Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайдын ууланд төөрсөн инээдтэй биш эмгэнэлтэй бас сонирхолтой 24 баримт

2013-4-10
0
ЖИРГЭХ
24tsag.mn сайт Ерөнхий сайдын төөрсөн тухай реалити шоуны хөгжилтэй бас гунигтай, шүүмжлэлтэй, анхаарал татахаар 24 агшныг хүргэж байна.
94b1d8feb2a26569big24tsag.mn сайт Ерөнхий сайдын төөрсөн тухай реалити шоуны хөгжилтэй бас гунигтай, шүүмжлэлтэй, анхаарал татахаар 24 агшныг хүргэж байна.

1. Намынхаа төрсөн өдрөөр дарга нь төөрөв. АН-ынхан 23 жилийнхээ төрсөн өдрөө орон даяар тэмдэглээд бут авч байхад дарга нь Бурхан халдун ууланд төөрч хээр хоноглов. Энэ явдал манай хүчний байгууллагаас эхлээд харилцаа холбооны салбарын ажлын уялдаа холбоо ямархуу түвшинд байгааг сайтар шалгаад ард түмний нүдэн дээр үнэлгээг нь өгөв. Бас төрийн гурван өндөрлөгийн аюулгүй байдлыг ч сорив.

2. Үдшийн түгшүүрт мэдээ: Ерөнхий сайд Н.Алтанхуяг олдохгүй болсныг бүтэн сайны орой тагнуул цагдаа, онцгойгийнхоноос эхлээд төрийн тэргүүн хүртлээ мэджээ.  Харин ард түмэн тайван унтаж байлаа. Зарим нь телевиз дуудаж Засгийн тэргүүн алга болсныг репортлох гэтэл өглөө болтол хүлээе хэмээн шийджээ. Хэрэв бүтэн сайны орой мэдээлсэн бол улс даяараа унтахгүй байлаа. Бажиг авсан АН-ынхан шөнөжин пижигнэж, Шадар сайд Д.Тэрбишдагва шөнийн дөрвөн цагт нисдэг тэрэг хөлөглөн Бурхан Халдун уулын зорьжээ. Харин бусад нь газраар Хэнтийн их уулсыг зүглэжээ.

3. АН-ынхан Д.Тэрбишдагвад биш Ерөнхийлөгчид итгэв: Тэргүүн шадар сайд бол хуулиараа Онцгой байдлыг ахалж ажилладаг. Энэ журмын дагуу шөнө дунд хүртэл Д.Тэрбишдагва онцгой байдлыг ахалж ажиллаад ерөнхий сайдынхаа араас Хэнтийг зорьжээ. Тэр хооронд АН-ынхан хэлэлцээд Д.Тэрбишдагвад итгэж болохгүй хэмээн ярилцаад онцгой байдлын “онцгой эрх”-ийг нь Ерөнхийлөгчид аваад өгчихжээ. Ингээд өглөөнөөс нь аврах, эрэх ажиллагааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдаж байна хэмээн Засгийн газрын хэвлэлийн алба сүртэй нь аргагүй шуурхайгаар мэдэгдэв.

4. Сансарын холбоо байтугай, GPS байхгүй: Харилцаа холбоо илэрхий хөгжсөн манай оронд ерөнхий сайд нь Улаанбаатарынхаа ойролцоо ууланд төөрч онигоо боллоо. Хамгийн хачирхалтай нь түүнтэй хамт мэдээлэл технологийн газрын дарга асан нь одоогийн даргатайгаа явж байж. Гэвч тэдэнд нь сансрын холбооны иридиум утас биш юмаа гэхэд GPS байгаагүй тухай хэвлэлүүд шуугив.

5. Хэвлэлүүдийн түгшүүртэй бас даапаалсан мэдээлэл: Эхлээд Ерөнхий сайдыг алга боллоо, олдохгүй байна, засгийн маань тэргүүн гээд түгшүүр төрүүлсэн мэдээлэлийг Хойд Солонгосын сэтгүүлчид шиг дуу дуугаа авалцан уйлах шахам мэдээлэв. Нийгмийг түгшээж орхив. Удалгүй олдлоо гэсэн мэдээллийг дүүрэн шүүмжтэй нэмэр хачиртай болгон түгээсэн нь огтхон ч инээдтэй байсангүй.

6. Үггүй нулимстай мэндчилгээ: Бурхан Халдун ууланд цас ухаж, гал түлж хоносон ерөнхий сайдын багийнхан аврах нисдэг тэрэг харангуутаа орилолдож бас уйлалджээ. Зарим нь ээрч даараад осголтын байдалд орж үггүй нулимсаар мэндчилсэн байна.

7. Зэрэгцээ яваад хоёр салав: Н.Алтанхуягаар удирдуулж Бурхан Халдун уулын оройд дайралт хийх гэсэн баг цасан шуурганд төөрч хоёр хэсэгт хуваагджээ. Н.Алтанхуяг байгаль дэлхийтэй тэмцэлдэж арай гэж 53 хүнээ тасалж үлдэж чадсан байна. Харин үлдсэн 18 хүн нь өөр газар хоноглочихжээ.

8. 70 бараа бологчид: Ерөнхий сайд энэ удаагийнхаа аялалаар хүүгээсээ эхлээд хамаатаан садан, хадмууд, зөвлөхүүд, УИХ, засгийн газрын гишүүд, уулын оройд төрийн далбаагаа барьж зогсож байгаад патиараа татуулах зурагчин гээд 70 хүнийг дагуулан явчээ. Өөртэйгээ нийлээд 71.  Монгол Улсын аль ч ерөнхий сайд ийм өргөн бүрэлдэхүүнтэй зугаалга хийж байсан түүхгүй.

94b1d8feb2a26569big9. 20 гаруй жийп, 3 нисдэг тэрэг: Түүний явсан багийнхан 20 гаруй жийп хөлөглөсөн гэж эх сурвалж мэдэгдэв. Бас тэднийг аврах гэж тагнуул, цэрэг, цагдаа, онцгой байдал, эмнэлгийнхэнээс эхлээд Засгийн газрын хоёр ч гишүүн очив. Тэдний хөлөглөсөн машиныг нэмбэл тоогоо алдана. Аймгийн наадмаас ч илүү сүртэй юм болсон нь тодорхой. Харин зарим эх сурвалж гурав биш нэг л нисдэг тэрэг явсан хэмээн мэдээлсэн. Хэд явсныг зөвхөн явсан хүмүүс л мэдэх байх даа.

10. 200 хүнийг хээрийн нөхцөлд хооллов:
Энэ бас л сүртэй мэдээлэл. Ерөнхий сайд 70 бараа бологчтой явсан бол 130 орчим хүн үндсэндээ түүнийг аврах гэж очжээ.

11. Ерөнхий сайд өөрөө буруутай: Засгийн тэргүүнийг төөрүүлсэн буруутанг олж зарлах ажлыг ордныхон ерөнхий сайдыгаа олдоогүй байхад хайж эхлэв. Удалгүй буруутан тодров. Ус цаг уур, орчны шинжилгээний газар ерөнхий сайдад цаг агаарын талаар худал мэдээлэл хүргэсэн учраас даргыг нь чөлөөлөхөөр шийдсэн тухай шуугив. Харин нь маргааш энэ газрын урьдчилан мэдээлэх сеkторын эрхлэгч Ж.Цогт “Төрийн тусгай хамгаалалтын газарт цасаар шуурч, хүйтэрнэ гэдгийг мэдэгдсэн” хэмээн ам таглав. Тэгэхээр хэлээд байхад яваад өгсөн дарга өөрөө буруутай болж таарав.

12. Багануурын эмнэлгийн бэлэн байдал:
Эрх баригчдыг хээр хоноглосон учраас “юм дуулгаж мэднэ” гэж онцгойнхон эмээж Багануур дүүргийн өвчитнүүдийг хөөж гаргаад 20 хүний ортой эмнэлэг бэлэн байлгажээ.

13. Ерөнхий сайдаа аврах гэсэн эмч гудамжинд зодуулав: Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй хүмүүсийг аврахаар ажлын хэсэг байгуулагдаад зогсохгүй олон хүнийг бэлэн байдалд байлгажээ. Цагдаа, тагнуул, онцгой байдал, ГССҮТ-ийн эмч нар, Цусны төвийнхэн шөнө дунд дуудагдаад түгшүүртэй байжээ. Шөнийн цугларалтын үеэр гэрээсээ дуудагдсан цусны төвийн нэг сувилагчийг гэр хорооллын харанхуй гудамжинд такси барих гээд зогсож байхад нь согтуу хүмүүс зодоод хаясан ч юун түүнийг анхаарах болжээ.

14. МАН-ын хүн чанар:
Ерөнхий сайдыг алга болдог өглөө хуваарь ёсоор бүх бүлгүүд хуралдах ёстой байлаа. Түүнийг алга болсон мэдээлэл улс төрчдийг ч түгшээв. Н.Алтанхуягт хатуухан бэлэг барих гэж байсан МАН-ынхан түүнд туслах болоод явчихав. Харин ууган намын залуухан гишүүн өөрөөр жиргэснийг дороос уншаарай.

15. Н.Номтойбаярын “номгүй” жиргээ:
“Норовын хүүд Бурхан халдун томдоно шүү дээ. Зуун мод явахад таардаг жижиг дов руу гарахгүй дээ” гэжээ.

16. Хацраас бусад нь зүгээр:
Ерөнхий сайд ингэж мэдэгдсэн ч бодит байдал өөр байв. Бурхан уулын жавар эрх баригчдад хатуухан байжээ. Хэдийгээр тэд Бурхан уулын өвөрт гал түлж хоноглосон ч ерөнхий сайдын хацар хайрагдаж, хүүгийнх нь хөлийн үзүүр хөлдөж, Ч.Сайханбилэг сайдын хөл, гарын үзүүр хөлдсөн хэмээх мэдээлэл хэвлэлийн хуудсыг чимэв. Тэр ч бүү хэл зарим нь осгоод дуугарч чадахгүй байсан гэж яригдсан. Нэг хүний бие ихэд муудаад эмнэлэгт хүргэгджээ.

17. Ерөнхий сайд төөрсөн учраас Монголчууд улам их хийморьтой явна:
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Энэ удаад ерөнхий сайдын хувьд олон түмнээ даатгаж мөргөсөн. Монголчууд улам их хийморьтой явна” хэмээн дуулиант үйл явдлынхаа дараа албан ёсоор мэдээлсэн юм. Хөлдөж үхэх гэж байж ард түмнийнхээ төлөө залбирсан гэдэгт нь итгээд бид түүнийг илүү их хайрлах ёстой юу? Харин ч ард түмнээ төөрүүлэх юм хийчэхэв үү үгүй юу. Гэхдээ үүнээc ч илүү галзуу гоё тайлбарыг та дараагийн мөрнөөс уншина.

18. Бурхан Халдун ууланд хонох хувь заяа хэн бүхэнд олдоно гэж үү?: Энэ бол Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөрийн амнаас гарсан үг. Түүний энэ үг “Намынхаа төрсөн өдрөөр төөрөх нь тэгээд хувь тавилан мөн үү”, “Улсаас олон нисдэг тэрэг, цэрэг цагдаа, онцгой байдал, эмнэлгийн ажилтнуудыг гаргаж 80 гаруй сая төгрөг үрэх нь хувь тавилан мөн үү”, “Буцаж ирээд эмнэлэгт хүргэгдэх нь бас хувь тавилан уу” хэмээх олон асуултыг араасаа дагуулсан юм.

19.  Бурхан Халдун Н.Алтанхуягийг Чингэсийн хойд дүр гэж андуурсан уу?:
Монголын нууц товчоонд Чингэс хааныг хүүхэд байхдаа дайснаасаа зугтаад Бурхан халдун ууланд нуугдахад мод, чулуу замд нь саад болоод нилээд хэдэн хоног саатуулдаг тухай өгүүлдэг. Түүн шиг Бурхан Халдун уул Н.Алтанхуягийг их үйл хэрэг бүтээх хүн гэж үзээд явуулахгүй байсан тухай элэг хөшөөм тайлбаруудыг саарал ордноос гаргав.

20. Бурхан Халдуны оройд гарсан, гараагүй: Ерөнхий сайдыг Бурхан Халдуны оройд гарсан, гараагүйг хэн ч үнэнээр нь хэлж чадахгүй байна. Байгалийн гамшигт өвдөг сөгдсөн ерөнхий сайд хүртэл өөрөө гарсан гараагүйгээ хэлж чадахгүй байгаа юм. Учир нь тэрээр эхэлж жиргэхдээ “Би шүтээн ууландаа авирдаггүй, харин хүндэтгэл үзүүлдэг” хэмээн жиргэж эхэлсэн. Үүнээс нь уншвал тэрээр орой дээр нь гараагүй хүндэтгэл үзүүлэх гэж яваад төөрсөн бололтой. Харин удалгүй үргэлжлүүлэн “Өчигдөр Бурхан Халдун хайрхандаа гараад буухдаа цасан шуурганд 53 хүнтэйгээ төөрөв” хэмээн жиргэсэн юм. Үүнээс нь уншвал гарсан ч юм шиг. Үгүй ч юм шиг. Цасан шуурганд төөрсөн ерөнхий сайдын маань ухаан бодол хүртэл төөрсөн юм.

21. Бурхан Халдун - нисдэг тэрэг – эмнэлэг - гэр: Засгийн газрын тэргүүний олдсоны дараах маршрут ийм байсан юм.

22. Нутгийн малчны санааширал: Ерөнхий сайдыг Бурхан халдунд төөрөөд хээр хоноглосныг мэдсэн нутгийн малчин өвгөн “Намайг дагуулаад явахгүй дээ. Би энэ уулын хаанаас нь ч хэзээ ч буугаад ирнэ” гэж шогширчээ. Үнэн үг.

23. Бүх мэдээлэл нууц:
Ийм том дуулианы дараа Онцгой байдлынхан “баатарлаг гавьяа” байгуулсанаа ард түмэндээ мэдэгддэг. Харин энэ удаа улсынхаа ерөнхий сайдыг яаж аварсан тайлангаа тависангүй. Учир нь эрхэм ерөнхий сайд бүх мэдээллийг хаалттай байлгахаар шийдсэнээс үүдэлтэй гэж эх сурвалж мэдээллэв. Энэхүү “төөрөлт” хэмээх реалити шоуны талаар хэн ч ам нээхийг хүсэхгүй байгаа учраас хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр илэрхий зөрүүтэй мэдээлэл явсаар байна. Улсынхаа ерөнхийлөгчөөр аврах ажиллагаагаа удирдуулсан, 70 бараа бологсодтой, 130 аврагсадтай, 2.7 сая иргэнээ түгшээсэн, 20 гаруй жийптэй, 3 нисдэг тэрэгтэй энэ шоуны талаарх сонирхолтой мэдээлэлийг уншигч та нэг хэсэгтээ л амтархан уншсаар байх болно.

24. Иргэдээ ялгадаг төр: Энэ өвөл Сэлэнгэд хүүгээ элгэндээ тэвэрч мөс сандайлсан эх “авараарай” гэж орилсоор хил давж одоход манай төр огтхон ч хөдлөөгүй. Ямар ч багажгүй хэдэн залуусыг фургон машинтай явуулж анхаарал хандуулсан болсон. Харин Н.Алтанхуягт яаж өөрөөр хандсаныг та ч, би ч харлаа. Дарга нарын хэлдэг “иргэн бүртээ ижилхэн хандана” гэж хэлдэг худал болохыг эл үйл явдал дахин нэг нотоллоо.
Б.Болдбаатар
www.24tsag.mn

image

24tsag.mn сайт Ерөнхий сайдын төөрсөн тухай реалити шоуны хөгжилтэй бас гунигтай, шүүмжлэлтэй, анхаарал татахаар 24 агшныг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (40)

  • төмөр (202.126.89.199)
    энэ новшийг төрүүлсэн эх эцэг,хамт өссөэ ах дүүс, найзалж нөхөрлөж байсан үе тэнгийхэн болоод ангийн андууд сургаж хүмүүжүүлсэн багш гэж ямар хүмүүс байна. энэ новшийг сонгодог ардчилсан нам, ардчилсан намынханд монгол улсын төлөө гэсэн сэтгэл, зүтгэл, зүрх, мэдлэг,чадвар, туршлага, ой санамж гэж байна уу?????
    2015 оны 01 сарын 29 | Хариулах
  • zochin (182.160.4.235)
    teneg uws tenegtsen l bna
    2015 оны 01 сарын 29 | Хариулах
  • зочин (202.70.44.116)
    Хамт явсан хүмүүс л бодит байдлыг хэлнэ дээ. Би ч гэсэн цуг явж төөрсөн. Уг ЕС-ын багт 10-аад хүн л цуг явсан. Бусад нь хувиараа тусдаа, өөр цаг хугацаанд авиралт хийж явсан танихгүй хүмүүс байсан шүү дээ. Буцаад бууж явахад цасан шуурга эхэлж ЕС-ын багийн хүмүүс замдаа уул руу авирч байсан хүмүүсийг замд нь буцааж, өөрийн багтаа нэгтгэн авч явж амийг нь аварсан шүү дээ. ЕС-ийн баг тэр чигтээ уулнаас буусан бол шуурга ширүүсэхээс өмнө отогтоо очих л байсан. Замдаа төөрсөн, тааралдсан хүмүүсийг цуглуулан нэг баг болгон авч яваагүй бол олон хүн осгох байсан биз. Энэ сэтгүүлч нар хажууд нь байсан юм шиг шал худлаа зүйл бичих юм даа. Алтанхуяг ЕС цагийн байдлыг үнэлэн багийнхаа хүмүүсийг тодорхой зайнд явуулж төөрсөн болон авиралт хийж буй хүмүүсийг цуглуулах арга хэмжээг авч олон хүний амийг аварсан ачтан шүү хүмүүсээ.
    2014 оны 12 сарын 25 | Хариулах
  • Zochin (112.72.13.201)
    Bi lav Saihan unsan noir xvrch bxad altanxuyag xuldux nadad yunii xamaa bn
    2014 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.229.122.6)
    Номгүйбаяр зөв л хэлсэн байна.
    2014 оны 10 сарын 18 | Хариулах
  • zochin (103.23.51.5)
    uui us xvrtel xvleej abaagvi xilgenesen ni vnen biz dee altanxuyagt hangai delxii xvrtel xilgenesen chi xamt yabsn geed yundaa booj vxex geed baigaa zanaj bna gesen vgvv nobshoo
    2014 оны 01 сарын 24 | Хариулах
  • hhh (202.126.89.156)
    15. Н.Номтойбаярын “номгүй” жиргээ: “Норовын хүүд Бурхан халдун томдоно шүү дээ. Зуун мод явахад таардаг жижиг дов руу гарахгүй дээ” гэжээ. Яг үнэн хэлжээ
    2013 оны 08 сарын 08 | Хариулах
  • irgen (103.9.91.98)
    Boldbaatar guai bi tend hamt baisan humuusiin neg bna. Barimjaatai unen barimttai yum bichne shuu. Teswert hyazgaar baidag yum shuu
    2013 оны 07 сарын 08 | Хариулах
  • Unshigch (193.54.67.93)
    Uuniig bichsen B. Boldbaatart bayar hurgie. Bayarlalaa. TSaashdiin ni ajild amjilt husie
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • zailaach (202.179.10.70)
    altanhuyg ***** er ni tegeed ch dor bichsen altanhuygiig omoorson humuus bugd bolowsrol doroi tegeed ch haa gazar ardchilsan namiinhan geheeree hog shaaruud zolibonguud bdiin shdee maani aimagt ch bas ylgaagui ardchilsan nam geheer l dandaa medlegh bolowsrol doroi zah deer billyard togluuldag bsn hun ch bh shig haha
    2013 оны 04 сарын 14 | Хариулах
  • bagii (202.55.191.35)
    hort havdartai uhlee huleej bgaa neg ch hund ene zardliin mungiig zoriulsan bol...
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • ***** (180.235.180.28)
    ter yah ni hend hamaatain
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • Q (49.0.129.64)
    haha chingisiin hoid dur gej anduurvuu genee
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • Altanhuyagaa gej (141.89.54.11)
    Shal ulgeriin baatar hun shuu. Uuchlaarai
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • airborne (194.204.198.202)
    hvvhdee twereed ursaj bga hvniig awraj chadhgvi bj yun svrtei yum be ter altan huyga toorn vv bn uu yanuu ymar hamaa bn hairan tatwariin mongo
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • dffddf (121.44.234.102)
    Ene 70 hun havar bolj mal tolloj baigaa malchin aild tuslaj 1 honood yavsan bol ter ikh tatvariin mongo dansandaa baij baikh bailaa
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • bi (202.5.196.170)
    ard tumneesee uuchlal guij ooriin sanalaar ogtsorvol taarna. icheesei
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • ***** (210.160.237.22)
    Arai ch dee
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • оогий (203.194.114.110)
    авилгачдын талынханд алтанхуягийг огцруулах бөөн далим, бүү баярлацгаа, огцрохгүй за юу, авилгачдыг бүгдийг шийтгэж амжина
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • үшр (122.201.18.27)
    Чингэс хаан байсан бол А г буугаад ирхэд нь нусы нь сугартал алгадаад Увсын засаг даргаар хөөж явуулах байсан байх ха ха
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • ***** (14.33.212.108)
    Сансарын холбоо, GPS, тэнгэр хаалттай тэгээд цасан шуурганд найдвартай ажилладаггүй гэж сонссон юм байна.
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • ***** (202.170.81.110)
    ажлаа хийхгүй юун их зав бэ суудал нь ганхаад ирэнгүүт аргаа барахдаа аавынхаа толгойг маажив гэгчээр ууланд очиж мөргөж дээ. Идэж уусан мөнгөөрөө явахгүй эгэл ардын татварын мөнгийг салхинд хийсгэсэн явдал чинь арай л бишээ та үүнийхээ хариуг амсанаа та биш ч таны үр хүүхэд, ач гуч нар чинь
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • зочин (202.179.7.122)
    түргэн аваад 24 цаг хоолгүй явган нүцгэн эрэлд явсан багануурын ОБ-ын ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг яриач ээ баячууд,дарганцаруудаа,ард иргэд нь цаг агаарын байдлыг мэдээд байхад мэдсээр байж явдаг нь өөрсдийнх л хохь, ерөнхий сайд л мэдэхгүй байв гэж дээ
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    Ийм шоучин Ерөнхий сайдыг огцоруулах хэрэгтэй, ээж хүү хоёрыг аврахгүй байж сайдад долигнож байгаа Онцгой байдлыг татан буулгах хэрэгтэй
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • ***** (202.179.8.114)
    ter eej huu 2-g bodohoor l eleg emtreed bdagiin
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • ***** (98.228.199.59)
    teneg alyankhuyagig ogtsor mongolin tuuhend bhgui teneg eronhii said
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • ***** (202.21.105.1)
    ХҮҮГЭЭ ЭЛГЭНДЭЭ ТЭВРЭЭД ЯВСАН ЭЭЖИЙГ ЁСТОЙ АВЧ ХЭЛЭЦЭЭГҮЙ ЭЭЭ 20 ЖИП, 3 НИСДЭГ ТЭРЭГ, 130 АВРАГЧ ЕРӨНХИЙ САЙДЫГ АВРАХ ГЭЭД...МОНГОЛЧУУДЫН ДОЛИГОНУУР ЗАН....
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • зочин (203.194.114.183)
    ьХалдун Хайрхан хатуудаж төрийн түмний хөрөнгөөр л амь гарцгаажмануулгаөгсөн бусуу тэр 85 саяар монголыг бүү хохироо
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • çî÷èí (202.179.11.66)
    ýðõ àøãèéí òºëºº ÿâäàã õ¿ì¿¿ñ àðä ò¿ìíýý áîäíî ãýæ ¿¿ ÿã ë ¿íýí áè÷ñýí áàéíà.
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • ***** (202.179.10.150)
    "иргэн бүртээ ижилхэн хандана"-аврахгүй ээ,ерөнхий сайдад-илүү хандана-авранаа
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • ok (202.55.191.35)
    yyasan tom sanaatai yum.Altanhuygt hotnii ovoo ch tomdonodoo kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • uugii (202.179.7.6)
    uheechee nohoi mini hujaa
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • kkkkkkkkkkk (202.70.46.206)
    ene altanhuyag neg bishee. yun ard tumen ah duugee l daguulsan yum bish uu.
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • ***** (103.10.21.29)
    ЭЗЭН ЧИНГСИЙН ТАХИЛГАТ БУРХАН ХАЛДУН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫГ ТААЛСАНГҮЙЭЭ. ЦАГ АГААР МУУДАХ ЁСГҮЙ БАЙСАН ГЭСЭН ГЭЭ БИЗ ДЭЭ. БУРХАН ХАЛДУН Л ТААЛСАНГҮЙ АЛТАНХУЯГАА НАМЫНХАА ФАРГЦУУДЫН ЭРХ АШИГИЙГ ЗОХИЦУУЛАХААР УЛС ОРНОО БОД. ТЭГВЭЛ АЛТАЙ ТАВАН БОГДЧ ЧАМАЙГ ИДЭР ЕСӨӨР ДУЛААЦУУЛНА. ОЛОН ХҮНИЙ ХҮНТЭЙ ЯВСНЫ ХҮЧИНД ОЛОН ХҮНИЙ ЗАЯА ТҮШИЖ БУРХАН ХАЛДУН САЙХАНБИЛЭГ ТА ХОЁРЫН ӨЧҮҮХЭН АМИЙГ АВАРЛАА. ЦААШИД ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ АЖИЛЛАХГҮЙ БОЛ МОНГОЛЫН ГОРХИ НЬ ХҮРТЭЛ ЭЗЭНТЭЙ ЧАМАЙГ НЭГ Л ӨДӨР ШЙИТГЭНЭ ШҮҮ. ЭЛБГЭДОРЖ Ч ГЭСЭН ОДОО АЙХ ХЭРЭГТЭЙ ХЭНЧ ҮЙЛ ЛАЙГАА ҮҮРДЭГ Л БАЙХГҮЙ ЮУ.
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • Rth (49.0.142.130)
    Uhaan bodol ni hurtel toorson gedeg unen l ug dee.
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • Ооо (202.170.85.9)
    Яг л унэнийг бичиждээ
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • guree (103.10.23.209)
    ha ha uur bichih ug alga
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • gurragchaa (103.11.193.26)
    buh zuiliig muu muuhaigaar ni haruulj bichih yum. ter hunii orond uuriiguu taviad uz. endees ochson avrah bag surjin ochson ni ter hunii buruu bish. turiin 3 undurlugiin hamgaalalt ntr gej surtei juram zaavar baidag bolood l tuuniigee l bieluulsen baij taaraa. manaihan arai l denduu uls turjij baih yum. iim tarhaa butarhai baival ene uls yaanam be. hiisen sain zuilsd ni 24 barimt gargaagui baij. surtei duuliantai medeelel oltson yumshig 24 barimt gej nerleed. tegeed olj sonsoj bichsen ni barimttai zuil ogt bish bna. dam yaria. hen negniig muuldag zurshiltai gutrang uzeltengiin hudal yarianuudiig evluulj bichsen geltee. 4 deh zasaglal geed baidag biluu. setguuli zuin salbar ard irgediig buruu zuild surgaj bna. hun bur uls turjij gutrang uzeltei hashir neriin dor umhii sanaatai bolj baigaa ni setguulch ta nariin tarisan ur. odoo uusduu ter buhenteigee zuuraldaad ene salbar uragshilj baigaa zuil neg ch alga....
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • ***** (202.179.20.208)
    ёооё үүнийг уншсан чинь дахиад л уур хүрээд эхэллээ... бушуухан огцоруулж далд оруул...
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • ***** (202.170.84.7)
    unen unen suuliin 24 bol yah argagui unen shuu
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дэлхийн хөлбөмбөгийн гурван холбоо нэгдэн ФИФА-гийн ерөнхийлөгч Инфантиног огцрохыг шаардлаа
    2 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
    18 мин
  • Скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ
    28 мин
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
    35 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 28 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 37 мин
  • ӨНӨӨДӨР: Монголч эрдэмтний XIII их хурал салбар хуралдаанаар үргэлжилнэ
    1 цаг 53 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    2 цаг 3 мин
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    17 цаг 41 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    18 цаг 46 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    20 цаг 16 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    21 цаг 40 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    21 цаг 52 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    22 цаг 12 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    22 цаг 47 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    23 цаг 56 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    Өчигдөр 10 цаг 36 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК