Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүлээлт үүсгэсэн орон сууцны хөтөлбөр үлгэр болсон тухай 24 баримт

2013-3-27
0
ЖИРГЭХ
Энэ удаа жилийн зургаан хувийн хүүтэй "100 000 айл" орон сууц хөтөлбөрийн талаарх сайн, муу 24 баримтыг хүргэж байна.

barilgaЭнэ удаа жилийн зургаан хувийн хүүтэй "100 000 айл" орон сууц хөтөлбөрийн талаарх сайн, муу 24 баримтыг хүргэж байна.

1.    Яг нэг жилийн  өмнө буюу 2012 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр нийслэлчүүдийг хөдөлгөөнд оруулсан нэг зүйл бол  жилийн зургаан хувийн хүүтэй “100 000 айлын” орон сууцны зээлийн асуудал байлаа. С.Батболдын Засгийн газраас хамгийн бага хүүтэй, урт хугацаатай “100 мянган айлын” орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь тухайн үед жинхэнэ сенсааци болж чадсан юм.

2. 
   Тус зээлийн журмыг Сангийн сайд Д.Хаянхярваа, ЗТБХБ сайд Ц.Дашдорж, Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр нар баталсан.

3.    Үүний дараагаар хямд үнэтэй орон сууц руу хошуурсан иргэд байр авахад шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэхээр шоргоолж шиг бужигнаж эхэлсэн юм. УБЕГ-т гэхэд “Орон сууцгүй, хамтран эзэмшигч биш” гэсэн лавлагааг авах иргэдийн тоо 3.5 дахин ихсэж уртаас урт дараалал үүсгэж байгаа талаар мэргэжилтэн ярьж байсан.

4.    Ингээд иргэд иргэний үнэмлэх лавлагаа, цалингийн тодорхойлолтоос эхлээд бүхий л шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж эхэлсэн ч тэдний мөрөөдөл талаар болох хэдэн хэдэн шалтгаан удалгүй гарч ирлээ.

5.    Шаардлага хангасан иргэдийн материал, нэрсийг хөтөлбөрт оролцогч арилжааны банкинд ОССК хуваарилан хүргүүлж байлаа.

жил зургаан6.    Шаардлагатай материалаа бүрдүүлж өгсөн иргэд барилгын ажил нь эхлээд 50 хувьтай яваа орон сууцнаас сонгож авахаар барилгын компанидаа хандахад тэд урьдчилгаа төлбөр 10 хувийг биш харин 30 хувийг нэхсэн юм.

7. 
Бүр зарим нь “Бид “100 мянган айл орон сууц” хөтөлбөрт хамрагдаагүй. Манай компани тэгж ашиггүй ажил хийхгүй” гэж байлаа.

8.  
Бүр жагсаалтад орсон барилгуудаас зарим нь баригдаж эхлээгүй байсан гэдэг. Энэ мэт ойлгомжгүй олон зүйлтэй “100 мянган айлын орон сууц" хөтөлбөр иргэдийг хуураад өнгөрөх асуудал болох нь эхнээсээ тодорхой болов.

9. 
   Нэг үгээр хэлбэр тухайн үед ЗТБХБ-ын яамны сайдаар ажиллаж байсан Ц.Дашдорж судалгаа, дүгнэлтгүй ядаж л барилгын компанийн удирдлагуудтай ярилцалгүй уг хөтөлбөрийг эхлүүлсэн нь удалгүй ил болсон юм.

10.
    Хэсэг хугацааны дараа нийслэлийн иргэдийн зарим хэсэг нь тус хөтөлбөрийн талаар мартаж эхэлсэн  бол 2400 айл бичиг баримтаа бүрдүүлж өгчихөөд хүлээж эхэллээ.

11.     Харин санхүүжилт зогссон гэсэн шалтгаанаар материалыг нь хүлээж аваагүй 2600 гаруй иргэн байгаа аж.

12. 
   Яг өнөөдрийн байдлаар 1500 хүний асуудлыг шийдвэрлэсэн гэж Монгол банк тайлбарлаж байгаа. Үлдсэн мянга гаруй хүнээс 200 хүн өөр банкны эх үүсвэрээр зээл авсан аж.

3.  Бичиг баримтаа бүрдүүлж өгчихөөд хүлээлтийн байдалтай байгаа 2600 иргэдийн 100 айл нь саяхан Сүхбаатарын талбай дээр эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж, өлсгөлөн зарлахдаа хүрсэн билээ. Учир нь тус хөтөлбөрийн шаардлагыг бүрэн хангаж, материалаа өгсөн иргэдийн захиалга өгсөн байр нь өнгөрсөн оны 10-12 сарын хооронд ашиглалтанд орсон байна. Гэсэн ч зээлийн санхүүжилт нь шийдэгдээгүйн улмаас барилгын компаниуд энэ оны хоёрдугаар сараас эхлэн алданги тооцож,  өнгөрсөн сарын 15 гэхэд гэрээг нь цуцлахаа албан ёсоор мэдэгджээ.

14.  
 Ер нь УИХ аас “Шинэ бүтээн байгуулалт” нэртэй дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлаад дөрөв дэх жилтэйгээ золгож байгаа ч үр дүн муутай яваа нь дээрхээс харагдана.

жил зургаан 215.     “100 000 айл”-ын орон сууц засгийн газрын хөтөлбөр батлагдаад 3 ээлжээр явагдаж байсан бөгөөд нийт 300-аад барилгын компанийн 131 гаруй мянган айлын орон сууц үүнд хамрагдана гэж байв.

16.     Хөтөлбөрт хамрагдсан барилгаас 21 гаруй мянга нь хөдөө орон нутагт,  харин 110 гаруй мянга нь Улаанбаатар хотод баригдах орон сууц байлаа.

17.    Материалаа бүрдүүлж өгсөн иргэд 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй шинэ орон сууцнаас сонгож авах болно гэж байсан ч шинэ байрандаа “Яг хэдэн айл ороод амьдарч” байгаа гэсэн албан ёсны тоо баримт одоогоор алга байна. Хэвлэлээр “тун цөөн” гэж бичдэг. 

18.    Хоёр сар гаруйн өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас орон сууцны метр квадратын үнийг нэг сая төгрөг болгож буулгана хэмээн хэлсэн.

19.    О.Магнай хэлэхдээ “Ирэх намраас энэ ажил үр дүнгээ өгөөд эхэлчихнэ” гэсэн юм.

20.
    Нэг мкв нь  нэг сая төгрөгийн үнэтэй эхний байр ирэх есдүгээр сард ашиглалтанд орно. Тус байр нь Буянт-Ухаад баригдаж байгаа 28 ширхэг 1764 айлын орон сууц юм. Тус байрны 1 мкв-ийг  950 мянган төгрөгөөр зарах юм байна.

21.
    Тус хөтөлбөр хэрэгжиж эхлэх үед нэгэн шог яриа гарав. Тэр нь ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдоржыг “100 000 айл”-ын орон сууц хөтөлбөрт хамруулж байртай болгох байв. 

22.    “100 000 айл” орон сууцны  хөтөлбөрийн талаарх мэдээллийг иргэд 1907, 98771907 утсанд холбогдож авч байлаа.

жилийн зургаан хувийн23.    Шинэчлэлийн засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг “Манай засаг тус хөтөлбөрийг хаана, хаанаа нь хохиролгүй үргэлжлүүлэхийг хичээх болно” гэдгээ хэлсэн.

24.
     Ямартаа ч   2600 иргэний хохирлыг барагдуулах талаар Ерөнхий сайдаар ахлуулсан Засгийн газрын Ажлын хэсэг шуурхай, санаачилгатай ажиллахыг үүрэг болгох, Барилга, хот байгуулалтын яамнаас дээрх асуудлаар зах зээлийн зарчимд нийцсэн шинэ журам гарган орон сууцны хөтөлбөрийг шинэчлэх шаардлагатай хэмээн үзэж, асуудлыг хэрхэн шийдвэрлэснийг ирэх дөрөвдүгээр сарын эхээр Өргөдлын байнгын хороогоор хэлэлцэх аж.
24tsag.mn

image

Энэ удаа жилийн зургаан хувийн хүүтэй ”100 000 айл” орон сууц хөтөлбөрийн талаарх сайн, муу 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ***** (202.55.191.35)
    СОНГУУЛИЙН ШОУ БАЙСАН НТРИЙГ МЭДЭХГҮЙ. ЯМАРЧ ГЭСЭН ШААРДЛАГА ХАНГАСАН ИРГЭДТЭЙ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ГЭРЭЭ БОЛ ГЭРЭЭ. БОНДЫН ӨРИЙГ ДАРААГИЙН ЗАСГИЙН ГАЗАР ТӨЛӨХГҮЙ ГЭСЭН ЮМ БАЙХГҮЙ Ш ДЭЭ. ЯГ ҮҮНТЭЙ АДИЛХАН ГЭРЭЭ.БАЙГАЛИЙН БАЯЛАГТАЙ УЛСУУД АНГЛИ ЗЭРЭГ УЛСУУД ИРГЭДДЭЭ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ӨГЧ ОРОН СУУЦТАЙ БОЛОХ БОЛОМЖ ОЛГОДОГ. МАНАЙД МӨНГӨ БАЙДАГГҮЙ ЮМ ГЭХЭД 5 ХУВИЙН ХҮҮТЭЙ БОНД ОЛОН УЛСАД БОСГООД ЖИЛД 10000 ӨРХИЙГ 7 ХУВИЙН ЗЭЭЛТЭЙ ОРОН СУУЦАНД ОРУУЛЖ БОЛДОГГҮЙ ЮМУУ? ОДООГИЙН БОНДЧ 5 ХУВИЙН ХҮҮТЭЙ Ш Д. БИ ХУВЬДАА ЖЭНКОГИЙН ДАЛАН БАРИХ МӨНГӨНӨӨС ИЛҮҮ ӨГӨӨЖТЭЙ ЗЭЭЛ ГЭЖ БОДОЖ БАЙНА.
    2013 оны 03 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дэлхийн хөлбөмбөгийн гурван холбоо нэгдэн ФИФА-гийн ерөнхийлөгч Инфантиног огцрохыг шаардлаа
    саяхан
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
    16 мин
  • Скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ
    26 мин
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
    33 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 26 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 35 мин
  • ӨНӨӨДӨР: Монголч эрдэмтний XIII их хурал салбар хуралдаанаар үргэлжилнэ
    1 цаг 51 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    2 цаг 1 мин
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    17 цаг 39 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    18 цаг 44 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    20 цаг 14 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    21 цаг 38 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    21 цаг 50 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    22 цаг 10 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    22 цаг 45 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    23 цаг 54 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    Өчигдөр 10 цаг 36 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК