Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ОХУ-аас бензинийхээ үнийг нэмэхийг хүсч яваа монгол хүнийг нэрлээд өгөөч, Ерөнхий сайд аа

2013-4-03
0
ЖИРГЭХ
altan    Ийм олон асуудлыг Монгол хүн бүр мэдэхийг хүсч байна. Харин тэр хүнийг ганцхан ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэж байна.



altan    Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг юм юманд барьц алдаж явна. Түшиж тулах сайн баггүй хүн ингэдэгийг тэрээр яруу тодоор харуулах боллоо. Түүнд ажлын сайн баг гэж алга. Мэдлэг боловсрол, олон түмэнтэй харьцах чадвар нь ч сул юм. Бас намынхан нь түшиг болохоосоо илүү төсөл, тендер ярьж зовоодог бололтой. Дээр нь хол замд хамтарсан МАХН-МҮАН-ынхан үе, үе шантаажилж, ханилгаагүй зан гаргадгийг ард түмэн мэдрэх болсон. Ийм замыг тэр өөрөө л сонгосон. Одоо яая гэхэв. С.Баярын хэлдэгээр “харамсал” төрүүлж байна.

Ийм зовлонд шаналсан Засгийн газрын тэргүүн сүүлийн үед анхаарал татсан олон ноцтой асуудлуудыг “нуулгүй үнэнээ хэлье гэж байгаад” ярьж эхэллээ. Түүнийг зовлондоо шаналаад “халуурсан” гэж бодохгүй байна. Юуны өмнө тэрээр сэтгүүлчидтэй уулзахдаа “Орос бензиний үнээ өсгөлөө л гэдэг. Үнэн хэрэгтээ үнээ өсгөсөн юм байхгүй л байгаа байхгүй юу. Яасан бэ гэхээр эндээс манайхан давхиж очоод үнээ өсгөчих гэж оросуудыг гуйгаад явж байна шүү дээ. Тэгээд эргэж ирээд “Оросууд бензинийхээ үнийг нэмчихлээ гэж ярьдаг. Эндээс хүн томилоод судлаад үзэхээр нэмээгүй  л байдаг байхгүй юу” гэж тэр ярилаа. 

Энэ юу болж байна ард түмээн! Засгийн газар энд бензиний үнийг нэмэгдүүлэхгүйн тулд өдөр бүр хэрүүл хийж, төсвөөсөө ихээхэн хэмжээний мөнгийг нефтийн компаниудад өгч байна. Энэ мөнгө иргэн бүрийн татвараас боссон. Ард түмэн энд бензиний үнэ нэмэгдчих вий гэж өдөр бүр түгшүүртэй шахуу амьдарч байна.

Ийм байхад ОХУ-д оччихоод бензиний үнийг нэмээд өгөөч гээд гуйгаад явж байдаг хэн бэ тэр. Ард түмнийхээ энэ зовлонтой байдлаар хэн ингэж тохуурхдаг байна вэ. Ард түмний халаасан дахь тав гурван төгрөгийг хууль бусаар хуу хамж, үнийн хөөрөгдөлд эх орноо түлхэж байгаа тэр хэн бэ. Ард түмний халаасан дахь мөнгийг ОХУ-д өгөх гэж зүтгэсэн тэр хүнийг эх оронч гэж хэлэх үү. Тэр хүнд ямар сонирхол, эрх ашиг байна вэ. Тэр хэнд үйлчилж байна вэ. Лав л Монгол хүний төлөө биш гэдэг нь үг, үйлдлээс нь харагдаж байна. Тэр хэн бэ? Эсвэл аль компани вэ? Эх орныхоо хувь заяагаар, ард түмнийхээ амьжиргаагаар ингэж тохуурхах эрүүл үзэгдэл мөн үү? Ийм олон асуудлыг Монгол хүн бүр мэдэхийг хүсч байна. Харин тэр хүнийг ганцхан ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэж байна.

Тэр ийм үйл явдал болсныг, мэдэж байгаа гэдгээ олон түмний өмнө зарласан. Тиймээс ард түмэн ерөнхий сайдаас энэ хүний нэрийг хэлэхийг шаардах бүрэн эрхтэй. Хэрэв хэлж чадахгүй бол ерөнхий сайд таныг ч гэсэн хэний талд байна вэ гэдэгт эргэлзэх хүмүүсийн тоо нэмэгдэх болно.  

    Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ эзэн болох ёстой. Тэгэх л гэж улсыг удирдаж төрийг тэргүүлэх болсон. Ийм эх оронч бус хүмүүсийг ард түмэн мэдэж байх нь зүйтэй. Бас эх орон ард түмнийхээ эсрэг ийм өөдгүй, увайгүй юм ярьж явдаг этгээдийг тагнуул, цагдаагийнхан шалгах нь зүйтэй. Бас нөгөөх шударга бус явдлыг хязгаарладаг ШБӨХТГ-ынхан ч гэсэн овоо хараандаа авах хэрэгтэй. Бодвол ерөнхий сайд тэр эрхмийг, тийм үйлдэл хийгээд явж байгааг эдгээр агентлагууддаа мэдэгдсэн гэдэгт итгэж байна.

Одоо харин ард түмэндээ нэрийг нь ил тодоор зарлах хэрэгтэй. Хэрэв хэлэхгүй хаацайлаад өнгөрвөл, улс төр болгоод булзааруулбал эрхэм ерөнхий сайд маань та ард түмнээ хуурсан, худал мэдээлэл түгээж өөрийгөө өрөвдүүлэх гэсэн болж хувирна. Тиймээс нийт үндэстнийхээ эсрэг зогсож, бензиний үнийг нэмээд өгөөч ээ гээд өөр улсаас гуйгаад явж байсан этгээдийг ард түмэндээ хэлэх цаг ирлээ. Үүнийг ард түмэн мэдэхийг хүсч байна.
Б.Болдбаатар

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • ***** (122.201.19.145)
    Шунхлайн Трицадь Серебряник л чадна даа бусдад нь эх орноо гэх сэтгэл хумсын төдий бий
    2013 оны 04 сарын 03 | Хариулах
  • mongolhvv (109.134.168.149)
    ter hen be?? neftiin kompanii heden garaas oor hen baih be?? teriig barij abaad alaad ogoo nobshiig??
    2013 оны 04 сарын 03 | Хариулах
  • ***** (202.55.182.82)
    udahgyi zarlana, barimtiig ni tsugluulj bgaa gesen,
    2013 оны 04 сарын 03 | Хариулах
  • охм (122.201.18.13)
    Сайхнаа сая аллаа Жадамбаа удахгүй бүүр баллана
    2013 оны 04 сарын 03 | Хариулах
  • ***** (112.72.12.178)
    ам алдвал барьж болдоггүй
    2013 оны 04 сарын 03 | Хариулах
  • ***** (202.179.20.223)
    Та ч энэ үгнийхээ төлөө нилээд юм сонсох байхаа
    2013 оны 04 сарын 03 | Хариулах
  • очирбат (202.179.20.223)
    Бензиний үнийг өөрсдөө очиж нэмүүлдэг хүнийг нэрлэхгүй бол та нөгөө Энхбаярын 500 саяын хахуул шигл в юм болно.Эсвэл танай засгийн газрыг ажл хариуцсан хүмүүс ийм вм хийгээд л та тэдгээрээсээ айж хулчиганаад хэлж чадахгүй байгаа хэрэг болно.Энэ бол нрцтой хэрэг шүү.
    2013 оны 04 сарын 03 | Хариулах
  • ***** (202.21.105.1)
    ter xunee olon niited il dot zarlaach ee. ene zasag chin il todiin zasag gee biz dee
    2013 оны 04 сарын 03 | Хариулах
  • ***** (49.0.158.204)
    Байнга л ил тод нуух юм байхгүй гээд байсан яасийн бол. Ичмээр байна даа
    2013 оны 04 сарын 03 | Хариулах
  • Baatar (122.201.18.4)
    MAN nohduud biz dee medej yah gesen um be ene bol oilgomjtei shuu dee Orsoos binzen tulsh oruulj irdeg kompaniud buged MAN Baga hurlin gishuud shuu dee M OiL oos busdan Shunhlai bol MAN karman neg hun shuu dee AN Dotor baigaa Tom daisan shuu dee Ygaad Bathuu gishuun boldon be MAN hun shuu dee Olon jil AN
    2013 оны 04 сарын 03 | Хариулах
    • bat
      shunhlai ali namyn haria ve?
      2013 оны 04 сарын 03
  • zorigoo (124.158.111.35)
    ene yavdal chini enkhbayar erunkhii said baihdaa 500 saya ugie gesen khun bna geed neriig ni helj chadaagui tei adil uuruu bas holbootoi bolokhooroo bas l helj chadahgui bizdee altankhuyag guai hidlaa niigemd shudarga hun bolokh gej surjin yum bodloggui helsniihee goriig amsaj uilee edlekh biidee huurhii ug ni yumiig yarihaasaa umnu garakh ur dagavariig ni tootsoolj yarij bh ni ergeed uurt ni heregtei yumdaa urt hel huzuu oroonoo gej zugeer ch neg helsen ug bish baihaaa neriig ni helbel taarnaaaaaaaaa
    2013 оны 04 сарын 03 | Хариулах
  • ***** (202.21.105.1)
    энэ хүнийхээ нэрийг хэлээч. ерөнхий сайд аа.
    2013 оны 04 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    Уржигдар 18 цаг 44 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    Уржигдар 14 цаг 51 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    Уржигдар 14 цаг 19 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    Уржигдар 14 цаг 02 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    Уржигдар 13 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    Уржигдар 13 цаг 07 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    Уржигдар 10 цаг 15 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Уржигдар 09 цаг 36 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК