Хүмүүсийн сайн мэдэх алт үнэт эдлэлийн “Мөнгөн завьяа” дэлгүүрийн худалдагч дээрэмчин этгээдүүдийн халдлагад өртөж, эд хэрэглэл, мөнгөө дээрэмдүүлсэн байна. Хэргийг тодруулбал өнгөрсөн ням гаригийн 10.00 цагийн үед “Мөнгөн завьяа” дэлгүүрийн
худалдагчийг дэлгүүрээ нээх гэж байх үед 40 орчим насны 2-3 хүн ирж,
боомилж 1.2 сая төгрөг, мөнгөн тоногтой ширэн бүс, мөнгөн аягануудыг нь
дээрэмдээд зугтжээ.
Яг нэг жилийн өмнө тус дэлгүүрийн худалдагчид халдсан ийм хэрэг гарч байсан аж. 2012 оны дөрөвдүгээр сарын 1-ний ням гаригт дэлгүүрийн худалдагч, 28 настай С гэх эмэгтэйг дэлгүүрээ нээхээр хаалгаа онгойлгох гэж байх үед гурван хүн гуя, хэвлийд нь хутгалж, дэлгүүрээс хоёр сая төгрөг, долоон ширхэг мөнгөн аяга, эрэгтэй хүний мөнгөн бүс гээд таван сая гаруй төгрөгийн эд зүйл дээрэмдсэн юм.
Тухайн үед цагдаагийнхан гэмт этгээдийг олж чадаагүй. Хууль хяналтын байгууллагынхан энэ хэргийг өнгөрсөн жил тус дэлгүүрийн дээрэмдээд олдоогүй гэмт этгээдүүд үйлдсэн байж болзошгүй гэсэн таамаглаж байгаа юм байна.

Сэтгэгдэл (4)