Өчигдөр шөнө Замын цагдаагийн газарт зам тээвэр осол хэргийн нийт 196 дуудлага ирснээс хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 19 гарч, 26 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 72 жолоочийг журамлан саатуулжээ. Мөн сургуулийн насны хоёр хүүхэд гэмтсэн байна. Цас орж замд хальтиргаа гулгаа ихээр үүссэн тул жолооч нарыг замын зорчих хэсэг, гадаргууны байдалд хурдаа зөв тохируулан явах хэрэгтэйг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
Мөн өчигдөр Төв аймгийн Лүн сумын "Их айраг" гэдэг газар Прус маркийн авто машин онхолдож, 41 настай зорчигч нас барсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/























































Сэтгэгдэл (2)