Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

2013-3-19
0
ЖИРГЭХ
Ирэх сард болох МАХН Бага хурлаараа өөр намтай эвсэх үү, үгүй юу, эвсвэл ямар намтай гар барих вэ гэдгээ шийдэхээр зэхэж буй. Тэд хэнтэй ч эвссэн "МАХН" гэдэг айлд том амбиц, ширүүн өрсөлдөөн өрнөж магадгүй байна.
 picc Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвших хүмүүсийн нэрс өчигдөр албан ёсоор баталгаажлаа. МАХН-ынхан өөр намтай хамтарсан ч, дангаараа оролцсон ч  энэ намд нэр дэвшигчдийн сонирхолтой өрсөлдөөн өрнөх шинжтэй. Саяхан болсон тус намын Бага хурлын үеэр хамгийн хүчтэй яригдсан асуудал нь "Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ" байв. Намын даргагүй нам хэнийгээ дэвшүүлэх вэ дээ гэж ёжилж байсан хүмүүсийг  гайхшруултал нь мадлав. Учир нь энэ үеэр олон хүн нэр дэвшихээр гарын үсэг зурсан юм. Бага хурлын үеэр Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Ц.Цолмон, хуульч С.Нарангэрэл нарын нэр яригдаж байсан ч Ц.Цолмон, С.Нарангэрэл нар хурлын танхимд байгаагүйгээс бусдыг нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж Бага хурлын гишүүд үзсэн. Ц.Цолмон гишүүн өөрийн чармайлтаар энэ жагсаалтад нэмэгджээ. МАХН-ынхан сонгуульд нэр дэвших хүмүүсээ албан ёсоор тодруулсан нь энэ нам сонгуульд дангаараа оролцоно гэсэн үг биш юм. МАН-тай хамтарч оролцлоо гэхэд эхлээд МАН ба МАХН-ын нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөж байж бусад намынхантай өрсөлдөнө гэсэн үг.

    Монгол Улсын Ерөнхийлөгч  болно гэж МАХН-аас нэр дэвшиж буй эрхмүүдийн хэн нь хэн бэ?

Д.Тэрбишдагва: Шадар сайд Д.Тэрбишдагва бол МАХН-ын энэ жагсаалтын хамгийн эхэнд эрэмбэлэгдэх хүн. Тэрбээр намын дарга Н.Энхбаярт хамгийн их санаа тавьдаг нэгэн. Анх Н.Энхбаярыг баривчлагдахад газар дээр нь очиж үгээ хэлж байсан, дараа нь “урвагч” гэж цоллуулан байж МАХН-д орсон. Хэрэв Н.Энхбаярыг баривчилсны дараа МАХН-д Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар ороогүй байсан бол энэ нам өдий зэрэгтэй явна гэдэг хэцүү. Тиймээс Д.Тэрбишдагвыг хэцүү цагт шалгарсан сайн “нөхөр” гэж үздэг хүн МАХН-ын гишүүд, дэмжигчид дунд бий. Тэр бол нам дотроо хамгийн нэр хүндтэй  бөгөөд буйр суурьтай учир МАХН дотроо хамгийн олон санал авах магадлалтай.

Ч.Улаан:
Сангийн сайдын ажлыг олон жил хийж буй Ч.Улааныг гар өргөн дэмжигчид байхад бас улс төрд хэт их хутгалдсан гэж буруушаах нь бий. Ч.Улаан УИХ-ын танхимд ч, түүнээс гадна ч аливаа асуудалд байр сууриа төдийлөн илэрхийлээд байдаггүй. Хааяа дорвитой үг хэлчихээд холоос ажиглаж суудаг нэгэн. Гэхдээ Ч.Улаан МАН-ын Д.Хаянхярваагаас хүлээж авсан улайссан төрийн дансыг цэгцэлж байна. Мэдлэг, чадвар, туршлага түүнд байгаа ч бусдаас хамаарахгүй зоригтой алхам хийж чадах хүн  мөн үү гэсэн асуулт МАХН-ын гишүүдийн толгойд эргэлдэж байгаа аж.

Н.Удвал: Эрүүл мэндийн сайд Н.Энхбаярын биеийн байдалд олигтой анхаараагүй, үүнд санаа тавиагүй гэж Н.Энхбаярын гэргийд зэмлүүлснээс хойш Д.Удвалын нам дотроо нэр хүнд нь бага зэрэг унасан гэж эх сурвалж мэдээллээ. Тэрбээр МАХН-ын генсек байхдаа хүчтэй эмэгтэй гэдгээ харуулж чадсан ч Шинэчлэлийн Засгийн газрын сайд болсноор албан тушаалаасаа болоод намын даргаа хаацайлах үг унагах нь ховор болсон. Тиймд Н.Удвалыг намаа төлөөлж өрсөлдүүлэх дээр тулвал ширүүн маргаан өрнөж магадгүй. Намын гишүүдийн “Та Н.Энхбаярын төлөө юу хийв, цаашид юу хийж чадах вэ? гэсэн асуултад тэр хариулах хэрэгтэй болно. Учир нь энэ хатагтайг Н.Энхбаярын хүн гэж үздэг.

Л.Цог:
УИХ-ын дэд даргаар ажиллаж байгаа ч багахан үүрэг рольтой хүн гэж түүнийг тодорхойлжээ. Тэрбээр туршлагатай, буйр суурьтай гэсэн имижтэй. Тэр болгон гол дүрд тоглоод байдаггүй ч итгэл даах хүн гэдэг утгаараа олон санал авах магадлалтай.

Ц.Цолмон: Нэр дэвшигчдийн дундаас орж ирсэн Ц.Цолмон гишүүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд намыг нь төлөөлж оролцоно гэвэл дургүйцэх хүн олон байгаа. Тэрбээр МҮАН-ын жагсаалтаар УИХ-д орсон ч МАХН-д элсэж шуугиан тарисан. Түүнийг улс төрийн үзэл баримтлалын хувьд ямар хүн бэ, өөрийн гэсэн үнэт зүйл нь юу вэ гэдгийг мэддэг хүн МАХН-д байдаггүй гэж ярьдаг. Учир нь тэр МАХН-ынхны хувьд шинэ хүн бөгөөд намын даргаа аврах, намаа сэргээх зэрэгт ямар нэг гавьяатай ажил хийгээгүй гэдэг.
    
    Ирэх сард болох МАХН Бага хурлаараа өөр намтай эвсэх үү, үгүй юу, эвсвэл ямар намтай гар барих вэ гэдгээ шийдэхээр зэхэж буй. Тэд хэнтэй ч эвссэн "МАХН" гэдэг айлд том амбиц, ширүүн өрсөлдөөн өрнөж магадгүй байна. МАХН-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дэлгэсэн эхний хөзөр ийм байна.
Т.Гэрэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • s (202.112.128.134)
    ENE MAXH genuu ed nar odoo yu vee huduunuus uur gazar unendee sanal avahuuu ain ?
    2013 оны 03 сарын 19 | Хариулах
  • ***** (183.81.169.21)
    АРД ТҮМЭН ЭЛБЭГЭЭГЭЭ ЭЛБЭГ СОНГОНО.БУСАД НЬ НАМТАРТАА БИЧИХ ЮМТАЙ ҮЛДЭНЭ
    2013 оны 03 сарын 19 | Хариулах
  • ***** (103.9.88.114)
    улаан гишүүн н зүгээрээ цог хэрэггүй бүр ярилтгүй би гишүүн ч гэсэн дэмждэггүй ээ
    2013 оны 03 сарын 19 | Хариулах
  • ***** (122.201.28.4)
    gants ch leader alga ban shd huurhiis onigoo boloh ni dee
    2013 оны 03 сарын 19 | Хариулах
  • zochin (122.201.18.117)
    bi bol Enhbayar darga mgl-g awilgaliin uul uurhai bolgoson hun gej boddog harin terend tsug zutgesen humuus bol ed nar. Dargaa hamgaalahgui bol oorsdoo SUUH geed baisan nni odoo baatar met haragdah ni sonin yum da.
    2013 оны 03 сарын 19 | Хариулах
  • Оогий (103.29.144.38)
    Эд нарын хэн нь ч Элбэгээгийн Чадварт хүрэхгүй Ер нийгмийн муу муухай зүйлүүд Одоо л ил тод болж байгаа шүү дээ Монголын ард түмэн бүгдийг ойлгосон МАН-ынхан одоо юу ч амлаад ард түмнээсээ итгэл авахгүй
    2013 оны 03 сарын 19 | Хариулах
  • ***** (1.218.39.158)
    Neg ch oligtoi hun alga dandaa hudlaa baachka nar
    2013 оны 03 сарын 19 | Хариулах
  • ***** (202.126.89.210)
    elbegee elbegee l geh yum yu hiigeed bgaa bilee? heldeg bish hiideg ni heregtei bnaa.
    2013 оны 03 сарын 19 | Хариулах
  • ***** (202.126.89.210)
    narangerel guai ch mundag hun dee. ard tumnees hurteh yumaa hurtej chadah hun shuu.
    2013 оны 03 сарын 19 | Хариулах
  • Zochin (202.131.235.82)
    Udval said odoo eruul mendiiin saidiinhaa ajilaa hiiiildeeeeeeee, yuun ter yrynhiilygch veeeee? saidinhaa ajilaaa sain hiiigeed daraa daraachinnhaa yumaa bodoldoooooo
    2013 оны 03 сарын 19 | Хариулах
  • АРДЧИЛАЛ (183.81.169.21)
    ЭД НАРЫН ХЭН НЬ Ч НЭР ДЭВШСЭН МӨНГӨӨ ЗАРЛАГДАЖ ХИНШҮҮГЭЭ ҮНЭРТЭНЭ,ЭЛБЭГЭЭ ХҮҮГЭЭ АРД НИЙТЭЭРЭЭ ЭЛБЭГХЭЭН СОНГОЧИХНО.БАНДАН ПАД.
    2013 оны 03 сарын 19 | Хариулах
    • МӨНХБАЯР
      ТЭРБИШДАГВА ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ ЧАДВАРТАЙ НОЁН НУРУУТАЙ МОНГОЛ ЭР ХҮН ШҮҮ
      2013 оны 03 сарын 19
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    Уржигдар 18 цаг 44 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    Уржигдар 14 цаг 51 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    Уржигдар 14 цаг 19 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    Уржигдар 14 цаг 02 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    Уржигдар 13 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    Уржигдар 13 цаг 07 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    Уржигдар 10 цаг 15 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Уржигдар 09 цаг 36 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК