Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Алтанхуяг: Бурхан Халдуны авралаар хацраас бусад нь зүгээр

2013-4-09
0
ЖИРГЭХ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн ням гаригийн өглөө Бурханхалдун ууланд авиралтаа эхлэн үдээс хойш бууж ирэх төлөвлөгөөтэй байсан боловч цаг агаар гэнэт муудсанаас болж цасанд боогдон сураггүй болж сандаргасан.
altanhuygЕрөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн ням гаригийн өглөө Бурхан Халдун ууланд авиралтаа эхлэн үдээс хойш бууж ирэх төлөвлөгөөтэй байсан ч цаг агаар гэнэт муудсанаас болж цасанд боогдон сураггүй болж сандаргасан.

Өчигдөр өглөө Ерөнхий сайд Н.Алтанхуягийг эрж хайх ажиллагааг эхлүүлж үдээс өмнө олсон билээ. Гэсэн ч түүнтэй хамт ямар хүмүүс явсан нь тодорхойгүй байсан. Харин ерөнхий сайдтай хамт хүү Н.Тулгаа, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, дэд дарга Г.Дэнзэн, Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх, гэрэл зурагчин, АН дахь “Алтан гадас” фракцын залуус мөн археологичид, “JCI” олон улсын байгууллагын гишүүн залуус, Төв, Хэнтий аймгийн зарим дарга нар явжээ. 

“Гараг” студийн захирал Г.Бадамсамбуу Ерөнхий сайдын энэхүү аяллын санааг гаргасан байна. Сураг сонсоход, тэрбээр “Чингисийн онгон Бурхан Халдун” ууланд байгааг манай судлаачид бараг тогтоочихоод байна. Засгийн газрын тэргүүний хувьд бодит байдалтай танилцах нь зөв гэж зөвлөжээ.

Ингээд л Ерөнхий сайд салхинд гарангаа Чингис хааны онгоныг үзчих санаатай Бурхан Халдуны зүг зорьсон аж.  70 орчим хүнтэй хотоос хөдөлсөн аяллын баг Хэнтийд очиж 100 хүнтэй болж бүл нэмсэн байна. Аяллын багийн эрчүүд ням гаригийн өглөө далайн түвшнээс дээш 2361.5 метр өндөрт орших Бурхан Халдун уулын оргилд гарахаар хөдөлжээ. “Уулчид” бага үдийн хэдийд уулын оргилд хүрч тэндээ арц хүж уугиулж, хадаг яндар зүүж, зураг хөргөө татуулсаар хоёр цаг саатжээ. Багийнхныг уулнаас буух гэтэл цас орж, нүүр нүдгүй шуурчээ. Ингээд шөнө болж урдах замаа харж чадахаа байсан эрчүүд тэндээ хоножээ.

Үүрээр Ч.Сайханбилэг сайд болон зарим хүмүүсийн хацар хайрагдсаныг эс тооцвол аяллын багийнхан эсэн мэнд хоносон гэнэ. Ерөнхий сайдын багийнхныг ууланд хоноход -17 хэмийн хүйтэн байсан бөгөөд салхи намдах үед утасны сүлжээ орсон учраас тэд шөнийн 01 цагийн үед “Бид төөрчихлөө” гэж Хэнтийн аймгийн онцгойгийнхонд мэдэгджээ. Гэсэн ч тэднийг онцгойгийнхон биш хилчид олсон  байна.

Эрлийн ажиллагаанд зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171E нисдэг тэрэг, найман автомашиныг эрэлд ашигласан байна. Харин хилийн цэргийнхэн 10.00 цагийн үед Ерөнхий сайдын багийнханыг олжээ. Аяллын багийнханы дунд “Аdidas” брэндийн албан ёсны борлуулагч “BTF” компанийн захирал Л.Огторгуй байршил тогтоогчтой явсан нь ийн хэрэг болжээ.

30 орчим сая төгрөг зарлагдсэн нисдэг тэргээр Ерөнхий сайд,  түүний хүү болон Ч.Сайханбилэг нарыг нийслэлд авч ирэхээс өөр үүрэг гүйцэтгээгүйг тэнд байсан хүмүүс ярьжээ. Тэд “Эрлийн багийнхан ирээгүй байсан ч эсэн мэнд очихоор байсан” гэж ярьж байгаа юм. Ийнхүү сонин хачин, шүүмжлэлээр дүүрэн ерөнхий сайдын аялал өндөрлөв.

Харин Ерөнхий сайд өөрийн твиттер хуудсаар дамжуулан Бурхан Халдун ууланд төөрсөн сэтгэгдлээ бичжээ. Тэрээр "Өчигдөр Бурхан Халдун ууландаа гараад буухдаа цасан шуурганд 53 хүнтэй төөрөв. Долоон цаг цас ухаж зам гаргав. Шөнө модон дотор гал түлж хонов. Өглөө 06.00 цагт хунгар цасан дундуур дөрвөн цаг явж байтал Онцгойгийнхон ирлээ. 71 хүний зарим нэгнийнх нь хацар хайрагдсаныг эс тооцвол бүгд шалгалтыг сайн давлаа. Бурхан Халдун ууландаа өдөр бүр залбирмой. Бурхан Халдуны аврал, багийн гишүүдийн зүтгэлээр, та бүхний залбирлаар хацраас бусад нь зүгээр" гэжээ.

алтанхуяг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • ***** (202.179.10.150)
    Худлаа битгий жүжгэл хар амиа даатгаж л яваа биз орой дээр нь ч гарч чадаагүй байж амьсгаа
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • ***** (103.10.21.29)
    хүн ардынхаа төлөө байсан бол бурхан халдун минь чамайг өршөөгөөд чи сайхан яваад патиараа сайн татуулж аваад л түүнийгээ тивиттертээ тавьж багйаа ш дээ. олон хүнтэй явсны хүчинд бурхан халдун олон хүний заяаг түшлээ. дараа монголын хайрханлд авирах бол сэтгэлээ ариусгаад гараарай.
    2013 оны 04 сарын 09 | Хариулах
  • Lamss (121.44.196.186)
    Lam nar ajilgui bolokh ni dee Zugeer jiriin hun ard irgedee daatgaj zalbirdag bolokh ni
    2013 оны 04 сарын 09 | Хариулах
  • бат-үүл (122.201.18.164)
    эх хүү 2-ыг энэ маягаар эрлийн багийг ажиллуулсан бол өдийд эх хүү хоёр амьд байх байсан байхаа. Ихэс дээдэс, ард түмний хооронд мөн ч их ялгаа байна даа, Алтанхуяг яагаад эх хүүгийн талаар ярьдаггүй юм бэ, ???????
    2013 оны 04 сарын 09 | Хариулах
  • zochin (202.179.11.18)
    hatsar n uldeed busad n holdson bol boloh bailaa gj
    2013 оны 04 сарын 09 | Хариулах
  • naka (202.179.29.54)
    holduu goliin mosknd ursaad yavah eh huu hoeriig harsaar bj yavuulchihsan manai ontsgoigiinhon said darga bolhoor yamar hurdan oldiin be.
    2013 оны 04 сарын 09 | Хариулах
  • ***** (202.21.112.2)
    haha tegee yu
    2013 оны 04 сарын 09 | Хариулах
  • сайн (182.160.8.150)
    Ерөнхий сайд хүн ард олныхоо төлөө залбирахгүй юм бол хэний төлөө гэж????????
    2013 оны 04 сарын 09 | Хариулах
  • ***** (112.72.12.25)
    altankhuyag *****
    2013 оны 04 сарын 09 | Хариулах
  • ***** (122.201.18.48)
    kkk tuurchvul ard tumnee gesen setgeltei bolchihdog yum bish uu, ene tomchuul. kkkkk
    2013 оны 04 сарын 09 | Хариулах
  • ***** (203.91.119.102)
    bidnii toloo yavj baigaad hacraa holdooson bna,zailuul
    2013 оны 04 сарын 09 | Хариулах
    • Guest
      Haha! unen unen, ter twitter deeree bas tegeed bna lee, Bidnii tuluu zalbirch yavaad l huurhii mini tegsen shde!
      2013 оны 04 сарын 09
  • ***** (133.8.122.169)
    ooroosoo bolj asuudal uusgecheed ard tumnee daatgalaa geed tenegteed bga yum da. ard irgedeesee uuchlalt huseh heregtei sht, iluu zardal hurtel gargachaad, ichdeggui yum bh da. ug n hundeldeg bsan yum, minii hundlel naws unasan da.
    2013 оны 04 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    Уржигдар 18 цаг 44 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    Уржигдар 14 цаг 51 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    Уржигдар 14 цаг 19 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    Уржигдар 14 цаг 02 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    Уржигдар 13 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    Уржигдар 13 цаг 07 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    Уржигдар 10 цаг 15 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Уржигдар 09 цаг 36 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК