Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Мөнхбаатар: Цахим үнэмлэхийг үнэ төлбөргүй олгохоор судалж байна

2011-11-22
0
ЖИРГЭХ

Маргааш Улсын бүртгэлийн ажилтны өдөр тохионо. Уг өдрийг тохиолдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатартай ярилцлаа.

-Маргааш Улсын бүртгэлийн ажлын өдөр тохиох гэж байна. Энэ өдрийг тохиолдуулан ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Жил бүрийн арваннэгдүгээр сарын 23-ны өдрийг Засгийн газраас УБЕГ-ын өдөр болгон тэмдэглэж өнгөрүүлэх тогтоолтой. Энэ жилийн хувьд бид улсын бүртгэгчийн ажлыг бусдад таниулахаар төлөвлөж байна. Иргэнээ бүртгэж эрхийг нь баталгаажуулдаг, иргэдийнхээ эд хөрөнгийг баталгаажуулдаг, бизнес эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн ажиллах боломж нөхцлийг бүрдүүлж өгдөг энэ ачтай буянтай ажилтныхаа ажлын онцлогийг бусдад таниулна. Мөн “Хүний эрх ба улсын бүртгэл” гэсэн сэдвээр томоохон хэлэлцүүлэг семинарыг хийхээр зохион байгуулж байна.

-Сүүлийн үед УБЕГ-ын ажилтан хуурамч паспорт хийдэг гэсэн хардлага гарах болсон. Ажилтныхаа хариуцлагыг өндөрсгөх тал дээр танайх хэрхэн ажиллаж байгаа вэ?

-Улсын бүртгэлийн ажилтан гэдэг нь өөрийн хийж байгаа ажлынхаа үнэн мөнийг бүрэн хариуцдаг хариуцлагатай албан тушаалтан. Тиймээс мэдлэг боловсролыг дээшлүүлэх, мэргэшүүлэх, чадавхжуулах ажил маш чухлаар тавигдаж байгаа. Учир нь иргэний эрх зүй ч юм уу? Эд хөрөнгийн ч юм уу? Бусад шинэ шинэ чиглэлээр нийгэмд олон харилцаа үүсч байна. Эдгээр харилцааг зохицуулах чиглэлээр сургаж байна. Түүнчлэн ёсзүйн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр олон ажлуудыг шат дараалан хийж байгаа. Өнөөдрийн байдлаар Улсын бүртгэлийн газрын ажилтан ноцтой зөрчил гаргалаа гэсэн мэдээлэл өнөөдөр гарахгүй байгаад баяртай байдаг. Энэ нь эргээд бид өндөр ёсзүйтэй ажилладаг гэдгийг нийгэмд харуулж өгч байна.

-Иргэний шинэчилсэн бүртгэл ажил хэдэн хувьтай байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар 98 хувьтай явж байна. Иргэний шинэчилсэн бүртгэл төсөл манай улсад маш амжилттай хэрэгжиж, хүн амынхаа дийлэнх хувийг бүртгэчихсэн. Гэхдээ янз бүрийн шалтгаанаас болоод бүртгэгдээгүй иргэд бас байна. Гадаадад байгаа иргэдээ бүртгэх ажлыг ч маш амжилттайгаар хэрэгжүүлж байна. Одоогоор гадаадын улсад ажиллаж амьдарч байгаа 26000 иргэнийг шинэчилсэн бүртгэлдээ хамруулчихаад байна. Цаашид ч энэ тоо нэмэгдэнэ. Мөн УБЕГ-т өдөр бүр бичиг баримтын зөрчилтэй байсан иргэд ирж, зөрчлөө арилгуулж шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж байна. Тун удахгүй бүх иргэдээ бүртгэж, шинэчилсэн бүртгэлдээ хамруулах төлөвтэй байгаа.

-Шинэчилсэн бүртгэлд тулгуурлаж ухаалаг иргэний үнэмлэхийг гаргах гэж байгаа гэсэн. Энэ ажлыг хэднээс хэдний хооронд зохион явуулах гэж байгаа вэ? Иргэд ухаалаг үнэмлэх гаргаж байна гээд биднийг дахиад баахан чирэгдүүлэх нь гэсэн айдастай байгаа?

-Иргэнээ цахим үнэмлэхжүүлэх ажлыг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Үүний эхлэл болгож, иргэдийн суурь мэдээллийг цуглуулах ажлыг маш амжилттай хэрэгжүүлсэн. Мөн шинэчлэн бүртгэхдээ дижитал фото зурган архив, биеийн үл давхардах өгөгдөл болох хурууны хээгээр баталгаажуулсан бүртгэлээ хийсэн байгаа. Тиймээс иргэдийг ямар нэгэн оочер чирэгдэл дараалалгүйгээр үнэмлэхжүүлэх ажлыг хийнэ. Төслийг ирэх оны нэгдүгээр  сарын 1-нээс тавдугаар сарын хооронд бүрэн хийж дуусгахаар төлөвлөж байна. Учир нь ирэх жилийн сонгуулиар ухаалаг үнэмлэхийг ашиглах болохоор яаравчилж байгаа.

-Иргэдийн зүгээс юу шаардлагатай вэ?

-Иргэдээс бэлдэж, бэлтгэх шаардлага байхгүй.

-Үнэмлэхээ яаж авах вэ?

-Цахим үнэмлэхийг түгээх ажлыг бүх аймаг дүүргийн сум хороонд байгаа бүртгэлийн ажилтнууд хүргэж үйлчилнэ.

-Хэдэн төгрөгөөр авах вэ?

-Үнийн асуудлыг эцсийн байдлаар шийдээгүй байна. Гэхдээ одоо гарч байгаа иргэний үнэмлэхтэй ижил үнэтэй байхаар төлөвлөж байна. Засгийн газарт цахим үнэмлэх үйлдвэрлэх, иргэдэдээ түгээх ажлыг зохион байгуулах зэрэг хэд хэдэн саналыг оруулахаар боловсруулж байгаа. Мөн үнэ төлбөргүй олгох боломж засгийн газарт байгаа эсэхийг судлуулж байна

-Сунгалтын ажлыг яаж хийгдэх вэ?

-Бусад улсад хийдэг жишгийн дагуу 16, 25, 45 насанд нь шинэчилнэ. Энэ насанд хүмүүсийн царай их өөрчлөгддөг тул өөрчлөх шаардлагатай байдаг.

-Иргэний шинэчилсэн бүртгэл эхэлснээс хойш УБЕГ нэлээд ачаалалтай ажиллах болсон. Тэр тусмаа эд хөрөнгийн бүртгэл, хуулийн бүртгэлийн газрууд нэлээд ачаалалтай байна гэж иргэд их гомдоллодог. Энэ их ачааллыг сааруулах үүднээс танай байгууллага яаж ажиллаж байгаа вэ?

-Эд хөрөнгийн бүртгэлийн ажил ямар их байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Өдрөөс өдөрт л ачаалал нь нэмэгдэж байна. Иймд бид бүхэн иргэдийн ачааллыг сааруулахаар шинэ байртай болж байгаа. Шинэ байр маань арванхоёрдугаар сарын 25, 26-наас ашиглалтад орох болохоор дээрх бүртгэлийн ажлуудын ачаалал мэдэгдэхүйц буурна байх.

Б.Чимэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орос, Монголын худалдааны шинэ боломжууд нээгдэж байна
    12 цаг 10 мин
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
    14 цаг 54 мин
  • Дональд Трампын гэр бүлтэй холбоотой криптовалютын ханш 50 хувиар унажээ
    15 цаг 21 мин
  • Дэлхийн хамгийн гүн далайн бүсээс асар хүчтэй галт уулын дэлбэрэлтийн ул мөр олджээ
    15 цаг 27 мин
  • Өвлийн идшээ базаахад өрхийн хэтэвч нимгэрч байна
    15 цаг 42 мин
  • ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд "Royal dance" баг түрүүлж, дэлхийн хошой аварга боллоо
    15 цаг 51 мин
  • Өвлийн элсэлтийн шалгалт 12 сарын 19-23-нд болно
    15 цаг 58 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    16 цаг 12 мин
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    Уржигдар 22 цаг 31 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    Уржигдар 22 цаг 13 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    Уржигдар 13 цаг 29 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    Уржигдар 13 цаг 14 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    Уржигдар 12 цаг 00 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    Уржигдар 11 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    2026-11-27
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    2026-11-27
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    2026-11-27
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    2026-11-27
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК