Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Манай үеийн удам дамжсан 24 авъяастан

2013-3-25
0
ЖИРГЭХ
42573f53bbcd0df8small  Монголын тайз дэлгэцийн урлагт, яруу найрагт амьдралаа зориулж яваа тэр ч утгаараа олны хүндлэлийг хүлээж ирсэн авъяаслаг гэр бүлүүд цөөнгүй.  Тэгвэл тэд хойч үедээ авьяасаа өвлүүлсээр л... Удам дамжсан авьяастнууд төрөн гарсаар л...
    Монголын тайз дэлгэцийн урлагт, яруу найрагт амьдралаа зориулж яваа тэр ч утгаараа олны хүндлэлийг хүлээж ирсэн авъяаслаг гэр бүлүүд цөөнгүй.  Тэгвэл тэд хойч үедээ авьяасаа өвлүүлсээр л... Удам дамжсан авьяастнууд төрөн гарсаар байна.

cf1ca17fc83ac18dbig1. Монгол үндэснийхээ бүжгийг дэлхийн тавцанд гаргаж үлдээсэн авъяастан бол Төрийн шагналт, АЖ, 20 дугаар зууны манлай бүжигчин Ц.Сэвжид.  С.Сүхбаатарт шижир авъяасаа өвлүүлсэн Сэвжидийн дэглэлтүүд монгол ардын бүжгийн хөгжлийг тодорхойлсон. С.Сүхбаатарын  том хүү “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, бага хүү С.Амарбаясгалант бүгд удам дамжсан авъяаслаг хөвгүүд.
dd015263160b15original
2. Дуурийн театрыг “Бөмбөгөр ногоон” гэж байхад дуучин Д.Болдын эмээ, өвөө хоёул хөгжимчин хийдэг байсан аж.  Ээж Цэцэгээ нь Монголын дуурийн урлагт 26 жил ажиллаад өдгөө энэ чиглэлээрээ багшилж байгаа. Цэцэгээгийн дүү нар ч бас урлагийнхан. “Соёл эрдэнэ” хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг “Никитон” хамтлагийн Бачкагийн аав Батсайхан, Хөгжим бүжгийн багш Баярсайхан гээд л үргэлжилнэ. Энэ халааг Болд, Бачка болон түүний ах эгч хоёр, тэдний хүүхдүүд залгамжилж явна.

3. Урлагийн алтан үеийн гол төлөөлөгч, олон сайхан дүр бүтээж, уран үгсээр үзэгчдийг байлдан дагуулдаг гавьяат жүжигчин Г.Равдангийн авьяасыг түүний бага хүү нь өвлөсөн. Залуу жүжигчин Р.Баттогтох сүүлийн үед дэлгэцийн хэд, хэдэн бүтээлд тоглох болсноор олны танил болсон.

b4ec4a4abf9f7cbig4. Аав, ээж, эгч нь  урлагийн хүмүүс. Урлагийн гэр бүлээс гаралтай чадварлаг жүжигчин, орчин үеийн "Гамлет" гэхээр хүн бүхний санаанд С.Болд-Эрдэнэ буух биз ээ. Түүний аав УГЗ, найруулагч Сугар. Одоо СУИС-д уран чадварын багшаар ажиллаж байна. Тэдний гэр бүлийнхний ихэнх нь урлагийн хүмүүс юм.
d74f35f9b181f802big
5.  Ард түмний хайртай жүжигчид, урлагийн тэнгэрт ёстой л нэг “од” болон гялалзаж театрын тайзан дээр өөрсдийн нэрийг тамгалж чадсан уран бүтээлчид болох Монгол Улсын СТА жүжигчин О.Бат-Өлзий, МУГЖ С.Сарантуяа нарын хүү Б.Тамир. “Boom town" хамтлагийн гишүүн гэдгээрээ залуусын дунд танигдсан Б.Тамир аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн. Сайн найруулагч, жүжигчин бас дуучин.

ffe3d79fd5f409cfbig6.   Монголын телевизийн сэтгүүлчдийн тэргүүнд бичигддэг Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Г.Золжаргал хүү найруулагч, зураглаач Батбилэгтэйгээ хамт "Zoloo & Son" студийг ажиллуулдаг. Түүний хүү эцгийнхээ захиасаар баримтат, уран сайхны кино бүтээж, ирээдүй хойчид Монголын түүхийг баримтжуулах үйлсэд хүчин зүтгэж явна.
091987b24f4d905bbig
7. “Хайрлахсан даа”, “Чи итгэхгүй л дээ” зэрэг уран сайхны киноны гол дүрд тоглосон залуу жүжигчин Б.Анхбаяр аавтайгаа хамт кино урлагт хүчин зүтгэж яваа. Тэрээр жүжигчин, найруулагч У.Батбаатарын хүү сүүлд аавтайгаа "Улаан дөрвөлжин" кинонд тоглосон.

8. Монголын кино урлагийн  нэр хүндтэй  хосууд болох найруулагч  О.Машбат, жүжигчин Н.Батцэцэг нар  М.Бишрэл, М.Ивээл гэж хоёр хүүтэй. Аав, ээжийнхээ урлагийн амьдралыг өвлөсөн авьяаслаг хөвгүүд "Mashbat Brothers Films" студи байгуулж, богино хэмжээний кино бүтээлд хүч сорих болсон билээ.

d8e210d90059891bbig    9. МҮОНРТ-ийн сайхан хүүхнүүдийн нэг Б.Гантигмаагийн ээж “Тунгалаг тамир” киноны Дулмаагийн дүрээр олны танил болсон Ардын жүжигчин Дэлгэржаргал. Тэрээр Ардын жүжигчин Бужгар агсны гэргий.  Ид хийж бүтээх залуу насаа Дархан хотын “Залуучууд театр”-т ажиллаж өнгөрөөсөн тэрээр олон арван тайз дэлгэцийн дүрд тоглосон ховорхон авьяастан. Дарханы театрт ажиллаж байх хугацаандаа тэрээр тэндхийн анхны радио, телевизийн нэвтрүүлэгч болжээ. Тэр үед түүний охин Гантигмаа ээжийнхээ авъяасыг дэлгэрүүлж нэвтрүүлэгч болсон гэдэг.
b8b6871f859694bebig
10.  Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар кино урлагт 30 гаруй жилийн амьдралаа зориулсан уран бүтээлч. Түүний аав Цагааны Цэгмид Сүхбаатар киноны СьюшүЖан, Цогт тайж, Ленин, Чойбалсан, Сүхбаатар зэрэг олон сайхан дүрээрээ хоногшин үлдсэн. Харин аавынхаа замаар замнасан Ц.Төмөрбаатарын хүү мөн л урлагийн замд эргэлт, буцалтгүй оржээ.

32ba8eb13ce24221big    11.  Хүүхэд байхаасаа кино урлагтай холбогдсон жүжигчин, найруулагч Б.Гарьдын аав Бунтар найруулагч юм. Мөн л аавынхаа авьяасыг өвлөж, нэр алдрыг нь дуурсгаж яваа залуу найруулагч ээжийнхээ хэвлийд байхдаа ч кинонд тоглож байсан гэдэг.

12. Төрийн шагналт, СГЗ Д.Төрбатын хүү Т.Зөнбилэг нь мөн л аавынхаа авъяасыг өвлөж авсан нэгэн.  П.Бадарчийн хадаг барьсан тоотой хэдхэн шавь нарын тоонд багтдаг аав, хүү хоёрыг өдгөө танихгүй хүн гэж ховор.
dce8549496348f31original_1
13. Г.Онон хөгжмийн ертөнцийнхөнд өндрөөр үнэлүүлээд зогсохгүй ард түмний дунд “мода” болоод байгаа энэ нууцлаг эрхэм СГЗ, олноо яруу найргийн хатан хаан хэмээн шагшигддаг Ш.Дулмаагийн ач хүү, МУГЖ, дуурийн дуулаач Д.Ганхуягийн хүү.  Авъяас гэдэг аргагүй удам дамжин “урсдаг” тул залуу хөгжмийн зохиолч Г.Онон  мөн түүний дүү Г.Тэнүүн нарыг чадварыг гайхах хэрэггүй бололтой.

14. Дөнгөтийн Цоодол гэхээр яруу найрагч Хулан ч гэсэн яахын аргагүй санаанд бууна. МЗЭ-ийн шагналт, Нацагдоржийн шагналт, “Болор цом” наадмын хошой аварга бүсгүйн аав нэрт яруу найрагч Д.Цоодол “Болор цом”-ын гурван шагналтай.

sarantsatralt    15.  Төрийн соёрхолт зураач С.Саранцацрал хоёр охинтой. Дуучин Б.Мишээл, дизайнер
Б.Мөнгөлдэй нар.  Өвөрмөц өнгө төрхөөрөө бүтээлээ тодорхойлогч зураач бүсгүйн охид мөн л олноо танигдсан удам залгасан авъяастнууд.

16. Монгол Улсын гавьяат жүжигчин, найруулагч Ё.Цогийг Монголын ард түмэн танина. Том хүү Хүсэлбаатар нь түүний замнасан урлагийн зам мөрөөр явж байна. Харин түүний эхнэр “Өнгөт инээд” хамтлагийн жүжигчин Өлзийхүү, охин нь загвар өмсөгч Баярмаа гэдгийг хэн бүхэн мэдэх биз ээ.
e166634fbe5479c1big
17. Дуучин Т. Баясгалан  удам дамжсан дуучин. Гэвч тэрээр  ааваасаа буюу гавъяат жүжигчин Д.Түвшинжаргалаас тусдаа өссөн. Гэхдээ тусдаа өслөө гээд авъяас ямар удамшихаа больчих биш.

18.  Монгол Улсын анхны ардын зураач Үржингийн Ядамсүрэн хэмээх онгодын даллагатай, авьяас нь багтаж ядсан сайхан хүн байлаа. 1958 онд бүтээсэн “Өвгөн хуурч” бүтээл нь монгол хүний нэрийн хуудас болон мөн ч олон удаа гадаад дотоодын үзэсгэлэнгийн танхимыг чимэглэж байсан. Түүний хүү Үржнээ, Үржнээгийн  хүү Юмжир гурван үе дамжсан авъяастнууд билээ.

enhzul19.  МУСГЖ, дуучин Д.Энхзулын хүү Б.Чинбат чамгүй сайн дуулчихдаг, чадварлаг хоолойтой залуу бий. Ээжтэйгээ хамт хэд, хэдэн дуу дуулж, “Амин хэлхээ” нэртэй тоглолт хүртэл хийсэн.
9029892369437a3bbig
20.
Аавын авъяасыг өвлөсөн гэгддэг дуучин Б.Хонгор Монголын эстрад урлагийн анхдагчдын нэг дуучин Баяраа агсаны хүү. Түүний аав нь “Хөдөөгийн баясгалан” киноны дууг  филармонид хөгжимчнөөр ороод анх дуулж байсан.

21. Төрийн шагналт хөгжмийн зохиолч, УГЗ Бирваа гуайн охин Мөнхшүр 1980 онд Тбилисийн консерваторыг төгссөн цагаасаа Хөгжим бүжгийн коллеж, ДБЭТ, СУИС-д багш, концертмистер зэрэг алба хашиж байсан.2002 оноос АНУ-д мэргэжлээрээ ажиллаж амьдарч, эх орныхоо нэрийг  өндөрт гаргаж яваа удам дамжсан авъяастан юм.

8398    22. Монголын циркийн алтан үеийн нэг төлөөлөгч Латиф агсны хүү Нурбулан, Байзда хоёр аавын голомтыг залгаж яваа авъяаслаг залуус.  Ах дүү хоёр хоёулаа л урлагийн замналаар явж байгаа билээ.
altanhuyag_bujigchin-middle
23. Ерөнхийлөгч хүртэл зорьж уулзсан, МУГЖ,  бүжигчин Д.Алтанхуяг  өнөөдөр “Бостон Балет”-ын гоцлол бүжигчнээр ажиллаж, Монгол Улсынхаа нэрийг дэлхий дахинд дуурсгаж явна. Тэрээр мөн л удам дамжсан авъяастан.

24. Эгч дүү хоёр Хишгээг сүүлийн үед танихгүй хүн гэж ховор болсон. Тэдний  эмээ дуучин хүн байсан. Аав нь ч дуулж хуурддаг, бөх барилддаг байжээ.  Хоёр Хишгээгийн дүү нь СУИС-ийг дуурийн дуулаачийн мэргэжлээр Ардын жүжигчин А.Долгорын удирдлага дор төгссөн. Удам дамжсан авьяас эгч дүү гуравт өвлөгдсөн.

 Удам дамжсан сэтгүүлчид маш олон байдаг. Мөн бөхчүүд, улс төрийнхөн гээд л удам дамжсан  нэртэй хүмүүсийг нэрлэх болно.

Д.Ундрах /24tsag.mn/
image

Монголын тайз дэлгэцийн урлагт, яруу найрагт амьдралаа зориулж яваа тэр ч утгаараа олны хүндлэлийг хүлээж ирсэн авъяаслаг гэр бүлүүд цөөнгүй. Тэгвэл тэд хойч үедээ авьяасаа өвлүүлсээр л... Удам дамжсан авьяастнууд төрөн гарсаар л...

0
ЖИРГЭХ
Санал болгох
Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • zochin (112.72.13.86)
    Jinhene udam damjsan avyastnuudiig orhijee.egch duu hishgee ch geh shig hen ch medehgui hoyor durvud huuhniig bichih yamar hereg bnaa. Ene bol zugeer l huviin ambits zahialgat zuil bna
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • Bi (202.179.7.6)
    Yahavdee 24 cag gesndee bagtaah gj 24 hunii yadmag tuuh bichjee. Yadhnaa Cogzolmaa guai bsnu Haidav bsnuu
    2014 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.21.106.109)
    мэдлэг чадвар муутай нэгэн бичжээ. их олон мундаг хүмүүсийг бичээгүй. гэхдээ яахав дээ, хүнд өгч амьдарьцгаая баярлалаа
    2014 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (112.72.13.101)
    Хегжмийн зохиолчдын тухай ер дурьдаагvй байна, Намсрайжав, жанцанноров....
    2014 оны 01 сарын 18 | Хариулах
  • Ai medehgui (103.26.194.29)
    Bieiig ni toruulhees uhaaniig ni toruuleh bish dee
    2013 оны 12 сарын 23 | Хариулах
  • Neg l ih udam damjsan humuus (103.26.194.56)
    Bas bi baina manai aav baina bas ovoo kkk
    2013 оны 12 сарын 23 | Хариулах
  • Neg l ih udam damjsan humuus (103.26.194.22)
    Bas bi baina manai aav baina bas ovdono kkk
    2013 оны 12 сарын 23 | Хариулах
  • brest (178.122.190.13)
    Dutuu bna daa.
    2013 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (80.215.84.130)
    d undrah udam damjsan setguulch bhaa ain
    2013 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (80.215.84.130)
    jujigchin bat ulziigiin aav ulaanhuugiin osor gedeg hun bas duu n ntr iig yagaad bichsengui ve
    2013 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (80.215.84.130)
    haidav sergelen tumurbaatar nar orohgui yu setguulch guai
    2013 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (49.0.144.75)
    сангидорж сансаргэрэлтэх саянцэцэг . . .жанчивдорж сэнгэдорж жамьянсүрэн цогзолмаа сувд баторгил...юу бодогдож байна энийг бичсэн тэнэгээ
    2013 оны 07 сарын 30 | Хариулах
  • аммч (49.0.144.75)
    шал тэнэг юм бичихм. жинхэнэ орох ёстой луугарууд нь алга л байна ш дээ.
    2013 оны 07 сарын 30 | Хариулах
  • 24 tsag.mn - n unshigch (69.210.35.27)
    Khogjmiin zokhiolch Sangidorj guain n khuukhduud khogjimchin okhin, khuu khoer geed olon saikhan aldartnuud orkhigdjee. Daraa -n dugaartaa urgeljluulekh yum baigaa bizee.
    2013 оны 07 сарын 18 | Хариулах
  • ***** (133.5.11.10)
    za uur chini olon hvn orhigdson baigaan baish vv ain
    2013 оны 03 сарын 25 | Хариулах
  • ***** (203.229.141.14)
    АЖ Цогзолмаа, Сувд , нар хаана байнаа эрхэм сэтгүүлч ээ
    2013 оны 03 сарын 25 | Хариулах
  • зочин (180.235.172.80)
    Удам дамжсан урлагийн гэр бүлд Уран Хас-г зохиосон ардын жүжигчин нэрт удирдач ж.Чулууны хүү у.г.з-Ч.Чинбат орох ёстой..тэрээр аавынхаа мэргэжлийг эзэмшиж яваа нэгэн гээд зөндөө мундаг эрхэмүүдийг багтаагаагүй сэтгүүлч өөрийнхөө хэмжээнд л дүгнэжээ ....
    2013 оны 03 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дэлхийн хөлбөмбөгийн гурван холбоо нэгдэн ФИФА-гийн ерөнхийлөгч Инфантиног огцрохыг шаардлаа
    3 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
    19 мин
  • Скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ
    29 мин
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
    36 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 29 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 38 мин
  • ӨНӨӨДӨР: Монголч эрдэмтний XIII их хурал салбар хуралдаанаар үргэлжилнэ
    1 цаг 54 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    2 цаг 4 мин
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    17 цаг 42 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    18 цаг 47 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    20 цаг 17 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    21 цаг 41 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    21 цаг 53 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    22 цаг 13 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    22 цаг 47 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    23 цаг 56 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    Өчигдөр 10 цаг 36 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК