Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Уул уурхайн 106 лицензээ хүчингүй болгуулсан kомпаниуд шүүхэд хандахаар болжээ

2013-4-12
0
ЖИРГЭХ
    Анхан шатны шүүхээс 6.6 жилийн хорих ял сонсоод байгаа Д.Батхуяг  эл шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Нийслэлийн шүүх гомдлыг хүлээн авсан учраас ирэх даваа гараг буюу энэ сарын 15-нд түүний гомдлыг хэлэлцэнэ.
0275fc7ade68b9b7big   Өчигдөр АТГ-аас Д.Батхуягийн 106 лицензийг  сонгон шалгаруулалтгүй олгосон учир хүчингүй болгосон тухай мэдээлсэн. Тэгвэл уул уурхайн 106 лицензээ хүчингүй болгуулсан kомпаниуд  зүгээр суухгүй бололтой. Тэдний шүүхэд хандахаар болсон тухай ойрын эх сурвалж мэдээллээ.  Анхан шатны шүүхээс 6.6 жилийн хорих ял сонсоод байгаа Д.Батхуяг эл шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Нийслэлийн шүүх гомдлыг хүлээн авсан учраас ирэх даваа гараг буюу энэ сарын 15-нд түүний гомдлыг хэлэлцэнэ. Д.Батхуягтай хамт  Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга Т.Даваацогт,  “Зэлэм” компанийн захирал Жаргалсайхан, Бат-Ирээдүй нарыг буруутган шүүж байгаа. Дээрх хүмүүсийн хэргийг өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн шүүгчид гурав хоногийн турш хэлэлцэж, Д.Батхуягт 6.6 жил, Т.Даваацогтод зургаан жил, н.Жаргалсайхан, н.Бат-Ирээдүй нарт тус тус 5.1 жилийн ял оноосон билээ.


Ямар учраас тэд ял сонсов
   
   Д.Батхуяг АМГ-ын даргаар ажиллаж байхдаа авлига авч, хууль бус лицензийн наймаа хийсэн хэмээн түүнийг шүүж байгаа юм. Ц.Батхуяг өмнө нь  ч ийм асуудлаар шалгагдаж байсан. Хамгийн их лобби ордог, хамгийн их “хаялгатай” гэгддэг АМГ-т орсон цагаасаа нь эхлээд түүнийг хар, хор дагаж эхэлсэн тухай хүмүүс ярьдаг.  Урт нэртэй хуулийн хүрээнд шийдвэрлэх байсан  194 тусгай зөвшөөрлийн асуудалтай холбоотойгоор анх шалгагдаж эхэллээ гэгдэж байсан тэрээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж 40 гаруй компанид лицензийн асуудлыг нь шийдвэрлэж өгсөн хэрэгт буруутгагдаж байгаа.

    Ял сонссон Д.Батхуяг гэж хэн бэ?

  Д.Батхуягийг Ерөнхий сайд асан С.Баярын хүн гэдэг.  Учир нь С.Баяр түүнийг улс төрд оруулсан юм. Түүний АМГ-ын дарга болохоос өмнөх намтар, түүхийн мэдээлэл ховор аж. Тэрбээр энэ албан тушаалд очихоосоо өмнө “Тэс Трэйд” компанийн захирлаар ажиллаж байсан.  Д.Батхуягийн өнгөрсөн оны хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад тэрбээр агентлагийн дарга нараас хамгийн их бэлтэй, жилийн 115 сая төгрөгийн орлоготой болж таарсан. Мөн нэр дээр нь “Хөвсгөл алтан дуулга”, “МКМ”, “Ашихай” зэрэг компаниуд байна. Шаггүй уяач, морины хорхойтон гэдгээр нь хүрээнийхэн нь андахгүй.
     Тэрбээр 2012 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр шийдсэн тул сонгуулийн хуулийн шинэ заалтын дагуу энэ оны эхээр АМГ-ын даргын албан тушаалаа өгсөн.  Тэрээр АМГ-ын даргын ажлаа өгөөд ерөнхий сайд С.Батболдын ивээлд багтаж, орон тооны бус зөвлөх болсон юм. Ингээд Хөвсгөлд эзэн суухын даваан дээр түүний өмнөх хэргүүд нь АТГ-т шалгуулж эхэлсэн. Энэ бүх хэрэг хойш чангаагаагүй байсан бол тэрбээр УИХ-д гарах багагүй магадлалтай байсан.

   Хууль бусаар ашигласан лицензүүд
  Өмнө нь АМГ-ын даргаар ажиллаж байх үед нь түүнийг хууль бусаар 192 лиценз олгосон гэж шалгаж байсан ч хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ "Нэгэнт шүүхээр шийдүүлж, гэм буруугүй гэж тогтоогоогүй тул шинэ баримт гарч ирвэл дээрх 192 лицензийн хэргийг дахин сэргээх магадлалтай" байгаа.

Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаалтын явцад Д.Батхуягийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан ашигт малтмалын хайгуулын лиценз олголтод хязгаарлалт хийх шийдвэрийг зөрчиж, АМГ-ын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, 120 орчим лицензийн зөвшөөрлийг хууль бусаар бусдад олгосон болохыг тогтоогоод байгаа.

Мөн Д.Батхуяг, Л.Даваацогт нар нь бүлэглэн 2009, 2010 онд эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулан ашиглаж, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин, сонгон шалгаруулалтаар олгох ёстой нийт 106 ширхэг тусгай зөвшөөрлийг бусдад сонгон шалгаруулалтгүйгээр олгож, төрийн байгууллагын хуулиар хамгаалагдсан эрх ашигт хүнд хор уршиг учруулсан хэрэгт буруутгагдаж байгаа. Гэхдээ энэхүү 106 лицензийг хүчингүй болгосон юм.

Түүнчлэн С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нартай бүлэглэн "Саусгоби сэндс" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын дөрвөн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд зааснаар цуцлах тухай дүгнэлт гарсан байхад цуцлах үүргээ хэрэгжүүлэлгүй, тус компанийн ашиг сонирхлын үүднээс үүссэн нөхцөл байдлыг ашиглан хясан боогдуулах замаар тусгай зөвшөөрлийг сэргээж, С.Жаргалсайханд, "Зэлэм" ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн хээл хахууль авсан гэмт хэрэгт тус тус буруутгагдаад байгаа юм.

Түүний хэрэг цаашид хэрхэх вэ

    Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн давж заалдах шүүх хурал ирэх даваа гарагт болох тухай дээр мэдээлсэн. Хэрвээ шүүх хэргийг хэвээр үлдээвэл түүнд Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрх байгаа. Тэрээр гомдол гаргахын бол Дээд шүүх хэргийг хэлэлцэнэ. Нийслэлийн шүүхээс хэргийг дутуу явагдсан гэж үзвэл Мөрдөн байцаалтад буцаах, ялыг өөрчлөх боломжтой. Хэргийг хэрэгсэхгүй болгох ч боломжтой юм. Түүнийг цаашид хэрхэх нь ирэх даваа гарагт болох Нийслэлийн шүүх хурлын шийдвэрээс хамаарна.
Д.Ундрах /24tsag.mn/
 




0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • ***** (202.9.47.130)
    shuuh hurlaaraa ahiad l
    2013 оны 04 сарын 13 | Хариулах
  • иТ (122.201.18.46)
    БАТБОЛДЫН ХҮН ШҮҮДЭЭ
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
  • irgen (203.91.112.38)
    mongoliin nutag deer baigaa bukh lizenziig khuchingui bolgoj shataa
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
  • irgen (203.91.112.38)
    Uul uurkhain lizenz nertei luivaraa boliochee.gazar shoroogoo khairlaachee novshnuudaa
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
  • zochin (203.91.112.38)
    Oyu tolgoin asuudliig shiidtel bukh lizenziig khuchingui bolgokh kheregtei
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
  • irgen (203.91.112.38)
    ekh bolson gazar shoroogoo khamgaalakh tsag n bolson.ukhaj maltakhiin don shugelsen khulgaichuudtai khatuu temtsekh kheregtei bna mongolchuudaa
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
  • ***** (122.201.18.183)
    Hutsdag hulihnuud be.Uil ajillagaag ni zosoo
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
  • bbc (202.72.247.249)
    Hahuuli awchihaad yaj ichihgui davj zaaldaad suuj bdag bna aa davj zaaldah bsan bol yah gej ehneesee hahuuli awsiin
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
  • Kompanii ezen (202.72.247.249)
    Bid Bathuyagt ajil buteej og geed 200 say togrog hahuulid tolson, odoo teriigee butsaaj awahiin tuld shuuhed handaj bna
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
  • hehe (203.241.247.100)
    Bathuyagtaigaa tootsoo bod gej hel
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
  • ***** (103.10.21.18)
    1996-2000, 2004-2008 ОНЫ ХООРОНД ХАМГИЙН ЛИЦЕНЗ ТАРААСАН БАЙДАГ. ЯЛАНГУЯА 2004-2008 ОНЫ ХООРОНД РУ БОЛД ЖИЛД 2000 ГАРУЙ ЛИЦЕНЗ ТАРААСАН. БАТХУЯГИЙН ХУВЬД ОЛОН ЛИЦЕНЗИЙН ТАРАСАН НЬ БУРУУ ГЭЭД БАЙДАГ ГЭТЭЛ ТЭР НЭР НЬ ГАРААД БАЙГАА ЛИЦЕНЗҮҮД НЬ ДАНДАА ЖИЖИГ БУЮУ ХУРААМЖАА Ч ОЛИГТОЙ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ КОМПАНИУД БАЙСАН. БАТХУЯГ ОДОО ТЭР ЛИЦЕНЗҮҮДИЙГ ТЭР КОМПАНИУДАД ЗҮГЭЭР Л ТУЛГАЖ ШАХУУ ГӨГӨӨД БАЙСАН БОЛЖ БАЙНАУУ? ҮНЭХЭЭР ЭНЭ КОМПАНИУДАД ХУУЛЬ БУСААР ЛИЦЕНЗИЙГ СЭРГЭЭЖ БУЦААЖ ӨГСӨН БОЛ АВИЛГАЛЫН ХЭРЭГ БОЛНО. УГ КОМПАНИУД Ч АВИЛГАЛ ӨГСӨН БОЛЖ ЭРҮҮГИЙН ЭЛЕМЕНТ БОЛНО. БАТХУЯГ ЗҮГЭЭР БАЙХАД НЬ БЭЛЭГЛЭЖ ӨГӨӨГҮЙ ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ.
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
  • СҮҮЛЧИЙН САМУРАЙ! (202.179.22.75)
    "Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал... Төрийн ордны хашаан дотор янжуур зуучихсан ... - " . . . . ИХ БАЯН ГЭЭД 50.000-ААР ТОРГУУЛСАН Ч ЯАХАВ ГЭЖ ААРХАЖ БАЙГАА ЮМ БАЙЛГҮЙ? . . . . . . . . . . . МӨНГӨТЭЙ ХҮН ЛААГАА, ЛУУВАНГАА, ТАМХИА ИДНЭ ҮҮ БАЙНА УУ ХАМАА АЛГА, ГАГЦХҮҮ ХУУЛИА САХИУЛЖ, ТОРГУУЛИА АВДАГ БАЙХ ЁСТОЙ! . . . . . . . . . . . ТАМХИНЫ ХУУЛИЙГ АРДУУД МАШ САЙН ДАГАЖ БАЙНА! . . . . . . . . ГАНЦ НЭГ ИЙМ БАЯН ААРХУУ ГАРУУД, МӨН ХЭН Ч ХЭЛЭЭД ҮГ АВАХААРГҮЙ ЗАРИМ НЭГ - ШҮҮГЭЭ ШИГ ТОМ БИЕТЭЙ, ЗЭРЛЭГ ЦАРАЙТАЙ ТАРХИ НЬ ЖИЖИГ НӨХӨР, ЗӨНӨГ ХУ ӨВГӨД, АРХИНЫ БӨБӨӨЧИД Л ӨДРИЙН ОД ШИГ ХАРАГДДАГ БОЛЖ ХЭ ХЭ ХЭ. . . . . . . ТАМХИНДАА ҮХЭН ХАТАН "ҮНЭНЧ" БАЙГАА ЭРТНИЙ ХОЦРОГДСОН НӨХДИЙГ ХАРАХААР "СҮҮЛЧИЙН САМУРАЙ" ГЭСЭН НЭР БУУГААД БАЙДАГ ЮМ ХЭ ХЭ ХЭ . . . . . . СҮҮЛЧИЙН САМУРАЙ!
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    Уржигдар 18 цаг 44 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    Уржигдар 14 цаг 51 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    Уржигдар 14 цаг 19 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    Уржигдар 14 цаг 02 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    Уржигдар 13 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    Уржигдар 13 цаг 07 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    Уржигдар 10 цаг 15 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Уржигдар 09 цаг 36 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК