Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дөрвөн зүгээс ирсэн, дөрвөн найз “Мотив”-ын 24 баримт

2013-4-04
0
ЖИРГЭХ
    “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?” уралдаанаас анх уран бүтээлийн гараагаа эхэлсэн, “Universe best song”  олон улсын анхдугаар фэстивалын шилдэг 25 оролцогчдын нэг “Мотив” хамтлагийн тухай 24 баримтыг  сонирхоорой.
    “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?” уралдаанаас анх уран бүтээлийн гараагаа эхэлсэн, “Universe best song”  олон улсын анхдугаар фэстивалын шилдэг 25 оролцогчдын нэг “Мотив” хамтлагийн тухай 24 баримтыг  сонирхоорой.

734970_240620999408335_831236626_n    1. Тэд бүгд багаасаа урлагт хайртай,  урлагаар хүмүүжсэн, хөгжилтэй, сахилгагүй хүүхдүүд байжээ.

2.  Хамтлагийн гишүүдийн хувьд Анхаа Сэлэнгэ аймагт төрж, тэндээ арван жилээ дүүргэсэн.  Харин Гамбаа Төв аймгийн Борнуурын арван жилийг төгссөн. Жижгээ Дарханы Шарын голынх.  Сайнаа Улаанбаатарын Төмөрзамынх байгаа.  Тэд аравдугаар ангиа төгсөөд Улаанбаатарт СУИХ-ыг суралцаж төгссөн. Дөрвөн талаас цуглан их сургуульд ороод танилцжээ.

3. “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” уралдаанаас анх уран бүтээлийн гараагаа эхэлсэн, “Universe best song”  олон улсын анхдугаар фестивалийн шилдэг 25 оролцогчдын нэг “Мотив” хамтлаг.

4. Тэд СУИС-ийн Эстрад дуулаачийн  ангийн оюутнууд байсан.  2003 онд тус сургуульд элсэж  тэр үеэс танилцаад  хоёрдугаар курстээ  бүгдээрээ хамтлаг болж дуулья гэж шийдсэн гэдэг.  Сургуульд байхаасаа л дөрвүүлээ хоолой салган дуулж, бэлтгэл хийдэг байжээ.
537299_138242992972034_290485244_n
5. Улмаар Л.Балхжавын “New stars”  тэмцээнд ороод, түүнээс хойш албан ёсны “Мотив” хамтлаг нэрээрээ олны өмнө гарч ирсэн.

6. “Мотив” нэрийг сургуулийнх нь  хөгжмийн онолын тэнхимийн Өлзийбаяр багш нь өгчээ.  Уг нь багш нь Титрахорд-Дөрвөл гэсэн нэр өг гэж. Гэтэл тэр нэр хамтлагийн гишүүдэд нэг л таалагдахгүй байхаар нь дахиад өөр нэр өгөхийг хүсч “Мотив” нэртэй болж байжээ.

7. “Мотив” гэдэг нэрний утга бол хөгжмийн жижиг элемент гэсэн үг юм. Анх энэ нэрээ цөөхөн үсэгтэй, хүн сонсоход нэг л зөөлхөн гээд л голонгуй байсан.

8.  2010 оны есдүгээр сарын 19-нд хамгийн анхны тоглолтоо хийж байсан. Тоглолтоо өөрсдөө зохион байгуулаад оролцсон. Тэр үед маш олон хүмүүс тоглолтыг нь  үзэж байсан билээ.

9. Хамгийн анх Хүрэлбаатарын үг “Охидыг үнсээч” гэдэг дууг  дуулж байв. Гэхдээ яг уран бүтээл болгож цацаагүй.  Дараа нь “Хайраа”, “Амьдрал тэр аяараа зөөлөн санагдана” гэх дууг оюутан байхдаа хийж байжээ.  Яг албан ёсоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаад олны хүртээл болгосон уран бүтээл бол Хөгжмийн зохиолч Бэхээгийн  “Магадгүй чамтай” гэдэг дуу аж.

10. Тэд Европын Чех, Герман, Италь, Франц, Швейцарь, Белги, Голланд, Дани, Швед гэх мэт нэлээн олон орноор өнгөрсөн онд аялаад ирсэн. Тоглолтууд нь бүгд амжилттай болжээ. Тоглолтоо хийж явахдаа Европын орнуудын цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг харуулсан, үлгэр жишээ авахуйц нэвтрүүлэг хийсэн.

15064_4543333374803_1814397858_n    11.  Сайнаа  “Хайрын үнэ цэнэ” киноны гол дүрд тоглосон. Мөн  Сайнаа  Ганбаа  хоёр “Зүрхэнд гэрэлтэх од” кинонд тогложээ. 

12. Оны өмнө хоёр дахь бие даасан “Exclusive” цомгоо гаргасан. Мөн  цомгийнхоо баярыг хийсэн. Одоогоор  Л.Балхжавын шинэ дуу “Дурлал домог”, “Хайрын түүх” дуугаа дүрсжүүлээд, клипжүүлсэн байгаа.

13.  Мэдээж залуу хүмүүс, эх оронч үзэлтэй иргэд тиймээс тэд нийгмийн олон асуудалд бухимдаж явдаг. Нэн түрүүнд утаа, замын түгжрэлийг арилгахыг хүсдэг.   Тиймээс ч хамтлагийн гишүүн Ганбаа утаатай холбоотой төсөл дээр хамтран ажиллаж байгаа гэсэн.

14.  Анхаагийн хувьд “Mouse” цуглуулах хоббитой.  Мөн усны хэрэгсэл их цуглуулдаг.   Сайнаа хаана ч явсан очсон газраасаа сувинер их цуглуулдаг.  Ганбаагийн хувьд  зорьж сонирхон цуглуулдаг зүйл байдаггүй. Санамсаргүй л янз янзын шилний цуглуулгатай болчихсон. Одоогоор 30 гаруй нүдний шилтэй.
549745_398737746853245_1459906068_n
15. Өрсөлдөөн ихтэй өнөөгийн рок попын ертөнцөд продюсер ч үгүй бор зүрхээрээ яваа “Мотив” хамтлагийг харагдаж байгаа шигээ даруухан тун чиг хүмүүжилтэй залуус гэлцдэг.

16.  “Ододтой бүжиглье” реалити шоунд овоо бүжиглэчихдэг гэдгээ харуулж чадсан Жижгээгийн хувьд  эхнэр, хүүгийн хамт амьдардаг.

17. Мотив хамтлагийг нэг хэсэг клип хулгайлсан хэмээн шуугиан дэгдэж байсан. Оросын дуучин Дима Биланы "Believe" дууны клипний санааг тэр чигт нь хуулаад "Бид буцах замгүй" дуундаа клип хийлгэсэн гэдэг.  Мөн Ne Yo-ийн "Part of the list" дууны клипийг "Хайрын гэгээ" дуундаа хуулбарсан хэмээгддэг.

18.  “Мотив”  Францад аялан тоглолтоо хийж байхад монгол хүний амь нас хохирсон хэрэг гарч баахан сенсааци болж байв. Хамгийн гол нь нас барсан залуу “Мотив”-ын тоглолтыг зохион байгуулалцаж байсан гэдэг.

184223_481887738538245_1320271234_n    19.  Хамтлагийн гишүүдийн хувьд Сайнаагаас бусад нь гэр бүлтэй.

20. Эрчүүд л болсон хойно спортоор хичээллэж, чөлөөтэй цагаа үр бүтээлтэй өнгөрөөхийг эрмэлздэг. Бусад залуусын адил тэд шоудаад, наргиад явах нь ховор.

21.  Янз бүрийн бүсгүйчүүдтэй нэр холбогдоод байх нь ч ховор.

22.  Тэд хүүхэд насныхаа сэтгэлд хоногшсон дурсамжаас хуваалцсан юм. Анхаа “Намайг анх гуравдугаар ангид байхад манай сургууль дээр үндэсний бөхийн тэмцээн болсон юм. Гэтэл багш намайг ор гээд оруулчихсан. Би  тэр тэмцээн болохын  өмнөхөн цөөхөн хоног бөхийн дугуйланд явж байсан. Тэгээд л жоохон хүүхэд болохоор юугаа ч мэдэхгүй барилдаад л, барилдаад  л байсан. Хамгийн сүүлд нэг ахтай барилдаж байгаад тэр ахыг давчихсан. Тэгсэн тэр хавийн хүмүүс  намайг хаанаас ийм барилддаг хүүхэд гараад ирэв гээд л... Гуравдугаар ангийн хүүхэд дөрөвдүгээр ангийн хүүхдийг давчаад л гэрлүүгээ бөөн баяр диплом, өргөмжлөл бариад орж байсан. Хамгийн анхны шагнал байсан болоод ч тэрүү энэ л их дурсамжтай байдаг” гэсэн юм. Тэгэхээр Анхаа одоо ч  шаггүй сайн барилддаг биз ээ.

247616_431684886891864_645912643_n23. Харин Гамбаагийн хувьд “Арван жилд байхад “Яргуйн наадам” гэж болдог байсан. Аймгийн хэмжээнд  болдог урлагийн наадамд би өөрийн сум болох Борнуураа төлөөлөн оролцсон. Гэтэл миний хувьд оролцохдоо бүжиг, үндэсний бүжиг, үндэсний дуу, гадаад дуу, зохиомжит бүжиг, язгуур урлаг гээд л олон төрлөөр оролцсон. Тухайн үед маш гоё байсан. Төв аймагт очоод тухайн тэмцээнд оролцоод ихэнх төрлүүдээс шагналт байранд орж байсан. Хүмүүс магтаад л чи чинь бүх төрлийн авьяастай юм биш үү гээд л гоё байсан. Энэ үе надад ерөөсөө мартагддагүй” гэсэн юм.

24.
Бас нэгэн хөгжилтэй түүх өгүүлэхэд тэд тоглолтоо хийж байтал  урд  эгнээгээр байсан эмэгтэйчүүд инээгээд л байж.  Тэгсэн Сайнаа тухайн үед Анхаа руу л харж инээгээд байна даа гэж бодсон гэнэ.  Тэгсэн дараа нь өнөөх хүмүүс нь Сайнааг шоолж инээгээд байсан аж. Учир нь Сайнаа "дэлгүүрээ" хаагаагүй тайзан дээр гарчихсан байжээ.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • tgl (202.55.191.35)
    motiviin duunuudiig sonsoh mash ih durtai ulam goyo duunuud gargaarai sainaag iluu demjdeg bas taalagddag
    2013 оны 04 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    Уржигдар 18 цаг 44 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    Уржигдар 14 цаг 51 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    Уржигдар 14 цаг 19 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    Уржигдар 14 цаг 02 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    Уржигдар 13 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    Уржигдар 13 цаг 07 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    Уржигдар 10 цаг 15 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Уржигдар 09 цаг 36 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК