Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Авлига өгдөг, мэдээлэл тагнадаг, татвараа нуудаг “ZTE” Монголын хэнд авлига өгчихөв?

2013-3-22
0
ЖИРГЭХ
zteГадны хэвлэлүүд харилцаа холбооны техник, технологи үйлдвэрлэлийн салбарт дэлхийд тавдугаарт эрэмбэлэгддэг “ZTE” корпорацийн монгол дахь салбарын удирдлагуудыг АТГ-аас баривчилсан хэмээн мэдээлэх болсон. Энэ хэргийг судалсны эцэст “ZTE” гэж ямар байгууллага вэ, яаж монголд ирсэн, ямар хэрэгт холбогдсон зэрэг тоймтой мэдээллүүдийг хүргэе.



zte    Гадны хэвлэлүүд харилцаа холбооны техник, технологи үйлдвэрлэлийн салбарт дэлхийд тавдугаарт эрэмбэлэгддэг “ZTE” корпорацийн монгол дахь салбарын удирдлагуудыг АТГ-аас баривчилсан хэмээн мэдээлэх болсон. Энэ хэргийг судалсны эцэст “ZTE” гэж ямар байгууллага вэ, яаж монголд ирсэн, ямар хэрэгт холбогдсон зэрэг тоймтой мэдээллүүдийг хүргэе.

ZTE монголд хэзээ, яаж орж ирэв?

2004  онд анх монголд төлөөлөгчийн газраа нээсэн ZTE компани нь одоо нийслэлийн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, “Жи мобайл” компанийн байрны дөрөвдүгээр давхарт үйл ажиллагаагаа явуулдаг юм. Есөн жилийн өмнө СDМА-2000 технологиор манай улсын баруун, өмнөд бүс нутагт тоон радио релейний сүлжээ байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

ZTE-ээс дэлхий яагаад татгалзав?


ZTE дэлхийд авлига, татвар, нууц мэдээлэл чагнадаг хэргээрээ алдаршжээ. Хятадын төрийн өмчид 51 хувь нь байдаг “ZTE” компани дэлхийд салбартаа үйл ажиллагааны цар хүрээгээр тавдугаарт жагсдаг хэдий ч нэр хүндээрээ хойноосоо нэгдүгээрт жагсах аж.

Мэдээлэл чагнаж, хяналт тогтоодог: Энэ компани нь дэлхийн хэд, хэдэн оронд харилцаа холбооны төхрөөмжөөрөө дамжуулан хяналтаа тогтоосон байдаг. Ялангуяа Филиппин, Уганда, Замби, Кени, Шри-Ланка, Иран гээд хөгжиж буй орнуудад тагнаж туршсан хэрэгт холбогдож байжээ. АНУ-ын Конгрессын тагнуулын албыг хариуцсан байнгын хороо БНХАУ-ын цахилгаан холбооны Huawei болон "ZTE" хэмээх компаниуд жил шахам судалж гаргасан тайландаа эдгээр компаниудыг цаанаас нь Хятадын Засгийн газар удирддаг бөгөөд үүгээрээ дамжуулж өөр улсуудыг чагнаж тагнадаг гэжээ. Энэ төхөөрөмжүүд дээр нууц программ суулгахад дэлхийн ихэнх хүмүүсийг чагнах боломжтой. "HUAWEI" компанийн Англид нийлүүлсэн тоног төхөөрөмжөөс мэдээлэл хулгайлах чип илэрч байсан удаатай. Мөн Герман улсын бүх их, дээд сургууль болон шинжлэх ухааны байгууллагуудыг хооронд нь холбодог "Deutsches Forschungsnetz" хэмээх сүлжээнд "Huawei"-ийн төхөөрөмж ашиглаж болохгүй гээд  хорьсон бол Австрали улс ч гэсэн мөн ийм шийдвэр гаргасан хэмээн дурьдсан байна. Энэтхэг, Норвеги зэрэг орнууд “ZTE”-ийн төхөөрөмжийг яриаг замаас нь тагнадаг гэж хэрэглэхийг хориглож ч байсан. Жилд 20 миллиард ам, долларын гүйлгээ хийж хэдэн миллиард ам.долларын ашигтай ажилладаг Хятадын "HUAWE"I, "ZTE" компаниудын бүтээгдэхүүн тоног төхөөрөмжөөс дэлхий нийтээр татгалзаж эхэлсэн аж.

Авлигын хэргүүд: Хөгжингүй орнууд тус компанийн бузар булхайгаас зугтааж бүтээгдэхүүнийг нь ашиглахыг хориглосон. Тэгсэн хэрнээ яагаад дэлхийд тавдугаарт бичигдэж бизнесээ амжилттай явуулж байна гэдэг асуулт гарч ирнэ. Энэ бол хөгжиж буй орнуудын эрх мэдэлтнүүдэд авлига өгч, үйл ажиллагаагаа өргөжүүлэх юм. Тендер авахдаа тухайн улсын эрх баригчдад удаа дараа авлига өгсөн нь ч мөн олон удаа илэрч байв. Энэ хэргээр Филиппиний ерөнхийлөгч суудлаасаа огцорч байв.

Манайд “ZTE” ямар аюул учруулсан бэ?

Татвар: Дээрх компани хэдэн жилийн өмнө 15 сая ам.долларын орлогоо татвараас нуун дарагдуулсан нь шүүхээр нотлогдсон гэх мэдээлэл цацагдаж байсан. Ам яриагаар өнөөдрийг хүртэл “ZTE” хууль зөрчсөн торгуулиа төлөөгүй байгаа гэдэг.

Нууц ба нууц бус мэдээлэл:
Монгол Улсад интернэтийн үйлчилгээ үзүүлдэг Railcom, Mobinet, Majicnet, Citinet, Micom компаниуд бүгд БНХАУ-ын ZTE, HUAWEI компанийн техник хэрэгсэл, программ хангамжийг ашигладаг гэж ярьдаг. “ZTE” цаашид Монголд төрийн томоохон төсөл хэрэгжүүлэх алхмаа хийж байгаа гэгдэж буй. Эдгээрээс дүгнэхэд Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдал алдагдах эрсдэл тун өндөр байна. Хөгжингүй орнууд татгалзах гол шалтгаан болсон өнөө нууц чипүүдээрээ энгийн иргэдээс эхлээд төрийн эрх мэдэлтнүүдийн нууцыг чагнаж болохыг хэн ч үгүйсгэхгүй. 

“ZTE” корпорацийн удирдлагууд Монголд авлигын хэргээр баривчлагдлаа. Тэгвэл хэн нэгэн нь авлига авсан л байж таарна.

“Techinasia” сайтын мэдээлснээр “ZTE” корпорацийн гүйцэтгэх захирлуудыг Монголын үндэсний боловсрол гэгч цахим хөтөлбөртэй хамааралтай авлигын хэрэгт сэжиглэн хорьжээ гэв.

Харин “Itxinwen” сайтад “Монголын АТГ-ын албан хаагчид “ZTE” корпорацийн оффис, менежерүүдийн гэр, автомашин, гаражид нэгжлэг хийгээд цахим боловсрол төслийн бичиг, баримтнаас авлига өгсөн гэх нотлох баримтыг олж илрүүлжээ” гэжээ.

2006 онд л лав Монгол дахь  “ZTE” корпорацийн гүйцэтгэх захирлаар Зао Южия гэх хүн ажиллаж байжээ. Одоо чухам хэн байгаа вэ?

АТГ монгол дахь салбарын гүйцэтгэх захирлуудыг авлига өгсөн хэргээр баривчилсан. Тэгвэл Монголын талаас хэн нэгэн нь авлига авсан л байж таарна. Хэн байж болох вэ?


Эдгээр асуултад хариу олохын тулд цахим боловсрол хөтөлбөрийн талаар мэдээлэл хайлаа. Ирээдүйд хэрэгжих хөтөлбөрийн талаарх мэдээлэл огтхон ч байсангүй. Харин ойролцоо нэртэй ганц хөтөлбөр хэрэгжсэн нь Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газраас “Цахим Монгол” үндэсний хөтөлбөрийн 2007-2012 онд хэрэгжүүлэхээр баталжээ. Улс төр, нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд мэдээлэл, харилцаа холбоо, технологийг бүтээлчээр нэвтрүүлэх, төрийн удирдлагын үр нөлөө, төрийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, мэдээллийн найдвартай тогтолцоо бий болгох, мэдээлэлжсэн нийгмийг байгуулах, мэдээлэлжүүлэлтийн хоцрогдлыг багасгах, МХХТ-ийн дэд бүтцийг хөгжүүлэх, мэдээлэл хүртэх тэгш бус байдал, тоон ялгааг арилгах, эрх зүйн тааламжтай орчинг бүрдүүлэх шаардлага санаачилсан хөтөлбөрт лав л 134 384 000 000 төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэжээ.

Бид энэ асуудлаар эргэн мэдээлэх болно.
www.24tsag.mn


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • ***** (182.160.59.199)
    Mongoloo gej daanch jijighen yumdaa. tolgoi deer suuchaad ***** baigaa garuudiig bvgdiig ni buudah yumsan.Tolgoid ni ***** tulgaad vnenee hel tegwel buudahgvi gewel ih yum garah baihdaa. Nowshnuud
    2013 оны 03 сарын 22 | Хариулах
  • ***** (182.160.10.233)
    Munhbat, Saihan bileg 2iig avilgatai temtseh gazar shalgaval taarna
    2013 оны 03 сарын 22 | Хариулах
  • ***** (49.0.159.21)
    Сайханбилэг холбогдож байгаа учраас яах ч үгүй. Ард нь АН байна.
    2013 оны 03 сарын 22 | Хариулах
    • *****
      tiishdee AN l bgaa
      2013 оны 03 сарын 22
  • ***** (122.201.18.28)
    Зао Южия geed bgaa zahirliig n olon tumend taniulah heregteishdeee
    2013 оны 03 сарын 22 | Хариулах
  • ***** (133.5.11.10)
    heel hahuul awch baigaa hvmvvs bol odoo ungurch, ulsaa tagnuulah bolomj olgoson hvmvvsiig yah we, yagaad ene companii erh ashgiig munhbat gedeg zaluu hamgaalaad gvideg we geed yrih yum olon l baiga abaih daa. vnen bol shvv dee
    2013 оны 03 сарын 22 | Хариулах
  • kkkk (203.169.49.218)
    myy bilegerhtengiin hiij bgaa ajil shuu dee. munhbat geed naiz ohintoigoo 2uulaa huvaaj ovoo yum tsohison bhdaa
    2013 оны 03 сарын 22 | Хариулах
  • ***** (49.0.165.139)
    тэгвэл биднийг монголын төр хянаад байна гэж бодож байсан чинь бүүр доордоод Хятад улс хажуу бөрөөс маань харин тухтай суугаад хянаад байсан юм биш үү аан
    2013 оны 03 сарын 22 | Хариулах
  • galaa (118.70.174.42)
    Mongolyn internetiin bukh suljee ene companiar damjdag gej sonsson. Unen uu
    2013 оны 03 сарын 22 | Хариулах
  • Нараа (27.123.213.62)
    Манай үүрэн болон холбооны бүх байгууллагууд энэ газраас тоног төхөөрөмжөө авдаг гээ биздээ.
    2013 оны 03 сарын 22 | Хариулах
  • ***** (210.89.232.110)
    Zaluuchiidiin holboonii Munhabatiig bas shalgah heregtei, ene company tuluulugch gej nuhud ni yridag gee biz dee
    2013 оны 03 сарын 22 | Хариулах
    • *****
      Munhbat chin harin dajgui shan zaluu ym bishuu lol
      2013 оны 03 сарын 22
  • ***** (210.89.232.110)
    ene companiig gargaa
    2013 оны 03 сарын 22 | Хариулах
  • Й (122.201.18.2)
    МЗХ ны Ерөнхийлөгч Мөнхбат яанаа
    2013 оны 03 сарын 22 | Хариулах
  • ***** (122.201.18.27)
    ter n ch oilgomjtoi ugaasa Saihanbileg l umuuruud bsan bizdee
    2013 оны 03 сарын 22 | Хариулах
  • ***** (122.201.18.25)
    Сайханбилэгт л өгсөн байхгүй юу
    2013 оны 03 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    Уржигдар 18 цаг 44 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    Уржигдар 14 цаг 51 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    Уржигдар 14 цаг 19 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    Уржигдар 14 цаг 02 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    Уржигдар 13 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    Уржигдар 13 цаг 07 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    Уржигдар 10 цаг 15 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Уржигдар 09 цаг 36 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК