүд найзыгаа сэтгүүлч надаас их л харамласан. “Эгч ээ, та яах гэж байгаа юм. Найзаа зүгээр үү” гэж ирээд л хөөрхөн гэдэг нь. Аавтайгаа амьдрах ямар байгааг нь асуухад гоё гэсэн ганцхан үгээр хариулсан юм. Тунгалагийн том хүү үг цөөтэй, даруухан, ухаалаг болжээ. Тооны хичээлдээ их сайн, математикийн олимпиадад амжилттай оролцдог. Сургуулийнхаа авьяаслаг сурагч медалиар шагнуулсныг нь өвөө нь надад үзүүлсэн юм.

“Миний хоёр хүү ээжийгээ яриад байдаггүй юм. Бурхан болчихсон гэдгийг нь мэддэг болохоор тэр биз. Ах нь их дөлгөөн, томоотой, хэрсүү болсон. Бас гомдомтгой, зөөлөн талдаа. Спортод дуртай гэж жигтэйхэн. Сагсан бөмбөг, хөлбөмбөг тоглох дуртай. Өөрөө эмч болно гэж яриад байгаа. Одоо долдугаар анги болохоор эмч болохын тулд ямар хичээлд сайн байх ёстой, ямар сурлагатай байх ёстойг нь багш нараар нь хэлүүлж байгаа. Бага нь бол хөдөлгөөнтэй гэж. Сэргэлэн, их сахилгагүй. Бөх болно гэж ярьсан хэвээрээ. Хоёр хүү минь нэг нэгнийгээ гэнэ. Хоорондоо их сайн. Олон жил өнгөрчихлөө дөө. Ээж нь ахынх нь нэгдүгээр ангид ордог жил өнгөрсөн юм байна. Ямар ч байсан энэ хоёр хүүхдийг сургуулиа төгстөл бараа болчих санаатай. Нас минь гүйцэх эсэхийг мэдэхгүй юм даа” гэж өвөө нь ярилаа.

Аав нь өдийг хүртэл ганц бие яваа гэнэ. Эмээгийнх нь бие муудсан тул хоёр жил асарчээ. Дээд боловсролтой, мэргэжилтэй боловч ажилд орж чадахгүй явсаар саяхнаас нэгэн уул уурхайн компаниас нааштай хариу дуулсан бололтой. Уншигч танд олон асуулт байгаа гэдэгт итгэлтэй байна. Яагаад хаяад явсан аав нь өдийг хүртэл хоёр хүүхдээ өсгөж байгаа, Тунгалаг бүсгүйд цугласан хандивын мөнгө хаачсан бол, амьдралаар нь хийсэн кино хоёр хүүд тус болсон болов уу гэх мэт. Гэхдээ бид өнгөрснийг шүүж, дүгнэх гэж хоёр хүүг зорьж очоогүй юм. Олон хүний хайр, өхөөрдлийг хүртсэн тэд ямар том болсныг л харуулах гэсэн. Тиймээс энэ асуултуудыг одоо тэднээс битгий дахиж асуугаасай. Гэхдээ өвөө, эмээ¬гээ түшсэн аав, хүү гурвын гундуухан амьдралыг дурдахгүй өнгөрч чадахгүй нь. Эмээ нь цус харвасны улмаас хэвтэрт орсон, аав нь ажилгүй шахуу, ганц өвөөгийн цалингаар энэ гэр бүл амьдарч байна. Хашаанд нь нэг гэр, жижигхэн цонхтой урт бор модон байшин. Тэр гэрийг өвөөгийнх нь сургуулийнхан бэлэглэсэн гэлээ. Гэвч Тунгалаг бүсгүйн хоёр хүү дажгүй байна. Бусдын үрсийн адил сургуульд явж, хичээлд шамдан, том болоод эмч, бөх болно гэсэн зорилготой амьдарч байна. Хаяад явсан, харж үздэггүй гэж муугаараа хэлүүлж байсан хадам аав, ээж нь хоёр хүүг нь бөөцийлж байгаа ажээ. Гол нь ээж нь хорвоогоос явахдаа хамгийн ихээр санаа зовж байсан хайр, халамжаар тэд дутаагүй байна. Эмээ, өвөөдөө их эрхэлдэг болохыг нь эргэж тойрсон хэд хоногт анзаарсан. Тэд эрүүл саруул, цовоо цолгин торниж байна. Та хоёрт аз жаргал, хамгийн сайн сайхныг дахин хүсье.
Эх сурвалж: Зууны мэдээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • ***** (103.11.193.186)
    зургаан жилийн өмнө байхдаа яах вэ дээ баримтын алдаа гаргасан байна юмаа сайн нягтал даа сэтгүүлч хүн байж
    2013 оны 03 сарын 19 | Хариулах
  • ***** (202.131.230.218)
    BIG DISLIKE
    2013 оны 03 сарын 19 | Хариулах
  • ***** (202.131.230.218)
    TENEG SETGUULCHEEE TOM BOLSON ZURAG NI HAANA BNAA ZURAG HAANA BNAAA ZURAG HAANA BAINAAA
    2013 оны 03 сарын 19 | Хариулах
  • B (203.91.118.234)
    Bolj dee. uunees uur saihan zuil gej haa baih ve? Setguulch zuv um bichjee. 2 huu negent sain baigaa bol ingeed tedniig busdiin haraanaas nuusan ni deer. Tedend ene heregtei. Usuj tornij baigaa usvur nasnii huuhduud uursdiig ni amidraliig delgeed baihaar ichine shuu dee. Tiimees ene 2 huud az jargal huseed ednii amidralruu undiihgui bsan ni deeree. Aavd ni ajil oldoosoi. Huuhduud muu ch gesen aavtaigaa baihdaa hamgiin jargaltai l baigaa. Saihan buhniig husei. Zuunii medee- setguulchiddee bayarlalaa. Ta nar sain ajillajee. Ajliin amjilt husei! Sonirhogchoos
    2013 оны 03 сарын 19 | Хариулах
  • sondor (178.196.12.77)
    tednii eej uul ni buh amidarlaa olnii umnu negent delgeed ard tumneesee tuslamj demjleg husch,shanalj zowj bsan amidarliinhaa tuhai delgej 2huugiinhee tuluu buh l chadah zuilee hiisen sh dee negent l ard tumen busguin amidarliig oilgoj uchnuun hun zurh setgeleeree demjsen blhoor ene tuhai yagaad unen zuw medeelliig hurgehed yund n tatgalzdag bnaa.ter aaw n geh hun joohon uhamsartai bj delgerengui medeelel ugchuud uneheer ur huuhed n yamar usch tornij bgaag olon niited haruulj uhaantai amidarch bsan ehnereesee olon tumnii umnu uuchilal guij sunsiig n amraah heregtei shuudee.odoo neeh humuust hamaagui taiwan orhi gesen aystai handah n yostoi buduuleg bhaa.negent l ard irgedeesee tuslamj awsan yum chin medegdel hiij hoyr huuhded n tuslamj hursen ugui herew hursen bol etseg shig uhaantai yum n olon tumend bayrlasan setgelee yagaad ilerhiilj bolohgui gej.olon hun ene huuhduudiin tuluu sanaa zowinoj bsan shuudee.busgui huniig uhtel n gomdooson enen shig uudgui amitan yaj uudtei amidrah we dee uheh tsagtaa ehneriinh n uwchin shanalaliig joohon ch gesen amssulwal taarna uudgui archaagui er.
    2013 оны 03 сарын 18 | Хариулах
  • Yyy (213.166.199.66)
    Yduu amidralaaz zalhaj bayan iig erel hiigeed oloogvi Nohoriiin vnet erdene mo go togrog belen oroood irchihsen yum chin ene garuud onoodor ene 2 hvvhded hairtai bhaaas yahav dee
    2013 оны 03 сарын 18 | Хариулах
  • зочин (202.72.247.244)
    хандивын мөнгө нь эзэндээ очсон бл яахав дээ
    2013 оны 03 сарын 18 | Хариулах
  • ***** (122.201.28.4)
    Хөөрхөндөө
    2013 оны 03 сарын 18 | Хариулах
  • T (85.176.31.40)
    Tom bolson zurag alga bn, ter bairiig ini yasan yum boldood , vr hvvhediig in amidraluulahgvi !! Ingej boghoor setgel muutai l bn !!!
    2013 оны 03 сарын 18 | Хариулах
  • ***** (103.11.194.178)
    zurag ni xaaa bgan be
    2013 оны 03 сарын 18 | Хариулах
  • ̺íõíàðàí (103.9.90.252)
    çóðàã íü õààíà áàéãààí áý? ÿìàð ÷ ¿íäýñëýëã¿é çóðàã õºðºãã¿é òèéì þì áàéíà ãý÷èõýýð ãàíö ÷ áàðèìòã¿é þì íèéòýë÷èõýýä òýð õî¸ð õ¿¿ã àñóóæ ñóðàãëàëã¿é òàéâàí áàéëãà ÷ ãýõ øèã èéì õ¿íèé äóðã¿é õ¿ðãýñýí þì íèéòëýõýýñ ñàíàà íü çîâäîã áîëîîñîé
    2013 оны 03 сарын 18 | Хариулах
  • suwd (202.21.120.90)
    ter etsgiin talaas bichigdsen bn, setguulchee
    2013 оны 03 сарын 18 | Хариулах
  • zochin (122.201.18.56)
    ene 2 yadarsan xyyxdyyded tsuglasan bair. ed xurunguur eejiinx ni egch dyy nar toglood duussan yum bnaa.
    2013 оны 03 сарын 18 | Хариулах
  • ***** (182.160.11.196)
    shal hudlaa medeelel bna daa bodit zurag ni haana bna aav ni ter bairiig zaraad idee biz. bas ene niitleliig aav ni zahialgaar hiilesen yum shig setgegdel turj bna
    2013 оны 03 сарын 18 | Хариулах
  • zochin (202.9.47.130)
    bair beleglesen gd bsn ter ni haachsiin
    2013 оны 03 сарын 18 | Хариулах
  • zurag (202.21.120.146)
    zurag in hana bna
    2013 оны 03 сарын 18 | Хариулах
  • ***** (182.160.17.139)
    тэгээд том болсон зураг нь хаана байна аа
    2013 оны 03 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    Уржигдар 18 цаг 44 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    Уржигдар 14 цаг 51 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    Уржигдар 14 цаг 19 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    Уржигдар 14 цаг 02 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    Уржигдар 13 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    Уржигдар 13 цаг 07 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    Уржигдар 10 цаг 15 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Уржигдар 09 цаг 36 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК